"Гэрэлтэй цонх"-ын хөтлөгч Б.Төгөлдөрийг хөнөөсөн хэргээр ЯЛЛАГДАГЧ НАРЫГ шүүнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 12 сарын 09

Одоогоос хоёр жилийн өмнө МҮОНТ-ийн "Гэрэлтэй цонх" үдшийн хѳтѳлбѳрийн хѳтлѳгч Б.Тѳгѳлдѳр бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тодруулбал, 2018 оны арванхоёрдугаар сарын 1-нд шилжих шѳнѳ Сүхбаатар дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт байрлах, "Бид" банк бус санхүүгийн байгууллагын ажилтан Б, Т нар нь талийгаачийн амь насанд хүрсэн нь мѳрдѳн байцаалтын явцад тогтоогдож уг хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дах хэсгийн 2.11 /бүлэглэж/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Улмаар тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан билээ. Харин өнгөрсөн есдүгээр сард уг хэргийн анхан шатны шүүх хурал болж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож тус ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон хѳнгѳрүүлэн зүйлчилсэн байдаг.

Тэгвэл яллагдагч Т, Б нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ. Давж заалдах шатны шүүх хурлыг маргааш /2020.12.10/ товлоод байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(202.9.46.202) 2020 оны 12 сарын 12

Hun alsan bol yaliig ni ugch shudarga shuuh heregtei ariin haalga hereglej aliin bolgon aluurchidiig urshuuh yum shuugchidee

0  |  0
Zochin (202.126.90.52) 2020 оны 12 сарын 12

2 aluurchin odii boltol ylaa edlehgui hun alchaad 2jil zugeer yvj bdag huuli shuuh gj unen hereg alga da shorond n hataagaacheee aluurchdiig

0  |  0
b(202.126.89.48) 2020 оны 12 сарын 10

ene zaluu go badarch guain huuhed monuu neg udaa mgliin onrtv deer baihad ih l haritsaa muutai zaluu shig sangdaj bj bilee um ma ni badmi hum

0  |  0
АРД(202.9.46.182) 2020 оны 12 сарын 10

ХУУЛЬ ГЭЖ ДЭЭ ГУЙЛ БОЛЖ ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨЧИХӨӨД ӨДИЙ ХҮРТЭЛ АМАР АМГАЛАН ЯВДАГ ХААНАХЫН ХЭН НЬ ГЭЖ ХУУЛИЙГ ГУЙВУУЛЖ ҮЙЛДСЭН ХЭРГЭЭ ЦАЙРУУЛАХ ГЭЖ ДАВЖ ЗААЛДДАГ БАЙНА...

0  |  0
ххххх(66.181.165.130) 2020 оны 12 сарын 12

хайран сайхан залуу муу эмээс болж амиа алдсандаа\n

0  |  2
ололлл(66.181.161.55) 2020 оны 12 сарын 10

цагдаа нь мөрдөөд явуулахаар шүүгч нь буцаасаар байгаад хөнгөрүүлчдэг тэ

0  |  0
zochin (66.181.161.90) 2020 оны 12 сарын 12

2 jil iin umnuh hereg odoo boltol yvjil baidag ene shuuh tsagdaagin baiguulgiin bj bga tsarai sdaa\n

6  |  1
fff(64.119.17.153) 2020 оны 12 сарын 10

2 iin 1 ni uurj bgn bn da. niilj alchihaad davarsin

0  |  2
Aagii(124.158.86.117) 2020 оны 12 сарын 11

Хүний амь нас хөнөөсөн л бол зохих шийтгэлээ авнаа

5  |  1
Зочин (64.119.20.51) 2020 оны 12 сарын 12

Энэ хүүгийн эхнэр шөнийн цагаар хоёр эртэй ажлын байрандаа архидаагүй бол нөхөр нь амьд ,хоёр залуу шоронд залуу насаа өнгөрөөхгүй байлаа. Зарим эмс хүүхнүүд энэ мэтээр залуусд их гай болно.

16  |  1
Хар(202.179.25.144) 2020 оны 12 сарын 11

Харанхуйд нуугдаж амь гарах байтал бүр ”Гэрэлтэй цонх” нд зогсож байж алуулсан юм байна. Мөнгө зээлтэй холбоотой маргаанаас болж алаад байж болохгүй байхаа.

3  |  5
Top