Швейцарын Давос хотноо жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт ирэх жил Сингапурт болох гэж байна. Чуулга уулзалтыг зохион байгуулагчдын зүгээс энэ сарын 7-ны өдөр мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд Covid-19 цар тахлын одоогийн нөхцөл байдлаас болж, 2021 оны жил тутмын хурлыг тавдугаар сарын 13-16-ны өдрүүдэд Сингапурт хийнэ гэжээ. Тус уулзалтыг ирэх жилийн тавдугаар сард Швейцарын Люцерний дүүрэгт хийхээр мэдэгдэж байсан юм.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын багийн мэдэгдэлд, уулзалтын газрыг өөрчилсөн нь оролцогчид болон тухайн газрын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө юм. Одоогийн байдлаар Сингапур бол хамгийн сайн сонголт. 2022 онд Швейцарын Давост зохион байгуулна гэжээ.
Албан мэдээнд "2021 оны жил тутмын хурал бол улс орнуудын засгийн газрууд, аж ахуйн нэгж, нийгэм нийтийн удирдлагууд цар тахлын дараах дэлхийн сэргэлт хөгжлийн асуудлыг авч хэлэлцэх анхны арга хэмжээ юм. Дэлхий нийтэд тулгамдсан өрсөлдөөн сорилтыг зохицуулах аргыг эрэлхийлэх зорилготой" гэжээ.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын жил тутмын хурлыг оны эхээр Давост зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ оны 10-р сарын 7-ны уг хурлыг 2021 оны 5-р сарын 18-21-нд Люцерний дүүрэгт зохион байгуулахаар товлож байсан ч дахин өөрчлөлт орж байгаа нь энэ юм.
Сэтгэгдэл ( 0 )