Эверест оргилын өндрийг 8848.86 метр гэж зарлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 10

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Балбын Ерөнхийлөгч Бхандари нар энэ сарын 8-нд харилцан захидал илгээж, Эверестийн оргилын өндрийг зарлажээ.

Ши Жиньпин захидалдаа, өнгөрсөн жил бид Эверестийн өндрийг шинээр хамтран тунхаглах тухай Балбын талтай нэгдсэн ойлголцолд хүрсэн. Сүүлийн нэг жилийн турш хоёр орны холбогдох ажлын баг олон бэрхшээлийг даван туулж, ажлаа идэвхтэй өрнүүлэн,  Эверестийн өндрийг шинээр тогтоосон байна. Өнөөдөр би Ерөнхийлөгч Бхандарийн хамт Эверестийн оргилын хамгийн сүүлийн үед тогтоогдсон өндрийн хэмжээ нь 8848.86 метр болохыг дэлхий нийтэд албан ёсоор зарлаж байна гэв.

БНХАУ байгуулагдсанаас хойш Эверест ууланд нийт зургаан удаа ерөнхий судалгаа, шинжилгээ хийжээ. 45 жилийн өмнө БНХАУ-ын баг Эверестийн ноён оргилд гарч байсан.1975 онд Эверестийн өндрийг 8848.13 метр гэж тогтоож байсан бол 2005 онд 8844.43 метр гэж шинэчлэн тэмдэглэсэн юм. Эверестийн өндрийг нарийвчлалтай тогтоох нь геологийн шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой юм. Мөн Энэтхэгийн далай болон Ази-Европын бүслүүр хоорондын харилцан үйлчлэлийг судлахад ашиглагдах бөгөөд цаашид газар хөдлөлтийг урьдчилан таамаглах, гамшгаас сэргийлэхэд практик ач холбогдолтой ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top