МИА ӨДРҮҮД | Өөртөө үл итгэгчдэд зориулав

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 11

2020 оныг Ковидын жил гэхэд хилсдэхгүй байх. Дэлхий дахинд коронавирус дэгдэж даруй нэг жил өнгөрсөн байна. Нэг жил гэдэг багагүй хугацаа, хэдийгээр үйл ажиллагаа зогсонги байдалд шилжсэн хэдий ч өөрийгөө зогсолтгүй хөгжүүлэхэд тохирсон үе гэхэд болно. Чөлөөт цаг ихтэй байна гэдэг асар их боломжийг олгодог, мөн хөл хорионы өдрүүдийг өөрийгөө хайрлах, өөртэйгээ ярилцах боломж гэж хараарай. Бага гэж гололгүй ядаж нэг дадал зуршил өөртөө төлөвшүүлж эхлээд хэсэг хугацааны дараа үр дүнг нь тольдоод сууж байх сайхан биш гэж үү.


Хөл хориотой байх олон сарын хугацааг ашиглаад өөртөө хийсэн томоохон өөрчлөлтийн үр дүнгийн тухай “МИА ӨДРҮҮД” ном маань уншигч та бүхний гар дээр очиход бэлэн боллоо. Энэхүү номондоо хэрхэн эрүүлээр жин хассан тухай болоод тууштай байх сэтгэлзүй, эрүүл амьдралын хэв маяг болгосон дадал зуршлын талаар, мөн бодит өөрчлөлтөөс авсан мэдрэмжээ тусгасан болно.

Жин хасахын өмнө 137.5 кг жинтэй байсан бол тууштай хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт, дасгал сургуулилт болоод эдгээрийг зуршил болгосны дүнд хэрхэн 40 кг хассан тухай энэ номонд өгүүлэхээс гадна, номын тэмдэглэл хэсэг, өдөр бүрийн үйл явцаа хянах боломжтой хүснэгттэй учир хэрэглэхэд дөхөм байх болно.

Дэглэмийн үед олон хүндрэлүүд тохиолдоно. Жишээлбэл гадуур хооллох, дуртай амттан нүдэнд илхэн байх,  өдөржин хоол идэхгүй яваад орой идэх, өлссөн мэдрэмж төрөх гэх мэтчилэн тулгамддаг асуудлуудыг даван туулах сэтгэлзүй, турах үеийн айдастайгаа нүүр тулах, бидний мэддэг хийгээд мэддэггүй алдаануудын тухай, дэглэм, дасгал хөдөлгөөн хийж, өөртэйгөө тэмцэх эхний хүндхэн өдрүүдэд хэрхэн анхаарлаа төвлөрүүлэх талаар, өөрийгөө зоригжуулж цаг алдалгүй хийж эхлэх нь үр дүнд хүргэдэг болохыг номондоо шингээлээ.

“Өөртөө үл итгэгчдэд зориулсан үр дүнгийн хөтөч” хэмээсэн нь уг номын талаар илхэн өгүүлэх болно.

Зохиогч Н.Булгантамир

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unshihch(178.197.234.204) 2020 оны 12 сарын 14

Yneheer mundag baina.\nTand bayar hyrgej ulam ih amjilt hysen z

0  |  0
Nyamsureen(124.158.71.63) 2020 оны 12 сарын 12

Chi bas unekheer mundag peeen yum aa... site bolgon deer Bulgaa akhiigaa magtaa l.

0  |  0
Nymsuren(66.181.161.100) 2020 оны 12 сарын 11

Bulgaa ah vnheer vlger duurailal awmaar mundag hvn shv!

0  |  0
Top