Бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед гэртээ удаан хугацаанд байгаа ерөнхий боловсролын сургуулийн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй сурагчдын судалгааг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас холбогдох байгууллага, анги удирдсан багш нартай хамтран гаргажээ.
Судалгаагаар 10 мянга гаруй хүүхэд аливаа төрлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй байна гэсэн дүгнэлт гарсан ба судалгааг хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна.
Хүүхдүүд ихэвчлэн үл хайхрах, гэр бүлийн, бие махбодийн, цахим орчины, сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг тул хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, дүүрэг бүр тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: БШУЯ