Г.Дөлгөөн: Хадгаламжийн хүү буурч байгаа нь зээлийн хүүг бууруулах нөхцөлийг хангана

2020 оны 12 сарын 13

Монгол Улсын засгийн газраас өнөөдөр (2020.12.13) цар тахлын үед ард иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих зарим арга хэмжээг авсан талаар танилцуулсан.

Энэ үеэр Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн ипотекийн зээл, бодлогоын хүү, бусад зээлийн хүүгийн асуудал болон Капитал банкны асуудлаар дараах мэдээллийг өглөө.


33.9 МЯНГАН ЗЭЭЛДЭГЧИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ШИЙДВЭРЛЭСЭН

-Нэг сарын хугацааны хөл хориотой холбоотойтойгоор Төв банк хэд хэдэн шийдвэр гаргасан. Тэр дундаа Ипотекийн зээлийн эх үүсвэрт оролцдог Монголбанк, Сангийн яам, арилжааны банкнуудын төлөөллүүд холбогдох шийдвэрүүдээ гарган, Ипотекийн зээлийн асуудлыг шийдвэрлэж байна. Нэг сарын хугацаанд нийтдээ 38,8 мянган иргэний 2.1 их наяд төгрөгтэй холбоотой хүсэлт ирсэн. Үүнээс 33.9 мянган зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээлүүдийг шийдсэн. Татгалзсан зээл нэг ч байхгүй, бусад зээлүүд нь судалгааны хэмжээнд явж байгаа. Хариу гараад явна.


ХААН БАНК ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГЭЭ 9.8 ХУВЬ БОЛГОЖ БУУРУУЛЛАА

-Монголбанк Бодлогын хороотой байдаг. Өөрсдийн гуравн гишүүн болон хараат бус дөрөв нийт долоон гишүүнтэйгээр Төв банкны бодлого, шийдвэрийг гаргадаг.

Өнгөрсөн есдүгээр сарын 15-нд бодлогын хүүг хоёр функтээр буулгасан. Үндсэндээ зургаан хувийн хязгаар тавьж өгсөн. Энэ нь өөрөө банкуудын, Төв банкны үнэт цаас болон бусад холбогдох зардлууд дээр шууд очиж тусч өгдөг. Гэхдээ өргөс авсан мэт тэр дороо шийдвэрүүд гарахгүй.

Та бүрхэн өнөөдрийн байдлаар харж байгаа байх. Нэг талдаа пассив буюу хадгаламжийн хүүнүүд нэг оронтой тоо руу орж эхэлсэн. Хамгийн том жишээ болох дийлэнх ард иргэдийн хадгаламж байдаг Хаан банк 9.8 хувь болгож хадгаламжийн хүүгээ бууруулсан. Энэ эргээд дунд хугацаандаа зээлийн хүүг бууруулах нөхцөлүүдийг хангаж өгч байна.

Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш ковидод 5.5 их наяд төгрөгийн зээл өртсөн байдаг. Саяны нэг сарын хугацаанд энэ дүн харьцангуй нэмэгдэж 4.7 их наядаар зээлүүд өссөн байгаа. Банкууд хүсэлтүүдийг хүлээж аваад өнөөдрийн байдлаар ипотеъийн зээлээс тусдаа 1.2 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэсэн байгаа. Энэ сард хүсэлт өгсөн судалж байгаа 3 их наядын зээлийн гэрээ байна. Нэгтгэсэн тооноос харахад татгалзсан дүн 0. Ямар нэг зээл дээр татгалзсан хариу өгөөгүй. Зээлийн мэдээллийн сан дээр ямар нэг хугацаа хоцорсон, муу зээлийн ангилал руу оруулах бүртгэл огт хийгдэхгүй байгаа. Дээр нь Төв банк өөрөө арилжааны банкуудын зохицуулах байгууллага. Зохистой харьцааны журмыг баталж мөрдүүлдэг. Санхүүгийн зохистой байдлын зөвлөл болох Монгол банк,  Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорацийн хамтарсан шийдвэрээр энэ бүхэн явдаг.


ИПОТЕКИЙН ЗЭЭЛТЭЙ ИЖИЛ НӨХЦӨЛИЙГ БУСАД ЗЭЭЛД ОЛГОХ БОЛОМЖГҮЙ

-Хүүтэй холбоотой асуудлын хувьд ипотекийн зээл дээр үндсэн төлбөр болон зээлийн хоёуланг нь хойшлуулж өгсөн. Үүн дээр ямар нэгэн нэмэгдэл хүү тооцохгүй. Төлөх ёстой байсан хүүгээ тухайн үед нь хойшлуулсан хугацаандаа төлнө гэсэн шийдвэр гаргасан.

Аж ахуйн нэгжүүдээс ирж байгаа нэг зөрүүтэй ойлголтууд гэвэл ипотекийн зээлийн бүтээгдэхүүнтэй адилхан хэрэглээний зээл болон бусад бизнесийн зээлүүдийг яг энэ зарчмаар яваасай гэсэн хүсэлтүүдийг ярьж байгаа. Энэ удаад энэ нь боломжгүй гэдэг дүгнэлтүүдгарч байна. Яагаад гэвэл банкны салбар маань өөрөө хувийн салбар. Тэр дундаа банкны салбарын төвлөрүүлж байгаа мөнгө нь ард иргэдийн хадгаламжийн мөнгө байгаа. Хадгаламжийн мөнгийг ямар нэг эрсдэлд оруулж болохгүй гэсэн дүгнэлтүүд гарч байгаа. Гэхдээ нөгөө талдаа ипотекийн зээл дээр ямар нэг хүү хуримтлуулахгүйгээр зөвхөн тухайн үеийн төлөх ёстой хүүг хойшлуулж байна гэдэг бодлогын шийдвэр гаргасан байгааг зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна.


КАПИТАЛ БАНКТАЙ ХОЛБООТОЙ ТУСГАЙ САНГУУДЫН МӨНГӨ БУЮУ 

240 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АСУУДАЛ БАЙНА

-Капитал банкны асуудал дээр тайлбар өгөхөд 2019 оны дөрөвдүгэр сарын 8-ны өдөр тус банкыг татан буулгах шийдвэрийг Төв банкны хяналт, шалгалтын хороо, захирлын зөвлөлөөс гаргаж, бүрэн эрхт төлөөлөгч томилогдоод, эрх хүлээн авагч томилогдтол ажиллаж байгаа. Энэ хугацаанд пассив тоолох буюу эх үүсвэр талдаа ард иргэдийн мөнгийг хуулийн дагуу Хадгаламжийн даатгалын корпороциас 20 сая хүртэлх төгрөгийг нь олгочихсон. Нөгөө талдаа тусгай сангуудын мөнгө буюу Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын мөнгүүд байгаа. Үүнтэй холбоотойгоор 240 орчим тэрбум төгрөг байна. Өнөөдрийн байдлаар эрх хүлээн авагчийн баг ажлаад нөгөө талдаа барьцаанд байгаа зүйл, муу зээлдэгч нартай шүүх болон хуулийн байгууллага дээр ажлуудыг эцэслэх тал дээр нэлээд байгууллагатай хамтарч ажиллаж байгааг хэлье.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.92.99) 2020 оны 12 сарын 25

орлогогүй болчихсон хүн яаж зээлийн хүү төлөх юм бэ ?

0  |  0
zochin(202.179.26.55) 2020 оны 12 сарын 14

zevuunschdee chadgalamjiin chuu buuruulaad chaana neg luivarchin schinjtei !!! ,tegvel yg odoo chuunees n avdag tatvaraa nen darui zogsoo!!! ,ulsaaraa luivarchid!!!

0  |  0
Zochin(124.158.64.136) 2020 оны 12 сарын 14

Hadgalamjiin huugee buuruulj bgaa bol huunees ni avdag tarvaraa bas buuruulana biz dee???

0  |  0
Mariane(156.0.213.4) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
zochin(124.158.64.136) 2020 оны 12 сарын 13

Khaan bank hezeenees huugee buuruulsan ym bol. Hadgalamj ezemshigchiddee urudchilj medegddeggui ymbhdaa.

0  |  0
Top