Согтуугаар машин жолоодсон 12 жолоочид ХАРИУЦЛАГА тооцжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 14

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 251 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ. Эдгээрээс зам тээврийн ослын шинжтэй 182 дуудлага, мэдээллийг шийдвэрлэсэн байна. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл, 
 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр - 1
  • Мөргөлдөх хэлбэрээр - 1
  • Онхолдох хэлбэрээр - 1 осол тус тус бүртгэгджээ. 


Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,

 

  • 2020.12.13-ны шөнийн 04:20 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан булаг гэх газар шороон замд Kia Bongo маркийн Э жолоочтой автомашин онхолдож, зорчигч 28 настай, эмэгтэй Н-гийн амь нас хохирсон,  
     
  • 2020.12.14-ны шөнийн 01:00 цагийн орчимд ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Морингийн замд Toyota Prius маркийн М жолоочтой автомашин нь Toyota Prius маркийн Н жолоочтой автомашинтай мөргөлдөж, ослын улмаас зорчигч 12 настай, эмэгтэй А, 56 настай, эрэгтэй Ш, 36 настай, эрэгтэй Б, 16 настай, эрэгтэй С, 31 настай, эрэгтэй П, 21 настай, эрэгтэй Т, 31 настай, эмэгтэй Х, 24 настай, эрэгтэй Ө, 25 настай, эрэгтэй Э нарын 9 хүн гэмтсэн хэргийг  тус тус шалгаж байна.  жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /драгер багаж үлээлгэхэд 1,36% гарсан./

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 жолооч, орон нутагт 15 жолоочийг тус тус илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, орон нутгийн замд хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top