Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны тусгай хуралдаан 2020 оны аравдугаар сарын 31-ний өдөр хуралдаж, Монгол Улсад хэрэг нээж байгаагаа мэдэгдсэн талаар өчигдөр (2020.12.14) УИХ-ын гишүүн, Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
ОУПХ өмнө нь С.Зориг агсны амь насаа алдсан хэрэг дээр хавтас нээн, Монгол улсад далайцтай үйл ажиллагаа явуулж байсныг УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Болд, Б.Оюунгэрэл нарын идэвхтэй үйл ажлаар монголчууд эчнээ мэддэг болсон. Тус холбоо нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулган хэрэг хүлээлгэсэн гэж үзэж байгаагаа мэдэгдсэн билээ.
Парламентын гишүүдийн Хүний эрхийн хороо нь үүсгэсэн хэргийг зохистой байдлаар шийдэгдэж дуусах хүртэл хэргийг хаадаггүй, зохистой шийдвэрлүүлэх талаар зогсолтгүй ажиллахыг дүрмэндээ тусгасан байдаг тул Монгол улсын Их хурал, холбогдох хууль хяналтын байгууллагатай нэлээд удаан “зууралдах” нь тодорхой болоод байгаа.
Харин энэ удаад буюу хоёр дахь удаад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад ял шийтгэл оногдуулсан үйл явц дээр “Хүний эрх зөрчсөн” гэж үзэж хэрэг нээж байгаагаа мэдэгджээ. ОУПХ-ны шийдвэрт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хэрэг дээр нэгдүгээрт, мөрдөх ажиллагаа хууль журмын дагуу явагдаагүй, хоёрдугаарт, шүүх хурал шударга бус явагдсан, гуравдугаарт, парламентын гишүүний халдашгүй эрхийг зөрчсөн гэж үзсэн байна.
Олон улсын парламентын холбоо нь 1889 онд байгуулагдсан, 179 улсын парламентын гишүүнчлэлтэй дэлхийд томоохонд тооцогдох байгууллага. Дүрмэндээ зааснаар саатуулагдсан /Ж.Эрдэнэбат/ парламентын гишүүнийг суллах, өмнө нь чөлөөлөгдсөн парламентын суудалд эгүүлэн тогтоолгох, хохирсон тохиолдолд нөхөн төлбөр олгуулах, зөрчлийг мөрдөн шалгах, буруутай этгээдэд хууль ёсны дагуу арга хэмжээ авах зэрэг олон хэлбэрийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрхтэй юм.
Дашрамд дурдахад ОУПХ-ны Монгол улсад нээсэн хоёрдахь хэргийн мэдээлэл гарсан даруйд, өмнө нь С.Зориг агсны хэрэг дээр хэрэг нээсэн ч тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн, яав л гэж... гэх хандлага ажиглагдаж буй. Хоёр дахь хэргийн болсон үйл явц, цаг хугацаа, эзэн холбогдогч, хохирогч зэрэг нь нэн тодорхой байгаа. ОУПХ-ны экспертүүд манай улсад ирж ажиллах бөгөөд ийм тодорхой хэрэг дээр шалгалтын процесс болон дүгнэлт гарах хугацаа тийм ч удаан үргэлжлэхгүй бололтой.
ОУПХ-ны гаргасан дүгнэлтийг үл ойшоовол яах вэ?
Тус холбооны санал дүгнэлт нь НҮБ, Европын холбоо зэрэг олон улсын байгууллагуудын анхааралд хүрч, Монгол улсын засаглал, шударга шүүхийн тогтолцоо, хүний эрхийг хамгаалах чиглэлээр хэрхэн ажиллаж буй явцад сөрөг үнэлэлт өгөх, улмаар эдийн засагт сөргөөр нөлөөлөхүйц арга хэмжээ авах хэмжээнд нөлөөлж болзошгүй байдаг байна.
Өөрөөр хэлбэл, Монгол улсын засаглал, шударга бус шүүхийн талаар олон улсад сөрөг мессеж түгсэнээр гадаадын хөрөнгө оруулалт саарч, олон улсын тавцанд Монгол улсын нэр хүнд унана. Цаашилбал, гадаадын аж ахуйн нэгжүүд орж ирсэн ч гэрээ, хэлэлцээртэй холбоотой үүссэн бүхий л маргаан арбитрын шүүхээр шийдвэрлэх нөхцөл үүснэ. Жижиг хэргийг ч олон улсын шүүх рүү барьж гүйн, монголын төрийн болон хувийн байгууллагууд ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө алдах болно.
Эдийн засгийн хориг арга хэмжээний талаар бүр ярилтгүй. Хамгийн ойрхны жишээ бол ОХУ-д Европын холбооноос тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ юм. Жилдээ 15 орчим тэрбум ам.долларын экспорт хийдэг байсан ОХУ 2017 онд 6,5 тэрбум ам.долларын экспорт хийснээр 80 мянган ажлын байргүй болж байсан байх юм.
Манай улсын хувьд голлох экспортын бүтээгдэхүүн болох зэс болон коксжих нүүрс дээр хориг тавибал залуучуудын хэлдгээр ёстой “дуус, дуус” болно. Гадаадад байршуулсан хөрөнгө мөнгө, үл хөдлөх хөрөнгийг битүүмжилбэл эдийн засагт томоохон цохилт ирнэ.
Иймд ОУПХ-ны санал дүгнэлтийг үл тоож болохгүй. Монгол улс ямар нэг байдлаар хариу өгөх ёстой болно. “Хэрэг нээсэн гэдэг нь өөрөө том асуудал” гэж УИХ-ын гишүүн Н.Энхболд давтан хэлээд байгаа нь ийм учиртай.
Сэтгэгдэл ( 24 )
Зөв хүнийг буруутгах нь Монгол улсын заншил одоо дэлхийн ОУПХ шүүмжлэл тавих болсон. Зориг агсны хэрэг мөн ОУПХ авч хэлэлцэх шатанд хүрч байсан. Уг үүсгээд байгаа хэрэг яллах поцесс үндсэлгүй гэж үзсэн байдаг. Энэ хүний ерөнхий сайд хийж байх хугцаанд гаргасан шийдвэр болгон одоогийн МАН-ны үргэлжлүүлэн яваа зөв хууль, зөв бодлого болгон нь хэрэгжсээр байгаа. Одоогий ерөнхий сайдаас хамаагүй бодлого чадвартай хүлээцтэй сайд байсан сан.
Тун гайгүй хүн шиг л байсийн. Яацын бол доо. Болкуу юм хийсэн л гэхийн. Хэлмэгдүүлсэн л гэхийн. Мэдкүү мэдкүү хүмүүсийн тархийг угаалаа л гэхийн..
ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ОУПХ ГЭХ БАЙГУУЛЛАГА НӨЛӨӨЛӨХ БОЛОМЖГҮЙ. АЛЬ Ч УЛСАД ТИЙМ ОЙЛГОЛТ БАЙДАГГҮЙ. МАНАЙ МАН Л ДАЛИМДУУЛЖ МАГАДГҮЙ.
Одооны тэнэгийг бодвол гайгүй ЕС байсан шүү
Энэ эрлийзүүд олон улсын байгууллагаар өмгөөлүүлдэг болж.улс орны ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэг хийчээд элдэв арга сэдэхээ боль.цаазын ялыг сэргээж ийм нөхдийг бууд.\n
Улс төрийн хоригдлоо суллах болж дээ.
БНМАУ.
13-r zuind bid xen yavlaa daa odoo bid xen bolsonbauna 1 muu avilgatai xolbogdsin hoxriig shuutgej chadaxgyi tor ingej buland orj gadnyxanyxanaar amaa bariuldagaa icheech xuuly bol xuuly yunaas ny aigaad vaugaa yum
13-r zuind bid xen yavlaa daa odoo bid xen bolsonbauna 1 muu avilgatai xolbogdsin hoxriig shuutgej chadaxgyi tor ingej buland orj gadnyxanyxanaar amaa bariuldagaa icheech xuuly bol xuuly yunaas ny aigaad vaugaa yum
*** you
Муу ац
Муу ац
delhiin jishigees gaduur duraaraa chingis ene ter geed soliorood yavaad baij bolohguilde
Чимгээ Содномдаржаа нарын асуудлыг шийдээгуй л байгаа Энийг шийдэхээс нааш хуулийн байгууллагууд Хууль зуйн яам шинэчлэгдсэн гэж узэх аргагуй
Ene pizdaaak bol aluurchin elbegdorj, tyynii baasaar hoollogch bolson gazriin naimaachin enhbold 2-iin utsan hyyheldei togloom shyy dee.\nManan mafiin 2 tom tolgoi aluurchin elbegdorj, gazriin naimaachin enhbold 2 bool erdenebat hulgaichiin garaar mongoliin tolgoi tom orduudiig gadaad ezedteigee hamtarch huvidaa avsan.
Хэрэг хийсэн нь нотлогдоод бхад энэ олон улс байгууллага манай дотоод хэрэгт оролцоод гэмтэнг улс орноос илуу авж уздэг юун эршуутсэн газар бэ
Энэ холбоо одоо юу вэ. Тусгаар улсын шүүхийн шийдвэрийг буруу зөвөөр нь хянах болж байна уу ? Эсвэл манай хулгайчид мрээдүйд очих газраа мэдээд ялаас мултарах арга чарга хайж Холбоо гэдэг юм гаргаад байгаа юм уу
Negnee hyviin us honzongoor zuudaga muuhai zangaa bolimoor yum evtei hychtei baival hench haldaj chadahgyi
Албан тушаал авлигын гэмт хэрэгтэн орд газрын хулгай луйвар
Зоригын хэргийн асуудлаар эд нарыг огт тоохгүй л яваад ирсэн, одоо Эрдэнэбат дээр юундаа сүржигнээд байгаа новшнууд вэ? Ман-ынхан ийм л 2 нүүртэй шаарнууд л даа.
ЭНД хэлмэгдүүлэлт яригдахгүй. ЭРХ мэдлээ өөрийн эрх ашигт ашиглаж болохгүй.
erdenebatiigaa sullaj awah arga uunees ooroor oldohguil biz ter hun n zugeer baij baigaad horigdchoogui bizdee
урьд нь Улс төрчид Төрийн өндөр Албан тушаалтангуудыг Авилгаа зогсоо гэж Олон улсын байгууллагаас Анхааруулаад Хар Саарал жагсаалтад орсон нь Эд нарын л Балаг шүү дээ,
Суллааачээ улс төрийн хэлмэгдүүлэлт хийхээ боль \n