Сайд Н.Энхтайван БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярив

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 16

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй өчигдөр (2020.12.15) утсаар ярив.

Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа КОВИД-19 цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй өрнөж, өндөр түвшний айлчлал, хамтын ажиллагааны механизмуудын уулзалтыг хэрэгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Цаашид КОВИД-19-ийн халдвар хоёр улсын хооронд дамжаагүй амжилтыг бататгахын төлөө халдвараас сэргийлэх хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, эмчилгээ, оношилгооны чиглэлийн мэдээлэл солилцоог нэмэгдүүлэхээ нотлов.

Гадаад харилцааны сайд нар халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд урьдын адил өндөр ач холбогдол өгөхийн сацуу худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн явуулах, эрчимжүүлэх нь цар тахлыг даван туулахад чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэж, хоёр улсын хилийн боомтуудын үйл ажиллагааг жигдрүүлэх замаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, түүний дотор уул уурхайн бүтээгдэхүүний худалдааг тогтвортой явуулах, уул уурхайн бус бүтээгдэхүүний худалдаанд цар тахлын улмаас учирч буй саад тотгорыг арилгах чиглэлээр хоёр талын мэдээлэл солилцоог нэмэгдүүлж, уялдаатай арга хэмжээ авч ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.254) 2020 оны 12 сарын 16

Өмхий хужаа вирусын бөгс долоогч пизда вэ?

0  |  0
Заагч(202.179.31.254) 2020 оны 12 сарын 16

Өмхий хужаа вирусын бөгс долоогч пизда вэ?

0  |  0
Заагч(202.179.31.254) 2020 оны 12 сарын 16

Өмхий хужаа вирусын бөгс долоогч пизда вэ?

0  |  0
Заагч(202.179.31.254) 2020 оны 12 сарын 16

Өмхий хужаа вирусын бөгс долоогч пизда вэ?

0  |  0
Заагч(202.179.31.254) 2020 оны 12 сарын 16

Өмхий хужаа вирусын бөгс долоогч пизда вэ?

0  |  0
Зочин(202.9.46.48) 2020 оны 12 сарын 16

Энэ Энхтайван Хятадуудад их пялдагадаж байгаа. Өмнөх 9 сард Хятадын гадаад хэргийн сайд ирж түүнийг толгой түрүүгүй баахан загнаад явсан. 100 жилийн өмнө Сю Шү Жанд манай Бадамдорж тэргүүтэй бялдууч сайдууд загнуулж байсан шиг. Ямар сайндаа уут уут мөнгөөр улсаа зарсан шанзад гэж байхав. Хятадаас коронагийн вакцин авна гээд манай шанзад Энхтайван хэлд орж байсан.

0  |  0
Top