ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлч Х.Мандахбаярыг гүтгэжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 17

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар NTV телевизийн “Улаан бал” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө сэтгүүлч Х.Мандахбаярыг гүтгэсэн мэдээллийг олон нийтэд тараажээ. Энэ талаар сэтгүүлч Х.Мандахбаяр олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


2020 оны арванхоёрдугаар сарын 15-нд цацагдсан "Улаан бал" нэвтрүүлэгт Х.Нямбаатар сайд оролцохдоо сэтгүүлч Х.Мандахбаярын тухай хоёр ч удаа дурдаж, "Яагаад Мандахбаяр юм уу, "Гацуурт"-ын Чинбаа Хэвлэлийн зөвлөлийн эзэн байх ёстой юм", "Хэвлэлийн зөвлөлийг өөрсдөдөө хувьчилж авах гэж, өргөн хүрээтэй байгуулахаас айж байна гэж зарим сэтгүүлчдийг хардаж байгаа. Жишээлбэл, Мандахбаяр нарын хэвлэлийн хэдхэн эзэд хүмүүсээ надруу турхирч байгаа гэж харж байна" гэсэн юм. Үүнийг сэтгүүлч Х.Мандахбаяр илт худал мэдээлэл түгээсэн гэж үзэж буйгаа илэрхийлээд, олон хүнд буруу ойлголт төрүүлсэн мэдээлэл учир залруулга хийжээ. 

Тус залруулгад “Х.Нямбаатар сайд "Улаан бал" нэвтрүүлэгт оролцохдоо "Мандахбаяр хэвлэлийн эзэдтэй нийлж Хэвлэл мэдээллийн зөвлөлийг авах гээд байгаа юм” гэж илт худал мэдээлэл түгээжээ. Олон хүнд буруу ойлголт төрүүлж байгаа учраас залруулга хийе. Хэвлэл мэдээллийн зөвлөлийг хувь хүн авах, эзэмших ямар ч боломжгүй. 45 хүний удирдлагын бүрэлдэхүүнтэй, зургаан жилийн туршлага хуримтлуулсан энэ байгууллагыг хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын тал талын төлөөллүүд сайн дурын үндсэн дээр оролцож байгуулсан ТББ шүү дээ. Олон нийтийн хараан дор, манай салбарын өндөр хяналтанд ажилладаг. Миний бие ХМЗ-д ямар нэгэн ажил албан тушаал эрхэлдэггүй. Харин жирийн сэтгүүлчийн хувьд тус байгууллагыг хүлээн зөвшөөрч, ёс зүйн кодыг нь дагаж мөрдөж ажилладаг. Тэнд ажиллаж байгаа олон хүний хөдөлмөр зүтгэл, ажил хэргийн нэр хүндийг ингэж гүтгэн харлуулж болдог юмуу. Хуульзүй дотоод хэргийн сайдын хийх ажил энэ мөн үү. Төрийн сайд ийм хариуцлагагүй үг хэлж болох уу. Эрхэм сайдын гаргасан энэхүү үйлдэл бол Эрүүгийн хуулийн 13.14.Худал мэдээ тараах заалтыг шууд зөрчиж буй хэрэг. Гүтгэлэг ч мөн. Мэдээж энэ явдал иргэн миний нэр төр, алдар хүндэд хор хохирол учруулж байна" гэжээ.

Гэхдээ тэрбээр Х.Нямбаатар сайдын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан түгээсэн уг илт худал мэдээллийн дагуу хуулийн байгууллагад гомдол гаргахгүй гэж мэдэгджээ. Тодруулбал тэрбээр Х.Нямбаатар хардах эрхтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Энэ талаар сэтгүүлч Х.Мандахбаяр "Гэвч би сайдын талаар цагдаа, шүүхэд гомдол гаргахгүй. Сайд миний талаар буруу үзэл бодолтой, ташаа ойлголттой байгаа учраас харин залруулга тайлбар хийлээ. Иргэн Х.Нямбаатар намайг хардах эрхтэй. Үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин төрийн сайд хүн ийм ёсзүйн алдаа бөгөөд хууль зөрчсөн үйлдэл гаргаж боломгүй. Х.Нямбаатар сайдад ард иргэдийнхээ төлөө хийсэн зөв зүйтэй олон ажил бий. Зарим үйл хэргийг нь дэмжиж, нөхөрлөж явсан үе ч бий. Гэвч хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийн талаар Х.Нямбаатар маш буруу ойлголттой байна. Ойрын өдрүүдэд түүний хийж буй мэдэгдэл, ярилцлагууд нийгэмд асар буруу мэдээлэл түгээж байгааг эрс шүүмжилж байна. Энэ үйлдлээрээ ардчилсан нийгэмд байж боломгүй дэглэм тогтоохыг санаархаж байгаа дарангуйлагчийн дүрийг тэр өөртөө бүрдүүлж байна. Тиймээс бид тэмцлийн хэлбэрт шилжиж байна. Өчигдөр /2020.12.16/ “Хэвлэлийн эрх чөлөөний төлөө үндэсний зөвлөл” нэртэй үндэсний хэмжээний зөвшилцлийн механизмд 21 нэгэн эвлэл, холбоод нэгдлээ. Миний бие нэг ажлын хэсгийг нь ахалж ажиллах боллоо. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөө нэн даруй татаж авахыг Х.Нямбаатар сайдаас хатуу шаардаж байна. Мөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын саналыг үндэслэн боловсруулахыг шаардаж байна" гэжээ.

Мөн сэтгүүлч Х.Мандахбаяр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалыг өөрийн саналаар хүлээлгэн өгснөө дурдсан байна. 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.188.131) 2020 оны 12 сарын 21

Эрхэм хүндэт Ерөнхий сайдаа Энэ хүнээ одоо болиулж болохгүй юу

0  |  0
Зочин(202.131.243.186) 2020 оны 12 сарын 21

хууль зүйн сайдад ийм ч хүн тавих гэж өөрийгөө хамгаалсан юм л хийх гээд мэдлэг боловсрол ёс зүй ярих чадвар гэх мэт сайд хүний шаардлага хангахгүй харагдах юм

0  |  0
Zochin(192.82.69.126) 2020 оны 12 сарын 20

Iim shalchiganasan er hunii nambagui amitan said boloh gej?!!!

0  |  0
Нусгай Бал(66.181.187.42) 2020 оны 12 сарын 19

улаан бал гэдэг Улаан тэнэг Лодойсамбуу Монгол улсын Төрд байсан хүмүүстэй уулзах мөрөөдөлтэй гэж өөрийгөө өргөмжилөх гэж суудаг ухаан муутай амьтан хэдэн жилийн дараа би том сэтгүүлч одоо Их Хуралд гишүүн болно гэж хуцаж явна гэсэн дээ Элбэгдоржтой ярилцлага хийхдээ гөлөг шиг л байсан даа ,өөр хүмүүстэй ч адил хэ хэ . Хөх Монгол тэргүүн, мөн дуучин Дэлгэрмөрөн нараас айж шээсээ алдаж байсан даа хөөрхий

0  |  0
Нялцгай(202.70.37.34) 2020 оны 12 сарын 18

хөгийн нялцгай нунжгай гар юмаа. Чавганцаас дор

0  |  0
Бату(66.181.161.89) 2020 оны 12 сарын 18

Гадна дүр төрх нь ч сайд,УИХ-н гишүүн гэхэд дасал болж өгөхгүй юм.Ядахдаа үг хэл,оюун бодол,үйл хөдлөлөө засчихад яадаг бнда.

0  |  0
ГАНТӨМӨР(192.82.65.47) 2020 оны 12 сарын 18

Нямбатарыг зайлуулаачээ

0  |  0
үзэл бодлоо илэрхийл(64.119.26.3) 2020 оны 12 сарын 18

Гэртээ ээжийнхээ мөмийг хөхөөд айлынхаа үе тэнгийн хүүхдүүдий ховлож ггоншигноод л байвал зохиноо. Улс төрд хэтэрхий балчир байна бас мэдлэг боловсрол тань ч хүрэхгүй байна даа

0  |  0
Зочин(202.131.243.186) 2020 оны 12 сарын 18

ЭНЭ одоо ямар ёс зүйгүй сайд вэ ард түмэнтэй ер нь яаж харьцаад байгаан огцоруулбал таарна

0  |  0
төр түшилзэх нуруугү(64.119.26.3) 2020 оны 12 сарын 18

Явган үгээр хэрүүлийн алим босгож гомдоллоод л ёстай чавганц юм аа. Чавкаа Нямбаатар гэртээ суугаад айл хөршийнхөө авгайчуултай хов базаж гоншигнож байвал мөн ч донжтой зохино доо. чавка цайрайлаад ккккТөрийн хүний төвшин нуруу алга даа гэртээ суу!!!

2  |  0
ХН(202.179.27.201) 2020 оны 12 сарын 18

ТААРСАН Ч 2 БОЛ

0  |  0
зочин(203.91.117.8) 2020 оны 12 сарын 18

ё с ийн банхар сумьяа энэ 2 яг адилхран

0  |  0
irgen(202.72.245.125) 2020 оны 12 сарын 18

Зөрчлийн хуулиа хурдан өөрчил\n

0  |  0
зочин(49.0.147.33) 2020 оны 12 сарын 18

нохойтой өштэй бол хормойгүй гэдэг биз

0  |  0
зочин(202.70.37.34) 2020 оны 12 сарын 18

Нямбаатарын зөв тэр улаан балын нөхөр хүн гүтгэх,үзэл бодлоо илэрхийлэх хоёроо ялгахгүй мал байна лээ.

2  |  1
ЗОЧИН(103.26.195.36) 2020 оны 12 сарын 18

НЯМБААТАР ГЭЖ ҮНЭХЭЭР ДЕБИЛ ЮМ БАЙНА АА. ГҮТГҮҮЛСЭН МАНДАХБАЯР НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ.

2  |  0
элбэг(122.201.22.250) 2020 оны 12 сарын 18

Нямбаатар сайдын үг зөвөө, Тэр улаан балын сэтгүүлч Балайг хараачээ хүн дарамдалж мөнгө л олох санаатай амьтан шүү дээ, Тийм биздээ ???? Одоо аягүй бол намайг худлаа гүтэглээ гээд л хуулиар дарамдалж мөнгө нэхэх байхаа ичэхгүй дээ ,Тэр баньд хэ хэ,,,, Боловсрол муутай Сэтгүүлч нар хүн гүтгэж мөнгө олж болдог,, Өөрсдөө болхоор хуулинд захирагдахгүй хүмүүс хэрэгүү?

2  |  3
элбэг(122.201.22.250) 2020 оны 12 сарын 18

Нямбаатар сайдын үг зөвөө, Тэр улаан балын Балайг хараачээ хүн дарамдалж мөнгө л олох санаатай амьтан шүү дээ, Тийм биздээ ???? Одоо аягүй бол намайг худлаа гүтэглээ гээд л хуулиар дарамдалж мөнгө нэхэх байхаа ичэхгүй дээ ,Тэр баньд хэ хэ,,,, Боловсрол муутай Сэтгүүлч нар хүн гүтгэж мөнгө олж болдог,, Өөрсдөө болхоор хуулинд захирагдахгүй хүмүүс хэрэгүү?

1  |  2
элбэг(122.201.22.250) 2020 оны 12 сарын 18

Нямбаатар сайдын үг зөвөө, Тэр улаан балын Балайг хараачээ хүн дарамдалж мөнгө л олох санаатай амьтан шүү дээ, Тийм биздээ ???? Одоо аягүй бол намайг худлаа гүтэглээ гээд л хуулиар дарамдалж мөнгө нэхэх байхаа ичэхгүй дээ ,Тэр баньд хэ хэ,,,, Боловсрол муутай Сэтгүүлч нар хүн гүтгэж мөнгө олж болдог,, Өөрсдөө болхоор хуулинд захирагдахгүй хүмүүс хэрэгүү?

1  |  1
Зочин(192.82.67.207) 2020 оны 12 сарын 18

Нямбаатар гуай найруулсан хорондоо өөрөө хордож байх шив.Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэж.

2  |  0
дд(103.229.120.70) 2020 оны 12 сарын 18

Энэ сэтгүүлчид гэх хүтүүс үүргээ мэдэхгүй, нэг л эрх чөлөө ярьсан хүмүүс байх юм Юмыг анхаарч сонгдоггүй, ойлгодоггүй бололтой юм. Тухайлбал ЕС, ЭМЯ-хы мэдэгдэп хийсний дараа \nдараа хэлсэн ярьсныг тэр дор нь эргүүлэн асуух гэх мэтээр зөвхөн өөрийгөө төвийлгэх гэж боддог бололтой юм. Бас юмыг заавал буруутгах буруутан болгох гэж байнга чармайдаг. 4 дахь засаглал гэдгээр түрүү барьж бусдыг дарамталдаг байдал байнга харагддаг боллоо. Тэд нарт боловсрол, хүмүүжил, хүнлэг байдал дутаж байна. Одоо бүр хууль цаазгүй аашлах болж байна уу. Сэтгүүлчидээ боловсрол, чадвараа дээшлүүлцгээ.

3  |  0
УБ иргэд (66.181.160.105) 2020 оны 12 сарын 18

Нямбаатарын зөв

1  |  2
Монгол(202.9.47.4) 2020 оны 12 сарын 21

Энэ залуу их л бичкэн хүн гэдгээ харуулаад байхын.Та бол МУ -ын ХЗТХ-ын Сайд шүү гэж сануулаад байхад хороо, багын даргаас ч дор юм хөөцөлдөөд байхын.\n

3  |  0
Иргэн(66.181.186.87) 2020 оны 12 сарын 17

САЙД ЮМ ЧИНЬ ГҮТГЭЖ БОЛНО ДОО.

1  |  0
Top