2016 онд байгуулагдсан THE HU хамтлагийн Youtube channel НЭГ САЯ дагагчтай болжээ. Ингэснээр тэд Монголын уран бүтээлчдээс анх удаа нэг сая дагагчтай сувагтай болж чадлаа.
THE HU хамтлагийн энэ сарын 4-нд "ГУНИГ ГЭВЧ ҮНЭН" дууныхаа шинэ клипийг цацсан. Тэдний шинэ бүтээл одоогийн байдлаар 2 сая 700 мянган үзэлттэй болж, “Billboard” чартад орсон ба “World Digital Song Sales” чартын гуравт оржээ..
Сануулахад, “The Hu" хамтлаг өнгөрсөн 2019 оны есдүгээр сард “The Hu" хамтлагийн "Gereg" цомог “Billboard” чартыг тэргүүлж, түүхэн амжилт гаргаж байсан билээ. Тухайн үед монгол хамтлаг монгол хэлээрээ дуулж гаргасан цомог Billboard-ыг тэргүүлсэн анхны тохиолдол болж байсныг уншигч та бүхэн санаж буй биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )