Дээд шүүх Г.Солтанд оноосон 3 жилийн ХОРИХ ЯЛЫГ хэвээр үлдээлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 18

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Солтанд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр (2020.12.18) хянан хэлэлцээд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны долоодугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд, Г.Солтаныг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэгт хатгагчаар оролцон, үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оногдуулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны есдүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.73.112) 2020 оны 12 сарын 29

hasag shakia

0  |  0
иргэн(59.153.114.111) 2020 оны 12 сарын 19

Яг адилхан гэмт хэрэг хийсэн Ундармаа энэ тэр яасан бэ яагаад яг адилхан хэргүүдэд өөр өөр ял өгөөд байгаан бээ ойлгохгүй л байгаа шүү

0  |  0
Гоё(103.229.122.159) 2020 оны 12 сарын 19

Гоё

0  |  0
TRADING(156.0.213.8) 2020 оны 12 сарын 18

12-Р САР / Зул сарын баярын санал\n  Шуурхай сурталчилгаа !!!\n24 цагийн дараа:\n  ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 1000 доллар 2000 доллар олдог\nХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2000 доллар 4000 доллар олдог\n3.000 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 6000 $ олдог\nХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 5,000 $ нь 10,000 доллар олдог\n10000 $ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 30,000 $ олдог\n20,000 долларын хөрөнгө оруулалт 100,000 доллар олдог\n\nБүрэн ашиг баталгаатай !!!\nТелеграм сувгаар надтай холбоо бариарай: @ seidnaly одоо хөрөнгө оруулалтаа тохируулахаар !!!!\n  whatsapp: 33 7 52 43 26 19  

0  |  0
Top