Манай сурвалжлагч Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Засгийн газрын шийдвэрээр 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний 06.00 цагаас эхлэн Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгээс бусад аймгууд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлд шилжсэн.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлээс Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлд шилжээд буй энэ үед Баян-Өлгий аймагт хийж хэрэгжүүлж буй ажил болон өвөлжилтийн нөхцөл байдлын талаар тус аймгийн Засаг дарга Д.Бауыржанаас тодруулсан байна.
Тэрбээр "Коронавирусаас сэргийлэх ажлын хүрээнд Баян-Өлгий аймагт нийт 260 гаруй алба хаагч хоёр сарын хугацаанд ажиллаж байна. 12 дугаар сарын 01-нээс хойш Улаанбаатар хотод гацсан иргэдээ татаж, 5200 гаруй хүнийг авчран гэр гэрт нь тусгаарласан. 3554 хүн гэрийн тусгаарлалтын хугацаагаа дуусгаж, нэг удаагийн шинжилгээ өгсөн.
Баян-Өлгийг зорих хөл хөдөлгөөн тасрахгүй байна. Өнгөрсөн шөнө гэхэд 9 автомашин, 24 хүн ирсэн бөгөөд хүнс, шатахуун, бараа материалын ачаа тээвэр ирж байна. Хотоос ирж байгаа хүмүүсээс асуумж асуун, гэрт нь 14 хоног тусгаарлуулж байгаа. Сумдад Засаг дарга, Багийн дарга нар нь хяналт тавьж байна. Мөн сум бүрт нэг удаагийн оношлуур тараасан. Гэхдээ нэг удаагийн оношлуурын нөөц дуусч байгаа учраас Ховд аймгаас дахин авах хүсэлт тавьсан.
Улаанбаатарт халдварын голомт нэмэгдэж, өнөөдрөөс хатуу хөл хорио тогтоож байгаатай холбогдуулан Аймгийн онцгой комисс хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргасан. Тодруулбал, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулахгүй байх, гэрийн тусгаарлалтыг хариуцлагатай хийх шаардлага тавьж, хянах, аймгийн төвд байрлах самбаруудад коронавируснаас сэргийлэх сурталчилгаа байршуулах, хяналтын постыг хоёроор нэмэх болсон.
Өвөлжилтийн бэлтгэл 84 хувьтай хангасан. Малчид 90 гаруй хувьтай бэлдсэн. Аймгийн нөөцөд 110 гаруй тонн өвс 98 тонн хивэг, тэжээл байгаа. Сумдад 370 гаруй тонн өвс, 20 гаруй тонн тэжээл бий. Малчид өөрсдөө 64000 тонн өвс хадлан, 8000 гаруй тонн тэжээл бэлдсэн. Аймгийн хэмжээнд одоогоор өвөлжилт хүндэрсэн сум байхгүй байна. Гэхдээ Алтайн уулсыг дагасан сумдад цас их орсон учраас хүндрэх төлөвлтэй байна.
Энэ сарын 16-26-ний хооронд мал тооллого хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 2 сая 300 толгой мал Баян-Өлгий аймагт өвөлжихөөр байна.
Засгийн газар, УОК-ийн шийдвэрийн дагуу Цагаан нуурын боомтоор нефть импортолж байна. Өдөрт 14-15 машин татаж байгаа ба өнгөрсөн сард 2000 тонн нефтийн бүтээгдэхүүн импортолсон" гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Pizda baahan hasaguud mongoloorch yridaggui ym bjiij bid naraar tejeelgeh durtaig ni ee sayhan mongolbanknaas baahan mungu ugsun ymar geeecjiin uls geheeree iim bdg bnaa
Kebektin delgurdegi zattardin bagasi sonshama himbattap ketti soni sheship bersenizder tezrek
Kebek nege sonshama himbattadi hanshama jeke sauda bolsada standard degen boladi goi darga osini bir holga alsaniz