Халуун хошуут малын эзэд буянт сүргийн хишгээсээ хандивласаар байна.
Сэлэнгэ аймагт Ковид-19 корона вирусын халдвар бүртгэгдэж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин хөл хорио тогтоосон энэ хүнд хэцүү цагт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын малчин П.Санж нь аймаг, сум орон нутгийнхаа малчдыг уриалж онцгой нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэж байгаа Аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин 30 ямаа, 10 хонь хандивлалаа.
Орхонтуул сумын малчин П.Санж болон гэр бүлд нь цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл ( 1 )
Мундаг юмаа сайн үйлс дэлгэрэх болтугай