Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын ТЭЭВЭРЧИН ЗАЛУУС нэгдэн дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлын улмаас хилийн худалдаа арилжаа эрхлэх, ажиллах боломжгүй орлогогүй болсон есөн өрхөд 700.000 төгрөгийн үнэ бүхий хүнсний тусламжийг хүргэлээ.
Сум орон нутгийн иргэдийнхээ төлөө сэтгэл санаагаараа нэгдсэн залуучууд та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн eрөөж талархал дэвшүүльe.
Өнөөдрийн байдлаар ачаа тээврийн хөдөлгөөн хязгаарлагдаж, энэ олон сарын хугацаанд гэртээ ч хариагүй тээврээ хийж, зарим нь олон хоногийн тусгаарлалтанд орж орлого мөнгөнөөсөө тасраад хүнд нөхцөлд байгаа ч ийнхүү халуун сэтгэлээр бусдадаа туслалаа.
Сэлэнгийн ачаа тээврийн жолоочид урьд өмнө ч нэгдэн олон сайн үйлст манлайлан оролцож байсан юм.
Тэд холын орноос хөгжлийг тээвэрлэж, хоёр орны ачааг тээж яваа амьдралын жолоог атгагч тээврийн жолоочид билээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Сэтгэгдэл ( 1 )
Altan shar zam tani olziitei bj ajil hodolmoriin ondor amjilt husie ! Iim l ued engiin ard irgeddee tusalj bgaa ta nar jinhene baatruud