Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил аж ахуйн нэгжүүдийн бараа татан авалттай холбогдуулан Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2020 оны арванхоёрдугаар сарын 28-31-ний өдрийг дуустал гурав хоногийн хугацаанд 11:00-16:00 цагийн хооронд дарс, оргилуун дарс, шар айраг худалдан борлуулахыг зөвшөөрчээ. Энэ хугацаанд архи худалдан борлуулахгүй болно.
Сэлэнгэ аймгийн тухайд сүүлийн өдрүүдэд халдварын тархалт үндсэндээ хумигдсан ч вирусний дахин дэгдэлтээс урьдчилан сэргийлэх үүднээс Сүхбаатар, Алтанбулаг суманд бүх нийтийн хатуу хөл хориог 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан байгаа билээ.