Оффшорт данстай ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ уучилъя

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 28

Гуравхан оны өмнө монголчууд шударга ёсыг тогтоох, төрд нүүрлэсэн хулгайч нарын оффшор данс дахь мөнгийг эх орондоо оруулж ирнэ хэмээн нэр дэвшигч Х.Баттулга мэдэгдэж байв. Итгэл төрөхүйц энэ үгэнд монголчуудын сэтгэлд гал асаасан нь Х.Баттулга гэдэг Монгол Улсын гавьяат тамирчин, бизнесмэн, улстөрчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгох том түлхэц болж байлаа. Сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Х.Баттулга “Оффшор дансанд нуугдсан 17 тэрбум ам.долларын Монголын баялгийг эх орондоо авч ирэхгүй бол Ерөнхийлөгчөөс шууд огцорно” хэмээн маш чангаар дуугарч гурван сая иргэний сэтгэлд хоногштол хэлж байсан үгнийх нь цуурай намдаагүй байна. Одоо тэр шууд огцрох эрх мэдэлдээ хүрсэн. Тэр үед хэлж байсан үгээ амьдралд хэрэгжүүлэх бүх эрх мэдлээ халаасалсан. Харин оффшор данс дахь 17 тэрбум ам.доллар орж ирсэн үү гэдэг нь асуултын тэмдэгтэй дөрөв дэх оноо угтаж байна.

Нэгэн жарныг туулсан, нэжгээд гал дундуур туучиж өнөөдрийн өндөрлөгт хүрсэн гавьяат тамирчин маань өөрөө оффшор данстай гэдгийг Өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлах нэгдэл саяхан ил болгов. “Энэ юу болоод байна аа” хэмээн Төрийн тэргүүнээсээ асуумаар байна. Ерөнхийлөгчөөр  сонгогдсоныхоо дараа хамгийн түрүүнд 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банканд оруулж ирэхийг уриалж байсан хүнээс оффшор данс илэрлээ. Тэгэхдээ бүр 1 сая ам.доллартай данс шүү. Одоогийн мөнгөн дүнгээр 2.7 тэрбум төгрөг шүү дээ. Яг юу болоод явчихав. Монголд яг шударга ёс тогтох гэтэл газрын хаанаас ийм гайтай мэдээлэл баримтаар нотлогдон ил болов. Тэр бүү хэл 2017 оны 11 дүгээр сард “ОФФШОР БҮСЭД БАЙРШСАН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ БОЛОМЖУУД” хэмээх сургалтыг Ерөнхийлөгчийн нэрэмжит Иргэний танхимд хийж байсан шүү дээ. Өөрийнх нь уриалж байсанчлан 49 хоногийн дотор мань хүн өөрөө оффшор дансаар мөнгөө оруулж ирсэн үү. Эсхүл... Ард түмнийхээ шударга ёсны хүсэмжлэл дээр дөрөөлж олонхийн санал авсан Ерөнхийлөгчөө уучилах ганц боломж байна. Нэгэнт л Ерөнхийлөгч болсон юм чинь одоо өөр арга алга. Өөрийн хамаарал бүхий этгээд буюу охин Намууныхаа нэр дээрх оффшор данснаас хэдэн төгрөг оруулж ирснээ нэг сайхан тайлагнаад ард түмнээсээ уучлалт гуйчих. Бизнесмэн хүн, бөх хүн нэг алдаа л биз яадаг юм. Оффшор бүст байршсан 2.7 тэрбум төгрөгөө оруулаад ирвэл бүгдээрээ нийлж байгаад Ерөнхийлөгчөө ганц удаа уучилчихъя.

Баруун гартаа Монголын төрд нүүрлэсэн оффшорыг устгах сэлэмтэй, зүүн гартаа оффшорт байгуулсан өөрийн “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн 50 хувийг охин Б.Намуун, үлдсэн 50 хувийг Сингапурын хятад Билли Лим түүний хүү Деннис Лимтэй хамт хөтөлж зогссоныг яаж мэдэх юм бэ. Улс төрд уран нүүдэл хэрэгтэй. Гэхдээ илтэд ийм азаарны нүүдэл хийхээргүй хүн дээ, уг нь. Х.Баттулга Ерөнхийлөгч маань 2007 оны долоодугаар сарын 31 хүртэл “Женко Холдинг Пи-Ти-И” компанийнхаа хамаг бүдүүн даргаар ажилласан байгаа юм. Хүн мэдээж мөнгө төгрөгтэй холбоотой асуудлаа хамгийн ойрын хүндээ итгэж даатгадаг. Тэр ч утгаараа өөрийн охин Б.Намуунд хувьцаагаа шилжүүлсэн байна.

Гэхдээ Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард Хувийн ашиг сонирхлын тухай хуульд нэмэлт оруулж, төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд оффшор бүсэд өмч хөрөнгөтэй байх, компанитай байхыг хатуу хориглосон юм шүү дээ, Ерөнхийлөгчөө. Гэтэл үүний араас дахин нэг оффшор дансны асуудал ил болж эхлэв бололтой.

"Хонь" шиг иргэд "чоно" шиг Ерөнхийлөгчөө ганц удаа уучилах хатуу болзлыг тавья. Нүдээ аньж байгаад оффшор бүсийн мөнгөө монголд оруулаад ирчих. Олны зүхлийн салхи эргэнэ шүү дээ. Зүхэх гэхээсээ илүү шударга ёсны төлөө өөрийгөө зольж чадлаа гэж монголчууд чинь магтана. Дахин сонгогдох боломж тань гэрлийн хурдаар өснө шүү, Тэргүүн ээ.

 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zz(139.5.219.70) 2020 оны 12 сарын 30

ene hun shudraga biznes hiij olson yum baihgui shuu dandaa mongoloos hulgailsan hurungu bii odoo zugeer kinogoo uzeed l suuj baisan n deer mongoliin tuluu yuuch hiisengui

0  |  0
Дарангуйлагч(139.5.218.177) 2020 оны 12 сарын 30

Төмөр замыг л гацаасан нь Монголд орж ирэх 20 тэрбум доллорын ашиг олох боломжийг хаасан , төмар замын далан босгох нэрээр төрөөс 57 тэрбум төгрөг хулгайлсан нь баримтаар батлагдаж, золиосонд нь хэдэн залуусыг монголоос оргуулан нуугдуулан өөрөө ерөнхийлөгч болон түүнийг илчилсэн гэгээлэг улс төрчдийг хоморголон шоронд хорьж ерөнхийлөгчийн дарагуйлал тогтоосон хулгайч байгаа юм

0  |  0
Aluurchin elbegdorj(178.196.228.37) 2020 оны 12 сарын 30

Aluurchin elbegdorj minii 30 jiliin tursh tasraltgyi hiisen Allaga hulgai luivar deermiin gemt hergyyd odor byr ilerch aluurchin elbegdorj bi Aligaa aldaad Baas shees nus nulimsandaa hutgaldav.\nAluurchin elbegdorj bi\nGadaad ezdiinhee garaar mongolchuudiig alj ustgan IRAK, afgan syria shig bolgoj tsusan dalaid jivyyleh getel aguu Tom 2 horshoos maani aigaad gadaad ezed maani namaig ambaardaad hooson tul aluurchin elbegdorj bi oroh orongyi gishgeh gazargyi bolloo.\nAluurchin elbegdorj minii gemt hergyyd odor byr ilerch, aluurchin bi ynend gyitsegdej baasandaa hutgaldav

0  |  0
туул(202.126.89.158) 2020 оны 12 сарын 30

Ер нь ховдог балиар улсын хөрөнгийг их хэмжээгээр завшсан гэдгийг хүн бүр л мэддэг ярьдаг. Гэтэл ерөнхийлөгч өөрөө хүмүүсийг хэлмэгдүүлж тэр хүний эсрэг хар пиар хийхэд гаршсан гэдгийг захын хэн нь ч мэддэг дуугарах хүн байхгүй маф маягаар газар дор ортол нь бүх талаар нь хэлмэгдүүлдэг учраас хүн бүр айдаг болжээ

0  |  0
Aluurchin elbegdorj(178.196.228.37) 2020 оны 12 сарын 30

Aluurchin elbegdorj 30 jiliin tursh tasraltgyi hiisen Allaga hulgai luivar deerem, gadaad ezeddee Mongoliin gazar shoroo ed bayalgiig zarj olson mongo horongoo offshort nuusan aluurchin.\nAluurchin elbegdorjiin offshorrt nuusan mongo horongo bol Mongoliin tatvar tologchdiin horongo Mongo\nEronhiilogch Battulga bol eronhiilogch bolohoosoo omno olon 1000 ajliin bair bii bolgoj olon ail orhiig tsalinjuulj baisan, gadaad hudaldaa erheldeg hyn baisan.\nEronhiilogch Battulga shig Business hiideg hymyysees tatvar nereer husaj hulgailj reketlej avsan horongo Mongoo aluurchin elbegdorj offshort nuusan

0  |  0
Зочин(203.91.115.55) 2020 оны 12 сарын 30

Ялгасан ахмадууддаа 6 саяыг адилхан өгчих Баттулгаа

0  |  1
Зүгээр л хэллээ(27.123.214.2) 2020 оны 12 сарын 30

Ерөн өөрөө бизнес эрхлээд олсон мөнгө бол бидэнд ямар хамаа байна. Улсын хөрөнгө завшаагүй бол л болоо биш үү. Анх Баттулгад санал өгч байхдаа нэг л зүйлийг бодож байсан юм. Арай юм үзэж хөрөнгөтэй хүн нээх идэхгүй байхаа гэж бодож байсан нь саяхан. Одоо тэгээд Яах уу??

2  |  1
Irgen(70.181.124.42) 2020 оны 12 сарын 30

Battulgiig muulah ajlaa boliochee.odoo mongol ulsad Battulgaas uur ard olnoo gesen setgeltei hyn baihgyi.turuus tursun luivarchid Battulgiig zailuulah ajlaa helj baina\nBATTULGA bol biznes hiij uuriin hurungutei bolson hyn.gazar nutgaa zarsan luivarchdaas tes uur hyn shyy.ard olnooroo nydee neegeed Battulgiig demjih heregtei baihgyiee

2  |  4
п(202.9.40.177) 2020 оны 12 сарын 30

битгий хуцоо екоо дэмжинэ

0  |  2
Зочин(66.181.182.106) 2020 оны 12 сарын 30

Ийм хогийн амьтад төрд нь байхаар улс нь яаж хөгжих вэ дээ

2  |  0
гч(202.126.89.57) 2020 оны 12 сарын 30

Худлаа зохион байгуулалттай тавилт андын нөхөрлөл салав хүрэлсэх албан тушаалд шунав

0  |  2
гч(202.126.89.57) 2020 оны 12 сарын 30

Худлаа зохион байгуулалттай тавилт андын нөхөрлөл салав хүрэлсэх албан тушаалд шунав

0  |  2
zochin(64.119.18.3) 2020 оны 12 сарын 30

Яагаад юу ч хэлэхгүй байгаа юм бол

2  |  0
Ахрү(202.126.89.184) 2020 оны 12 сарын 30

Эбэгийн огцруулах төлөвлөгөө хөдлөөд эхлэв бололтойдогоо

0  |  2
zochin(73.111.180.213) 2020 оны 12 сарын 30

cudlaa

0  |  2
zochin(73.111.180.213) 2020 оны 12 сарын 30

cudlaa

0  |  2
иргэн (202.179.26.88) 2020 оны 12 сарын 30

за Сэтгүүлчид нэг л их том Хулгөйч барьчихсан юм шиг бөөнөөрөө Сүрчигнээд,, хаашаа юм ганцхан Баттулга Ерөнхийлөгч ганцаараа ийм Асуудалтай бусад Улс төрчид УИХ-ын ларга,Ерөнхий сайд, УИХ-ын Гишүүд тэгээд тийм Гэм зэмгүй Улсууд уу, Сэтгүүлчид Та нар энэ үйлдлээрээ Ард иргэд дээ Өөрсөдийгөө нэг Намд Худалдагдаж тэдэнд Үйлчилж байгаа гэдгээ Зарлаад байгаан биш үү,

0  |  2
монгол(103.212.116.92) 2020 оны 12 сарын 30

Баттулга аа чи дуугараач, Монголын ард тумэн хууртагдсан Байна, Чи Монголыг цолмоод тэгээд хаачихаад хун бэ? Оффшорын Хулгайч Нарын Монго бол Монголын ард тумний омч, газар, байгалийн баялаг, чи урьд авгайтайгаа Бээжинд Монголын эмэгтэйчуудийн биеийг нь унэлуулж нийлээд Монго олон байх, Баянгол Зосин буудал, Тал чихэр, Мах импексийг бол З.Энхболдтой нийлээд худлаа аргаар луйвардаж авсан, одоо тэгээд хулгай хийгээд Монголчууд бидний толгой дээрээс шээгээд суугаад Байна гэж бодож Байна уу ? ...........

3  |  0
Зочин(202.9.46.8) 2020 оны 12 сарын 30

Баттулга хууль бусаар баяжсан нь үнэн л дээ. Мөнгөтэй л бол боловсролгүй ч байсан улс орныг удирдаж болно гэж боддог тэнэг хүн. Одоо тэгээд хийж чадаж байгаа юм алга. Өнөөдөр ард түмэн өвчин зовлонд нэрвэгдэж, ядуу, өлөн зэлмүүн байна. Хүүк хаяа нэг гайгүй зүйл хийж байгаагаас өөр юм хийж байгаа хүн алга. Гэтэл Женко бас дахин сонгогдох хүсэлтэй ч гэх шиг. Юу ч хийж чадахгүй байгаа хүн ахиж сонгогдоод юу хихй юм. Чаддаг хүнд нь суудлаа тавьж өг. Эбиг шоронд хийх байх гэсэн чинь эсрэгэрээ Хурцыг суллаад.

3  |  0
Ер(202.179.24.102) 2020 оны 12 сарын 30

Ерөнхийлөгчөө гүтгэж болохгүй байхаа. Оффшортоо байсан бол ерөнхийлөгчид нэрээ ч дэвшүүлэхгүй байх байсан тийм биз дээ Х.Баттулгаа?

1  |  3
Зочин(103.212.118.155) 2020 оны 12 сарын 30

Хүн бүрт ижил хандая.

3  |  0
Hulgaich (66.181.181.71) 2020 оны 12 сарын 30

Zail muu hulgaich Battulga

2  |  0
Иргэн(124.60.114.164) 2020 оны 12 сарын 30

Худлаа битгий гүтгээд бай.сонгуулийн шоу эхэлжээ

0  |  3
Top