Өвөр Монголын цахим соёлын өдрүүдийн нээлт боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 30

Монгол, Хятад хоёр улс нь уул усаар залгалдсан сайн хөрш, сайн түншүүд билээ. Цар тахал дэгдсэнээс хойш хоёр улс цар тахалтай тэмцэх талаар нягт хамтран ажиллаж, бие биедээ тусалж, хүнд бэрхийг хамтаар туулж, гүн найрамдалтай болохоо харуулсан.

“Хятад орныг танин мэдэх-Монгол Улстай холбогдох” гэсэн нэртэй Өвөр Монголын цахим соёлын өдрүүдийн арга хэмжээг “Цар тахалтай хамтран тэмцсэн Хятад, Монголын найрамдлын хуудсыг хамтаар бичиглэв” хэмээх сэдэвтэйгээр нээлээ.

Энэ нь хоёр улсын Төрийн тэргүүний хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай нэгдмэл ойлголтыг хэрэгжүүлж, Хятад, Монголын соёлын солилцоог ахиулах тодорхой арга хэмжээ болох юм.

Уран сайхны концерт, үзэсгэлэн, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино үзүүлэх, аялал жуулчлал, амтат хоол танилцуулах зэрэг олон арга хэмжээ нь хоёр улсын ард түмний сэтгэлээр ололцох гүүрийг тавьж, хоёр улсын найрамдалт харилцаа тасралтгүй гүнзгийрэн хөгжихийг ахиулахыг зорьжээ.

Соёлын өдрүүдийн үеэр “Найрамдлын солонго” уран сайхны концерт, “Цэцэгсийн анхилам” Бээжин жүжгийн нэрт жүжигчдийн концерт, “Бадран дэлгэрэх” орчин үеийн балетын тоглолт, “Сайн сайхан амьдралын эрэлд” Хятад орны ядуурлаас ангижруулсан амжилтын үзэсгэлэн, “Инновацийн сайн сайхан амьдрал” соёл, аялал жуулчлалын шилдэг бүтээлийн үзэсгэлэн, “Үзэсгэлэнт сайхан Хөхнуур” гэрэл зургийн үзэсгэлэн, “Солонгорсон Гүйжөү” гэрэл зургийн үзэсгэлэн, Хятадын кино үзүүлэх арга хэмжээ, олон ангит уран сайхны кино үзүүлэх арга хэмжээ, “Үзэсгэлэнт сайхан Хятад орон” аялал жуулчлалыг танилцуулах арга хэмжээ, “Хятад орны амтат хоол” түгээн дэлгэрүүлэх арга хэмжээ, “Найрамдлын солонго” уран сайхны концерт болно.
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(103.57.94.235) 2021 оны 01 сарын 01

Тэгээд тоглолт, үзэсгэлэнгүүдийг ямар холбоосоор үзэх вэ?\nМэдээ ч гэж дээ\n

0  |  0
Заагч(202.179.31.254) 2020 оны 12 сарын 31

Хог вирус хятадаас хол байх нь Монголчуудад ээлтэй шүү.

0  |  0
Top