Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт Эрүүгийн цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагч, ДХИС-ийн сонсогч нар явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд дараах зөрчлүүд илэрчээ.
1. 2021.01.01-ний өдөр БЗД-ийн 10-р хороо Наранамгалан хотхоны орчимд иргэн Ц фэйсбүүкээр дамжуулан зар тавьж, "Quality" нэртэй 0.75 литрийн архи 1 шил, "Экс" нэртэй 0.75 литрийн архи 1 шил, нийт 2 шил архийг зөвшөөрөлгүй гар дээрээс худалдан борлуулсан зөрчил,
2. 2021.01.02-ны өдөр БЗД-ийн 12-р хороо, "Дүнжингарав" хүнсний дэлгүүрийн орчимд иргэн А, М нар 7х-8х УНӨ улсын дугаартай, Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан, “Соёрхол” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи 3 шил,
3. БЗД-ийн 10-р хороо Хангамжийн автобусны буудлын орчимд иргэн Ч нь 7х-6х УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан “Экс” нэртэй, 0.75 литрийн хэмжээтэй архи 4 шил, “Хараа” нэртэй, 0.75 литрийн хэмжээтэй архи 1 шил, нийт 5 шил архи,
4. БЗД-ийн 12-р хороо ДХИС-ийн замын урд талд иргэн Н бусадтай хамт “Болор” нэртэй, 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архиийг нууц далд аргаар, гар дээрээс худалдан борлуулсан зөрчил,
5. БЗД-ийн 11 дүгээр хороо, Хөлийн гол 6-8 тоотод байрлах "Батрашаант" ХХК-ийн "Батрашаант" хүнсний дэлгүүр нь спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн, 100 гр "Хараа" архи 112 ширхэг, 200 гр "Хараа" архи 23 ширхэг, 250 гр "Хамаг Монгол" архи 16 ширхэгийг тус тус хураан авч, материалжуулан шалгаж, тээврийн хэрэгслүүдийг түр саатуулан ажиллалаа.
Зөрчлийн тухай хуулиас, 5.13.2
Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Сэтгэгдэл ( 10 )
Нийлээд архидаад байгаа хүмүүсийг барьж торгох хэрэгтэй. Хаана хаанаа хариуцлагатай байх ёстой.
СҮРТЭЙШД ШАГЛААЛ БИЗ ТЭНЭГ НЬ ҮНЭ ИХТЭЙГ АВААД УУГААЛ БИЗ
Хэзээ нэг ес зуйтэй болж амьдрах юм болдоо энэ хумуус арай дэндуу
АРХИЙГ ХОРИОД АМЖИЛТ ОЛСОН ТҮҮХ БАЙХГҮЙ Л ГЭДГИЙН. ХОРЬЖ БАЙГАА БААГИЙНУУД НЬ ӨӨРСДӨӨ АРХИЧИД БОЛОХООР АМЖИЛТ ОЛОХОД ХЭЦҮҮ Л ДЭЭ. НАД ШИГ ХҮНЭЭР ХОРИУЛБАЛ ХАРИН НЭГ ҮР ДҮН ГАРНА. ШУУД ЭХНЭЭС НЬ БУУДААД БУУДААД БУЛААД БУЛААД ЯВЧИХВАЛ НЭГ ЦЭВЭРШИНЭ. АРХИДАЛТТАЙ ДАЙН ЗАРЛАЖ БАЙЖ Л ҮР ДҮН ГАРНА. ЯАХАВ ЭХЭНДЭЭ ХҮН АМ ЦӨӨРӨХ Ч ЯВААНДАА НӨХЧИХӨЖ БОЛНО. БИДНИЙ ДУНД АРХИЧИД БАЙСАН НЬ ДЭЭР ҮҮ ҮГҮЙ ЮУ ГЭДГЭЭ ЭХЛЭЭД ШИЙДЧИХ ХЭРЭГТЭЙ.
Odo arhi hiij bga anu kamnanig torgoochee
Аалзнууд их мөнгө олж баяжих гээд байгаам шиг 5.10 цаасны хонжоо хараад өөрсдийгөө эвгүй байдалд оруулж яадаг байнаа
Архийг хориод дийлсэн түүх дэлхийд гараагүй байтал авилгал хээл хахууль авдагаараа дэлхийд тэргүүлж байгаа үлэмж хоцрогдсон ажилгүйчүүдийн Монгол улс хорьж дэлхийн түүхэнд анхдагч болож чадах уу?
tiim shtee
архийг хориод нэмэргүй ээ
цагдаа нар хурааж аваад уучих вий дээ хөө