Хэнтий аймгийн нэгдсэн зарын фэйсбүүк группд 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн 14:00 цагт “Negune” гэх цахим хаягаас “Хэнтийн Өмнөдэлгэрийнхэн гэж ийм хүн чанаргүй мөсгүй байж болохгүй ээ, өвлийн хүйтэнд эврээд зогссон машиныг ингэж тонож байдаг арай ч дээ, баяраар хулгай хийгээд явж байдаг арай ч дээ” гэх мэдээллийг байршуулснаас хойш цахим мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгсэн байсныг Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Тэмүүжин уг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагын нэгдсэн санд бүртгэлд оруулж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Шалгалтын ажиллагаагаар иргэн Б гэгч нь 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр цагаан өнгийн приус маркийн автомашинтай Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Батширээт сум руу явах замд эвдэрч явах боломжгүй болоод Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Хурхийн бургас” гэх газарт үлдээгээд 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр машинаа авахаар очиход аккумулятор, ком батарей, гурван ширхэг обудтай дугуй зэрэг тоногдсон байсан аж.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Тэмүүжин уг хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд Хэнтий аймгийн харьяат 36 настай, эрэгтэй, Б гэгч нь 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хадам ах, 38 настай, М-ийн хамт 20:00 цагийн орчимд замд таарсан цагаан өнгийн приус маркийн автомашины урд талын гурван ширхэг обудтай дугуй, ком батарей, аккумлятор зэрэг эд зүйлийг хулгайлан авч гэртээ хадгалж байсныг тогтоон тус хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Юм л бол ал хорь гэхээ болио, 3.3 сая хүн ингэж амьдархааргүй баян эх орныг эцэг өвгөд минь үлдээсэн юм, үүнийхээ төлөө л тэмцэх хэрэгтэй
Наад 2 ыг чинь алаад устгачихъя гэхээр хүн дүрстэй байгаад байдаг, алахгүй орхиё гэхээр араатан шинжтэй байдаг. Тийм болохоор маш хатуу шийтгэл амсуулж оюун ухааныг нь тэлэх хэрэгтэй.
Нөгөө Чингисийн удам уу.хөөрхий дөө
Цагдаа Тэмүүжинд талархъя. Бүх цагдаа ийм байгаасай, болоосой. Ядарсан нэгний машин тоносон 2 хулгайч нийгэмд хэрэггүй шаарнууд. Дайны хуулиар бол буудаад алчихад хохиролгүй бусдад гай болсон новшнууд, монголоо алдсан 2 малыг шоронд зүгээр тэжээх бус сайн хүнд ажилд нухлах хэрэгтэй. Ах дүүсийн нэр нүүрийг гутаасан хулгайч нар тонилбол таарна.
Horio tseeriin ved neg negnee tonson archaagvi hylgaichidiig dainii baidaliin ver hatyy shiiteg.