Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх хороод хамтран ХӨГЖЛИЙН БОДЛОГОО тодорхойлно

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 01 сарын 04

Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх хороод хамтран нээлттэй форум нэвтрүүлгээр дамжуулан аймгийнхаа хөгжлийн бодлогыг хамтдаа тодорхойлохоор болжээ.

Тодруулбал, өнөөдөр /2021.01.04/ тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Энхбат аймгийнхаа  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны Төлөөлөгчидтэй уулзалт хийсэн байна.

Тус хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлан гаргасан тогтоол шийдвэр, үйл ажиллагааны биелэлтийг олон нийтэд сурталчлан таниулахад хамтран ажиллахаар санал солилцлоо. 

Үүнээс гадна нийгмийн салбарын хөгжил, түүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий тал бүрийн оролцоог хангасан хэлэлцүүлэг нэвтрүүлгийг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар болсон байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнх-Эрдэнэ(147.161.193.84) 2021 оны 01 сарын 04

Аймгийн хөгжлийг тодорхойлоход хүний хөгжлийн асуудлыг хамгийн түрүүнд авч үзэх хэрэгтэй хөгжисөн иргэдээс ухаалаг хотын хөгжил тодорхойлогдоно. Нийгмийн салбарынханы уялдаа холбоог сайжруулсанаар хүний хөгжлийг бодитоор хэрэгжүүлэх боломжтой\n

0  |  0
Top