ТВ8 телевиз нийт уяачдад тулгараад байгаа асуудлыг цувралаар хөндөн мэдээ бэлтгэж байгаа билээ. Энэ удаа бид Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уяачдын байр суурийг сонссон юм. Тэдний бүтэн жилийн турш уясан морьд хасагдахад маш их үргүй зардал гардаг байна. Иймээс тэд сэрвээний өндрөөр уралдах нь зүйтэй гэх нэгдсэн нэг байр суурьд хүрсэн болохоо илэрхийллээ.
Ихэнх уяачид хоёроос илүү морь уядаг учир туслах уяачтай болсон. Тэдний болоод унаач хүүхдүүдийн цалин хөлс, өвс тэжээл гээд зардал их гардаг байна. Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд харьцангуй хүйтэн байдаг тул уяачдаас багагүй тэсвэр тэвчээр шаарддаг болохыг тэд хэлж байлаа. Морин спортыг олон хүн мөнгө олох хэлбэр гэж шүүмжлэх нь бий. Харин уяачид үүнийг Монголынхоо эрийн гурван наадмын нэг, өв соёлоо хадгалж үлдэх үйл гэж харахыг энэхүү сурвалжлагаар дамжуулан харуулахыг хичээсэн юм.
Сэтгэгдэл ( 3 )
Hun gj hunii zahialgaar iim ym hiiteleed bdag bna
Ene humuus arai bishee dandaa irliiz aduu uralduulah huuliig ni batluulah gj huuwildaan zohioj bna boliosoi hodoo mal mallaj bgaa humuusees ydaj yriltslaga awsan bol engej hariulahguil bsan mongotoi humuus ni aduundaa tsus oruulsan bgaa sh de ter buu hel ondoriig ni hasaad uildwerleg baidaliig ni harah heregtei
Одоо эрлийз хүн монгол бөх бхрилдаж болохгүй гэдэг хужль гаргах хэрэгтэй