Өндөр градустай архийг халж, бага градустай архиар сольё

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 06

Манайхан архи хэрэглэх өөрийн гэсэн соёл, ухамсараа бараг л авч үлдсэнгүй өдийг хүрчээ. “Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж хүрт” гэсэн өвгөдийн сургаал соц үеийн “Орос хүн нэг татаад даруулга хэрэглэдэггүй” гэсэн кинон дээрх шиг болон өөрчлөгджээ. Манайхан оросуудын архи уудгийг дуурайхдаа даруулгыг нь орхичихсоноос хордох нь элбэг гэсэн зуун граммын даруулга яриа ч байдаг л юм. Өнгөрсөн 2018 онд гаргасан Үндэсний статистикийн судалгаагаар насанд хүрсэн нэг хүн 52,5 литр спирт хэрэглэж байна гэж гарчээ. Энэ нь 2008 оныхоос даруй 1,9 дахин нэмэгдсэн хэмжээ гэдгийг ч уг судалгаанд дурьдсан байна. Ингэж архины хэрэглээ нэмэгдэхийг дагаад согтуугаар үйлдэх гэмт хэргийн тоо, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт ч эрс нэмэгддэг аж. 

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн манай улс архи согтууруулах ундааг худалдаалахыг хориглоод байсан. Гэтэл энэ хугацаанд нэгэн бизнес цэцэглэн хөгжсөн нь шагийн архи, пиво байлаа. Жирийн өдрүүдэд 6500 төгрөгөөр худалдаалагдаж байсан “үнээ” гэгддэг 2,5 литрийн савалгаатай пиво 25 мянга, архи 100 мянга давж зарагдсан байна. Архины тухайд одоо ч энэ үнээрээ зарагдсаар байгаа юм билээ. Фээсбүүкийн хайлт дээр “хүргэлт” гээд хайхад л маш олон зарын групп холбогдох утастайгаа хамт гарч ирж байна. Дэлхий дээр өөр хаана ч тав дахин нугардаг ашигтай бизнес байхгүй учраас арга ч үгүй байх. Ингэж дамлан борлуулж байгаа нөхдүүдийг буруутгахаас өмнө эрэлт байвал нийлүүлэлт нэмэгддэг зах зээлийн хуулийг бодолцох хэрэгтэй байх. Нэг үгээр манайхны өндөр градустай хатуу идээний хэрэглээ асар их хэвээрээ л байгаагийн нотолгоо.

Энэ сарын 3-ны байдлаар л гэхэд цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 205 дуудлага ирж, согтуугаар 81 нөхөр машин барьж, 327 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Архийг хориод л хэрэглээ нь багасчихдаг юм биш гэдгийг энэ тоо хангалттай нотлох байх. Тиймээс л хэрэглээг нь бага градустай согтууруулах ундаагаар солих шаардлага үүсэж байна. Харин шинэ оны өмнөхөн олон нийтийн шахалт шаардлагаар шахуу төр шийдвэрээ өөрчилж 18 градус хүртэлх согтууруулах ундааг одоо хэвийн худалдаалж эхэлсэн. Үүнийг нь дагаад архи спиртний үйлдвэрүүд заасан хэмжээний градустай архийг аль хэдийнэ үйлдвэрлээд зах зээлд нийлүүлсэн байна. Худалдан авалт их байгаа учраас үйлдвэрүүд өдөр шөнөгүй шахуу ажиллаж байна гэх. Харин энэ эрэлтийг далимдуулаад улсын хэмжээнд өндөр градус бүхий архи үйлдвэрлэл, худалдан борлуулалтыг тодорхой хэмжээнд хумиад авбал тун сайнсан. Тэгээд ч тун удахгүй Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт их хурлаар хэлэлцэгдэхээр яригдаж байгаа юм билээ. Хэрэв энэ үнэн бол дорвитойхон өөрчлөөд өндөр градустай архи үйлдвэрлэлд чангахан шалгуур тавьдаг, түүнийгээ яс мөрддөг болгох нь зүйтэй.

Ер нь архины хордлогоор нас барах, ухаанаа алдтал согтон гэмт хэрэг үйлдэх зэрэг нь согтоолт өндөртэй архинаас болдог нь ойлгомжтой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд жилд гурван сая буюу нэг минутад зургаан хүн нас бардаг гэнэ. Харин манайд 2019 онд шүүхээр ял шүүтгүүлсэн 100 хүн тутмын 25 нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн мөн л согтоох чадвар өндөртэй архины хэт хэрэглээнээс хамааралтай. Гэтэл нэг хүнд оногдох согтууруулах ундаа, түүнийхээ хэрэглээгээр манайхыг хол хаядаг Солонгос улсад хордож үхээд л, ухаанаа алдтал тасраад байх нь үгүй гэнэ. Бидний байнга үздэг олон ангит кинон дээрээ ч сөжүгээ уугаад, нэгнийгээ үүрээд л явахаас хэтэрдэггүй. Тэгээд ч энэ архи нь 20 орчим градус байдаг юм билээ. Тиймээс өвчин зовлон, хөл хориотой байгаа ч энэ үеийг ашиглаад хэт өндөр градустай архиа бага градустай архиар солих нь ирээдүй хойчоо бодсон ашигтай шийдэл байж мэдэх юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.117.8) 2021 оны 01 сарын 06

солиорийч архи яаах вэ наад вирусны тухай сэтгэлээ нээгээч друкуудаа

0  |  0
зочин(203.91.117.8) 2021 оны 01 сарын 06

солиорийч архи яаах вэ наад вирусны тухай сэтгэлээ нээгээч друкуудаа

0  |  0
Ар(202.179.26.164) 2021 оны 01 сарын 06

Архины үйлдвэрүүдийг хаа. Архи үйлдвэрлэхийг бүрмөсөн хоригло. Одоо байгаа бүх архийг архичдад үнэгүй шах. Үхээрүүд болцгоог. Дахин архи үйлдвэрлэсэн борлуулсан новшнуудыг толгой дараалан цаазал.

0  |  0
Ар(202.179.26.164) 2021 оны 01 сарын 06

Монголд архи шиг хэрэггүй зүйл огт алга. Архины үйлдвэрүүдийг хааж одоо байгаа архиа архичдад үнэгүй шах. Үхэх нь үхээд асуудал амархан шийдэгдэнэ. Дахин архи үйлдвэрлэсэн борлуулсан этгээдүүдийг цаазал.

1  |  0

иргэн(103.57.93.110) 2021 оны 01 сарын 06

Архи юунд хэрэгтэй гэж. Уухгүй байлаа гээд үхэх биш.

1  |  0
Top