Хурлыг НЭЭЛТТЭЙ ЯВУУЛЖ байж "Улс төрийн хоригдол" гэх ЭРГЭЛЗЭЭГ тайлна

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 01 сарын 06

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхдаа цагдан хоригдож, шүүхээс ял авсан хоёр улстөрч бий. Тэдний нэг нь Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат бол нөгөө нь Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшин өрсөлдөж байсан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр юм. 

Тэгвэл шүүхээс тэдэнд холбогдох хэргийн гурав дахь шатны шүүх хурлыг товложээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарын гомдлыг ирэх баасан /2021.01.08/ гарагт Улсын Дээд шүүхэд хэлэлцэх тов гарсан байна. 

Тэднийг тухайн үед хууль зөрчиж цагдан хорьсон гэж зарим парламентын гишүүн, хуульчид тайлбарладаг. Нөгөө хэсэг нь Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарыг үйлдээгүй хэргээр нь ялласан "улс төрийн хэлмэгдүүлэлт" ч гэж үздэг. Нөгөөтэйгүүр шүүгдэгч нарын зүгээс ч гэсэн өөрсдийгөө гэм буруугүй гэдэг байр суурийг илэрхийлсэн байдаг. 

Харин Улсын Дээд шүүхэд ирэх баасан гарагт Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарын гомдлыг хэлэлцэх тов гарсантай холбогдуулан олон нийтийн зүгээс тэдэнд холбогдох хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардаж, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж эхэллээ. Өөрөөр хэлбэл, тэдний Улсын Дээд шүүхэд гаргасан гомдлыг нээлттэй хэлэлцэж, олон нийтийн дунд байгаа "улс төрийн хоригдол" гэх эргэлзээнд цэг тавих боломж шүүх байгууллагад хадгалагдаж байна.

Угтаа бол шүүх хурлыг шүүгдэгч нарын хүсэлт, эсвэл холбогдсон хэрэг нь улсын нууцад хамаарсан тохиолдолд хаалттай явуулдаг. Харин энэ тохиолдолд Улсын Дээд шүүх Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулах бүрэн боломжтой гэж хуулийн салбарынхан тайлбарлаж байна. 

Сануулахад, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жил, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт 5.5 жилийн хорих ялыг тус бүр оноосон байдаг. Улмаар өнгөрсөн есдүгээр сарын 08-нд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд дэнсэлсэн ч түүнд оноосон 5.5 жилийн ялыг хэвээр үлдээсэн бол Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал түүнээс долоо хоногийн дараа болж, анхан шатны шүүхээс оноосон зургаан жилийн ялыг хэвээр үлдээсэн билээ. Гэсэн ч дээрх хоёр шүүгдэгч хоёр шатны шүүх бүрэлдэхүүний шийдвэрийг эсэргүүцэж, Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан. Тэднийг гомдлыг хэлэлцэх шүүх хурлын тов товлогдоод байна. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Амгадан(202.55.188.99) 2021 оны 01 сарын 11

Хэн хэнийгээ шүүж байна вэ гэдэг асуудал л яваад байгаа байх. Тэрнээс биш хэн нь зөв бэ гэж ер нь огт баримт харагдахгүй л байна. Мунзуу нэгиигээ хулгайчаар нь цоллож, улс төрчид нэгийгээ хариуцлага алдсанд тооцож эцэс сүүлд нь шүүх үнэнийг ялгана гээд сууж байна. Үүнийг хэн ойлгох юм бэ.

0  |  0
Shuuh zew shuuj bn(66.181.182.135) 2021 оны 01 сарын 07

Ymarj shudraga ym algaa ene saituud dandaa hunii erh zerjih ym bijsen ym ustgaad l buruu ym bijeegui shu de ug n shuuhiig shuuheer n bailgal gelee

1  |  0
Za(66.181.182.135) 2021 оны 01 сарын 06

Arilgaad bn shuu de dandaa zasgiin gazriin esregbym bijseniin uldeegeed nomtiin esreg unniin bijsen g arilgaad bn iim ym bsidag ymu bij bijseng uldeegeejed shuuhiig buu dawhar shuu setguulj naraa za

0  |  0
Buu zaa(66.181.182.135) 2021 оны 01 сарын 06

Ted baih gazaraa shiitgelee edleed suuj bga biz dee shuuhjin ajlaa meddeg ymu meddeggui ymu duriin 1 sait l shuud humuusiig shuujih ym eswel shuhee yatan buulgaad heden setguulj naraar shuulgej baih ymuu gemt heregteng bas ger orniihom shuujine ar geriihen n buruutai baisanj helmegdelee geed orilood bh ym yu holood bga ym be shuuhed buu zaagaaj TCelmuun ee

0  |  0
Зочин(192.82.74.53) 2021 оны 01 сарын 06

Албан тушаалын давуу бдлаа ашиглаж олон алдаагаа ухаарал шоронд нь байлга их хурал хорогдох байр биш

0  |  0
Зочин(192.82.74.224) 2021 оны 01 сарын 06

Хууль гэж чухам юу вэ? Үнэндээ нийгмийн харилцааг зохицуулах хэрэгсэл биш болж, хэдхэн хүн нийлж бичсэн зохиол төдий л эд болсон. Түүнийгээ ард олныг айлгах, дарангуйлах зэвсэг болгон эрх баригчдийн ашигладаг хэрэгсэл болсон доо.

0  |  0
Зочин(192.82.74.224) 2021 оны 01 сарын 06

Мөнгө, албан тушаал хоёрын өмнө сөгдсөн монгол шүүхээ гэж. Монголын хуулийн байгууллагад хэнд, ямар хүнд үйлчилдгийг хүмүүс мэддэг болсон ч ард түмэнд үнэндээ эрх нь олдохгүй цөвүүн цаг юм даа.Монголын газар нутгийг харийнханд бэлэглэсэн, Монгол улсыг хагалан бутаргах, харийн луварчныг хууль зөрчин эрх чөлөөтэй болгосон, эрх мэдэлтэй байгаагаа ашиглаж Зоригийн хэргийг хаалгах гэж улайрсан Элбэгдоржийг яах ч үгүй байгаа биз дээ. Баяр, Баярцогт, Сайхан балаг гээд луйварчдыг өршөөсөөр л байгаа.

2  |  0
Зочин(202.9.46.0) 2021 оны 01 сарын 06

Аварга авилгачдыг шоронд суулгаж байгаа нь зөв боловч тэдний толгойлогч Эби, Мие нар одоо хүртэл ял завшин явж байна. Мөн Сайханбилэгийг хилийн хориог нь цуцлан явуулсан шүүгчид хариуцлага тооцох ёстой. Хурц, Сандуй нарыг сулласан, одоо Ж.Эрдэнэбат, Номтой нарын луйварчдын ялыг нь хөнгөлөх гээд л үзэж байна даа. Дээд шүүхийн Батсуурь нараас болж шүүхийн шинэ хууль гарч байна.

0  |  0
Зочин(103.57.93.183) 2021 оны 01 сарын 06

Шүүхийн шиидвэр үйл ажиллагаанд үнэнхүү харамсалтай санагддаг Захиалгатай юм шиг харагддаг Төрийн.төлөө зүтгэсэн хүмүүсээ багцаар шоронд хорих ямар хэрэг байна ихэнх хэлмэгдээд байгаа юм бишүү өршөөж суллаачээю

0  |  1
Top