Х.Болорчулуун: Монголын төр шийдвэр гаргаж чадахгүй, дорой байгааг харуулсан хэрэг

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 08

Гэрэл зургийг Д.Амаржаргал

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас дараах зүйлийг тодрууллаа.


-“Баяр наадмын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар оруулсан ч хэлэлцэх асуудлыг хойшлууллаа. Хуулийн талаар тодруулахгүй юу?

-Наадмын гурван өдөрт ард түмэн монгол хүн болж төрснөөрөө бахархаж омогшдог. Үүний цаана үндэсний бахархал, өв соёл, тусгаар тогтнолын нэгэн баталгаа бий. Гэтэл сүүлийн хэдэн жил наадам маргаантай болох боллоо. Тэр тусмаа морины уралдаан бол эрлийз, монгол гэх маргаан дэгдэж, наадаж чадахаа больсон. Хуулийн нэмэлт өөрчлөлт нь үндэсний баяр наадмаа хэрүүл маргаангүй, тунгалаг болгох зорилготой. Монголчууд бид олон зуунд уралдаж, түүгээрээ бахархаж ирсэн түмэн, сүүлдээ энэхүү маргаан нь эрчүүдийн жудаг алдагдахад хүргэж байна. Тэгэхээр сэрвээний өндрөөр хэмжээд уралдуулах нь хамгийн шударга, маргаангүй зүйл. Тэгээд ч сэрвээний өндрийг техник технологийн давуу байдлыг ашиглаж хэмжинэ үү гэхээс хүний гар оролцохгүй. Үүнээс гадна бөхчүүдийн допингийн асуудал гарч байгаа бол моринд ч бас байна. Түрүүлж айрагдсан морьдыг шинжилгээнд хамруулах тухай ч оруулж өгсөн.

-Үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр хэмжинэ гээд хоёр талд маргаад байна. Ингэхэд та хууль өргөн барьсан гишүүний хувьд уяачид, малчдын дунд явсан байх. Тэд хэрхэн дэмжиж байна?

-Би өөрөө таван жилийн өмнө зөвхөн монгол адуу л гэдэг байсан. Одоо бол үнэнд гүйцэгдсэн. Нийт уяачид, малчдын 99 хувь нь сэрвээний өндрөөр хэмжиж уралдана гэдэгт санал нэгдэж байгаа. Адууг гаднаас нь хараад үүлдэрлэг байдлаар нь ялгах ямар ч боломжгүй. Хуулийн 8.10-т “Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн хурдан морины уралдаанд уралдах морины сэрвээний өндөр нь стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан дээд хэмжээнээс илүүгүй байх бөгөөд энэ хэмжээнд нийцсэн морийг хурдан морины уралдаанаас хасахыг хориглоно” гэж заасан. Эрлийз, монгол гэж маргалдаад малчид, уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг үрж, эдийн засгийн хувьд ч хохироож байна. Өнгөрсөн жилийн наадамд нийт 1400 орчим морь ирж, 60 хувь хасагдлаа. Ийм наадам гэж юу байна. Монголын төр шийдвэр гаргаж чадахгүй, дорой байгааг харуулсан хэрэг. Төрийн баяр наадмыг үймүүлж  байгаа нь цаанаа захиалгатай гэмээр харагдаж байна. Сүүлийн жилүүдэд морио мордуулах гэж авлига өгдөг боллоо.

-Эрлийз монголын маргаанаас гадна аливаа уралдаанд машин, морио ялгахаа больсон. Энэ талаар хуульд тусгасан гэсэн?

-Морины уралдаан заримдаа машины уралдаан шиг болох нь бий. Үүнээс болж унаач хүүхэд унах эрсдэл ч гардаг. Тэгэхээр тус хуулийн 8.11-т “хурдан морины салбар хороо нь уралдаан дагах тээврийн хэрэгсэлд таних тэмдэг бүхий зөвшөөрөл олгох бөгөөд нэг удаагийн уралдаан дагах тээврийн хэрэгслийн тоог есөөс илүүгүй байна” гэж зааж өгсөн. Төрөөс олгодог, Алдарт, Манлай гэх мэт цол олгох журамд өөрчлөлт орж байна. Тухайлбал, аймаг, бүсийн хэмжээнд айраг түрүү авсан амжилт орж ирдэг байсан бол өөрчлөлтөөр зөвхөн улсын баяр наадам, шилмэл хурд буюу “Их хурд”-аас айраг түрүү авсан уяачийн амжилтыг харгалзан цол олгох юм. Үүнээс гадна дээд насанд соёолон насыг орууллаа. Соёолон адуу бол азарганд ч уралддаг, моринд ч уралддаг нас учраас дээд насанд оруулж өгсөн. Үүнийг Уяачдын холбооны их хурлаар шийдвэрлэсэн.

-Бас нэг маргаан байдаг нь өвөл, хаврын уралдаан. Үүнийг ямар байдлаар тусгаж өгөв?

-Зөвхөн “Баяр наадмын тухай хууль” учраас бусад уралдаан нь Засгийн газрын тогтоол шийдвэрээр зохион байгуулагдана. Тиймээс нэмэлт өөрчлөлтөөр энэ асуудлыг хөндөөгүй.

-Зарим гишүүд эрс эсэргүүцэж байгаа харагдсан. Тэгэхээр энэ хууль батлагдах боломж хэр байна вэ?

-Эсэргүүцэж байгаа хүмүүс бий. Аливаа зүйл 100 хувь санаанд нийцнэ гэж үгүй. Тэр тусмаа Сүхбаатар аймгаас сонгогдсон, сонгогдож байсан гишүүд үүнийг эсэргүүцдэг. Сүхбаатар аймгийнхан нэг хэсэг адуугаар бизнес хийсэн. Энэ мэтээс шалтгаалдаг бололтой. Гэхдээ уяачид нь хуулийн нэмэлт өөрчлөлттэй санал нэгдээд эхэлсэн. Эсэргүүцэхдээ монгол адууг үгүй хийх гэлээ гэсэн санаа л хэлдэг. Гэтэл уяачид, малчид маань нэгэнт адуугаа хурдан түргэн болгож, цусыг нь сэлбэж хөгжүүлж байна. Адуугаа бүгдийг нь эрлийз болгохгүй шүү дээ. Жишээ нь, 100 адуутай уяач бол 10 хүрэхгүй хувь л эрлийз байна биз дээ. Тэр бүгдийг тэжээж тордохгүй нь ойлгомжтой. Тэгээд ч Монголын хатуу ширүүн уур амьсгал өөрөө адууг Монгол болгоно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(122.201.21.200) 2021 оны 01 сарын 11

МОНГОЛ ТӨРИЙН СУЛ ДОРОЙГ УРАЛДААНЫ МОРИОР ХЭМЖДЭГ НЬ ГОЦ СОНИН ЮМ. ӨЛСГӨЛӨн ХҮЙТЭН ӨВЧИН, ЦАГ БУСЫН ЭНДЭГДЭЛД НЭРВЭГДЭЭД БАЙГАА ХҮН АМ, АЙЛ ӨРХИЙН БАЙДАЛД САНАА ЗОВЖ БУЙ ХҮН БАЙНАУУ?

0  |  0
Зочин(202.9.46.104) 2021 оны 01 сарын 10

Муусайн баячууд оориигооо баясгах гэж хууль хуртэл зохиож . Амьтан зовоож яанаа хунээ бодмоор хун сурэгтэн бол амьтан тамласныхаа горийг узнэдээ

0  |  0
Зочин(203.91.115.52) 2021 оны 01 сарын 09

Ядарсан эрд омогших тохиолдол гарч болно. Гэхдээ л асуудалтай. Өнөө цагт наадмаар баячуудын морь л хоорондоо уралдаж, бас л баячуудын нэрийн өмнөөс босдог бөхчүүд наадамд шөвгөрч байгаа биз дээ? Ийм л болсон учраас эрлийз монголоо ялгаж чадахгүй, бөхчүүд нь допинггүй бол хөдлөхөө байсан биз дээ? Цаад эзэд нь өөрсдийнхөө өмчлөлд санаа тавиад байна аа даа? Тэгээд үүнд чинь мэдрэлийн өвчтэй л биш бол хэн омогшоод байгаа юм бэ? Юугаараа бахархах юм бэ? Манлай уяач түшээд нь л зовнихоос өөр хэн ач холбогдол өгөх юм бэ?

0  |  0
Зочин(203.91.115.52) 2021 оны 01 сарын 09

оросуудын нөлөөнд байхдаа л ингэж байнга омогших завшаан тохиодог байсан хэрэг байх. Монгол морийг наадамд түрүүлгэж болохгүй гээд амбаны зарлиг гарчихна. Тэгмэгц хүүхэдгүй түрүүлгэчихдэг биз дээ? Тэгмэгц л нөгөө муусайн монголчууд чинь учиргүй омогшоод л нусаа гоожуулаад тэнд энд мэгшээд унана. Хурущёвын дулаарлаар монголчууд үндэсний баяр ёслол, Чингис хаан, үндсэрхэх үзлийн тухай ам дуугарч эхэлж, нөгөө муу шоовдрууд бас л нусаа татаад эхэлсэн. Харин өнөөдөр ямар билээ? Бид чинь тийм шоовдор хүмүүс билүү? Яахав баян хүний адуутай морио уралдуулж түрүүлгэсэн ядарсан эрд омогших завшаан тохио

0  |  0
Зочин(203.91.115.52) 2021 оны 01 сарын 09

Монгол наадмаар омогшдог гэдэг наад балай хэллэгээ засчихаач. Бахархах омогших 2 шал өөр ойлголт. Омогших гэдэг бол өөр утгатай. Өөрийгөө хэн ч тоогддоггүй, шоовдор нэгэн байна гэж төсөөл. Гэтэл тэр шоовдор ямар нэг зүйлээр бусдын анхааралд орох завшаан гарчээ. Яг энэ тохиолдолд нөгөө этгээдэд чинь өөрөөрөө бахархах гэхээс илүү харвуу, би тийм новшийн амьтан биш байгаа биз дээ, гэсэн бусад руу хандсан, баярлан гоморхсон сэтгэгдэл төрж ийм хандлагаа бага зэрэг бүдүүлэг байдлаар, биеийн үйлдлээр илэрхийлдэг. Яг энэ сэтгэл хөдлөлийг омогших гэж байгаа юм. Монголчууд манж, оросуудын нөлөөнд байхд

0  |  0
зочин(103.26.194.183) 2021 оны 01 сарын 08

улаан хацатаа элэнцэгийнх нь наадам вэ. короногоо яая гэж байхад. чамд үнээс өөр ярих алга уу

0  |  0
durak(203.23.199.221) 2021 оны 01 сарын 08

xam durakuudaa ard tumend ajil ajil ajil ajil esbel 1sai xurdan eg

0  |  0
Монгол(103.26.194.115) 2021 оны 01 сарын 08

Монгол төр чадалтай хүчтэй байсан бол энэ мэт балинчийг байранд нь байлгах байсийн

0  |  0
Big (202.9.40.227) 2021 оны 01 сарын 08

Дорнодынхон энэ боловсролгүй шуналтай сангаараа татаач

1  |  0
Зочин(139.5.219.88) 2021 оны 01 сарын 08

Энэ хүмүүсийн комент бичихийг нь хаачих юм л бол эргүү мал гэх юм

0  |  0
Гам(202.179.26.164) 2021 оны 01 сарын 08

Гамшгийн үед наадмын тухай хэлэлцэж байгаа нь хир зохистой вэ. Монголоо өөрчилцгөөе.

0  |  0
Иргэн(202.21.124.19) 2021 оны 01 сарын 08

Энэ нөхөр уул уурхай ярьж баахан шоудаж поопорсон; одоо морь уралдаан ярих нь...

1  |  0
Оөо(139.5.217.235) 2021 оны 01 сарын 08

Эргүү мал

0  |  0
Top