Цагдаагийн байгууллагаас бүх нийтийн хөл хорионы үед Өмнөговь аймгийн Цагаан хад хилийн боомт болон Дархан-Уул аймгуудын нутаг дэвсгэрт зарим хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар Коронавирусын шинжилгээ өгөөгүй иргэдийг тээвэрлэж байгаа талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хяналт шалгалтын ажиллагааг тухайн аймгийн Онцгой комисс, Авто тээврийн төвтэй нь хамтран зохион байгуулан ажиллаж байна.
Хяналт шалгалтын хүрээнд зөвшөөрөгдөөгүй авто замаар хүн тээвэр хийсэн Өмнөговь аймагт 13 тээврийн хэрэгсэл, 13 жолооч, 28 зорчигч нийт 41 иргэн, Дархан-Уул аймагт 12 тээврийн хэрэгсэл, 12 жолооч, 17 зорчигч нийт 29 иргэдэд тус тус Зөрчлийн тухай хуулийн 5.13, ЭХТА-ийн 15.6-д зааснаар зөрчлийн хэрэг нээж ажиллаж байгаа бөгөөд мөн зөрчлийн тухай хуулийн 4.2-т зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж улсын орлого болгох саналыг аймгийн шүүхэд хүргүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Иймд иргэд та бүхэн хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар болон зөвшөөрөлгүй хот хооронд хүн тээвэр хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан байна. Зөрчлийн тухай хуулийн 4.2 дахь хэсэгт: 4.2 дугаар зүйл.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах 1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана. 2.Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ. 3.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл бол тэдгээрийг хураахгүй. 4.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлийг ойлгоно.
Сэтгэгдэл ( 5 )
QR код зөвшөөрөлтэй нөхдүүдийг авч явах нь зүйтэй шинжилгээ өгсөн тамга пиу тийзний хүн ачиж явах нь зүйтэй юм уу даа бүх аймаг төвлөрсөн цэгт хүргэх онцгой зөв
КИУ АР ЗӨВШӨӨРӨЛ 300000 ЗАРДАГ ГЭНЭ ХААНААС АВАХ ВЭ? СУУСАН ЦЭЦНЭЭС ЯВСАН ТЭНЭГ ДЭЭР ГЭЖ АЖЛАА ХИЙЕ
ТҮГЖРЭЛТЭЙ ХОРИО ГЭЖ БАЙДАГ ЮМ УУ ЭРХЭМ ТӨРИЙН ТҮШЭЭДЭЭ? ГЭРЭЭС ГАРАЛГҮЙ 1 САР ХОРИГДСОНЫ ЭЦЭСТ БУРХАН БОЛООЧОО СҮҮЛИЙН ЗАМД НЬ ҮДЭХЭЭР ГАШУУДЛЫН БИЧИГ АВЧ ХОТЫН ХӨДӨЛГӨӨНД 2 ХОНОГ ОРОЛЦЛОО ХЭЛМЭГДЭЖ БАЙГААГАА МЭДЭРЛЭЭ БҮХ ЗАМ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЛЭЭР ДҮҮРЭН БНА КИҮ АР ЗӨВШӨӨРӨЛ 4 МАШИН МАШИН ТУТМЫН НЭГД ОЛГОГДСОН БОЛОХЫГ АЖИГЛАЛАА ЭНЭ ХОРИО ЦЭЭРҮҮ, АВИЛГАЖСАН ТӨР ҮҮ
Ийм хулгайн тээвэр хийгээд байгаа нь 12 р сард болж байжээ дээ.Хөдөө орон нутаг уруу маш олон иргэд хотоос гарсан орсон байна даа.
Хулгайн замаар хүн тээвэрлэсэн этгээдүүд санаатайгаар тахал тараах үйлдэл хийж Монгол улс, Монголын ард олонд заналхийлсэн нь батлагдаж байгаа тул машины нь хураахаас гадна онц байдлын хуулиар журамлаж багадаа 10 жил хүндрүүлж үзэх юм бол бүх насаар нь шоронд хорих ялтай. Дотоодын дайснууд гэж үзнэ.