Шүүхээс зургаан жилийн хорих ял авсан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн гурав дахь шатны шүүх хурал өнөөдөр /2021.01.08/ болно. Түүний гомдлыг Улсын Дээд шүүхэд хянан хэлэлцэх юм.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноосон байдаг. Улмаар өнгөрсөн есдүгээр сарын 15-нд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхээс оноосон зургаан жилийн ялыг хэвээр үлдээсэн билээ. Гэвч тэрбээр Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд тэрхүү гомдлыг нь өнөөдөр хянан хэлэлцэх юм.
Сэтгэгдэл ( 0 )