Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн долдугаар сард УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэргийг шүүж, шүүх бүрэлдэхүүн түүнд 5.5 жилийн хорих ял оноосон билээ. Шүүгдэгч Н.Номтойбаяр давж заалдах шатны шүүхэд хандсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэргийн гурав дахь шатны шүүх хурал өнөөдөр /20221.01.08/ Улсын Дээд шүүхэд болно. Тэрбээр анхан болон давж заалдах шатны шүүхээс өөрт нь оноосон 5.5 жилийн ялыг эсэргүүцэж, Улсын Дээд шүүхэд гомдол гаргаад байгаа юм.
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг 2020 оны парламентын ээлжит сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, сонгуульт ажлаа үргэлжлүүлж байхад нь цагдан хорьж, ял оноосон билээ. Түүнийг эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж, улсад хохирол учруулсан болон мөрдөн байцаалтын явцад хуулийнхныг дарамталж, нөлөөлөхийг завдсан зэрэг хэд, хэдэн үндэслэлээр буруутгасан байдаг.
Сэтгэгдэл ( 0 )