Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох байдал ихэсчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 08

Сүүлийн үед иргэд жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явдал ихсэж байгаа талаар Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Магван хэлж байна. Үүний улмаас зам тээврийн осол хэргийн дуудлага мэдээлэл дүүргийн хэмжээнд эрс нэмэгдсэн бөгөөд ослын улмаас иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хохирол учирч байгаа аж. Мөн жолооч нар халтиргаа, гулгаатай замд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүй улмаас зам тээврийн осол гаргах нэгэн шалтгаан болж байгаа юм.

Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ сарын нэгнээс 7-ны өдөр хүртэл хугацаанд нийт 12 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэл үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоныг таслан зогсоож Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Согтуугаар жолоо барих үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож, дөрвөн машин мөргөж осол гаргасан иргэн И-д холбогдох хэргийг шалгаж байгаа аж. 

Иймд иргэд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.85) 2021 оны 01 сарын 09

xoxiroloo xuwi xvn amsana xarin xuuliig ni changalaad ugchix

1  |  0
зочин(103.26.194.183) 2021 оны 01 сарын 08

хохь нь шүүдээ. ер нь хөл хориотой байхад өгч байгаа зөвшөөрлийг эрхтэн дархтангууд л өгч байгаа биздээ. ямар ч шаардлагагүй хүмүүст өгсөнийгөө одоо харж байгаа биздээ. зөвшөөрөл өгсөн хүмүүстэй нь хамт хариуцлага тооц.

1  |  0
Зочин(202.21.107.242) 2021 оны 01 сарын 08

иргэд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.Хөөрхөн анхааруулаад л байдаг нөгөө гарууд нь хаанаас ч юм олоод уугаад байдаг.Хүн өөрийгөө хайрлахгүй байхад төр үасаг минь яалтай ч билээ.Архинаас болж эхийгээ хүртэл хөнөөсөн энэ нийгэм хүний ухамсарын үзүүлэлтээр тодорхойлогдох болжээ

3  |  0
Top