Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Хушаат суманд ажиллаж байна.
Тэрээр Хушаат сумын Онцгой комиссыг хуралдуулж Ковид19-ийн үед АОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулж, өвчин гараагүй гээд тайвширч болохгүй бүгд бэлэн хяналттай ажиллахыг анхаарууллаа.
Хамгийн гол нь өөрсдөө халдвар ариутгалын дэглэмийг сайн сахиж, ард иргэддээ байнгйн зөвлөмж зөвлөгөө өгч ажиллахыг санууллаа.
Сум хоорондын хөдөлгөөнд хяналт тавьж, ялангуяа “хулгайн” замаар иргэдээ ирж болохгүй, ГАЙГҮЙ БИЗ гэдэг үгийг “хэрэглэхээ больж” ах дүү хамаатан садандаа найр тавьж болохгүй шүү, хэнд ч хэзээ ч энэ өвчин ирэхийг мэдэхгүй гэдгийг зөвлөж Сумын онцгой комиссын хэрэгцээнд 5000 ширхэг маск хүлээлгэн өглөө.
Мөн Хушаат суманд ажиллахдаа Эрүүл мэндийн төвийн барилгын ажил удаашралтай явж байгаа гомдлыг хүлээн авч гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзаж ажлыг шуурхайлах үүрэг даалгавар өглөө.
Сэтгэгдэл ( 0 )