Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Т.Энхсайхан, Д.Отгонбаяр нарт холбогдох зөрчлийн хэргийг өнөөдөр 12:00 цагт хэлэлцлээ.
Уг хуралд, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэдүгээр хэлтсийн 14 дүгээр хороон дахь цагдаагийн тасгийн байцаагч Б.Алтангэрэл, гэрч Н.Батцэцэг, зөрчилд холбогдогч Т.Энхсайхан, Д.Отгонбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Н.Ариунболд нар оролцлоо.
Улмаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 5 /Шүүгч нэмэлт нотлох баримт гаргуулах тухай талуудын хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор завсарлуулж, хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр цагдаагийн байгууллагад даалгаж болно/ дахь хэсэгт зааснаар уг хэрэгт хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст буцааж шийдвэрлэсэн байна.
Т.Энхсайхан нарт, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.Энхсайхан, Д.Отгонбаяр нарт холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 1 /Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр, эсхүл мэдэгдэл хүргүүлснээс хойш хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байхад жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан/, мөн хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 /Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн/-дахь хэсэгт тус тус зааснаар зөрчлийн хэрэг үүсгэж хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байдаг.
Сэтгэгдэл ( 3 )
Цар тахлын үед хориотой юм хийсэн. Шийтгэлээ хүлээх ёстой
Иргэн хүн ардчилсан оронд жагсаал, цуглаан зохион байгуулах, оролцох, үг хэлэх, хэвлэн нийтлэх бүрэн эрхтэй. Хэрэв энэ нь хуулиар хориотой юм бол Монгол коммунист орон гэдэг нь үүгээр нотлогдож байгаа юм биш үү?
ene erguu yum shig avgaid shiitgeliin uguh yostoi