ОУОХ-ны ажилтан Токиогийн олимпийн талаар байр сууриа илэрхийлэв

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 13

Олон Улсын Олимпийн хороо (IOC)-ны ажилтан Дик Паунд Английн “ВВС” агентлагт өгсөн ярилцлагад “Токиогийн олимпийн наадам төлөвлөгдсөн ёсоор зохион байгуулагдаж чадна гэдэгт итгэхгүй байна” хэмээн өөрийн бодлыг илэрхийлжээ. 

Д.Паунд тус хороонд 40 гаруй жил ажиллаж буй туршлагатай бөгөөд өнгөрсөн жил мөн Токиогийн олимпийн наадмыг хойшлогдох магадлалтай хэмээн анх хэлж байсан хүн юм. Харин Японы Олимп, паралимпийн асуудал эрхэлсэн сайд С.Хашимото хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж, “Токиогийн олимпийн наадмыг 2021 онд төлөвлөсөн хугацаанд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. “Онц байдал” зарлагдаад буй энэ хэцүү үед олимпийн наадам болохгүй хэмээн эргэлзэж буй хүмүс олон байгаа ч Япон Улсын Засгийн газар, Токио хот, Олимпийн зохион байгуулах хороо бид хоорондоо мэдээлэл солилцон ажиллаж, коронавирусний халдвар хамгаалалтын горимыг сахин, аюулгүй байдлыг хангаж, наадмыг амжилттай зохион байгуулахаар бэлтгэж байна” хэмээжээ. 

Эх сурвалж: “Эн-Эйч-Кей” агентлаг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top