Улсын төсвийн 18,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажил 2018 оноос Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багаас эхэлж, 5, 6, 7 дугаар багуудад 2019 онд үргэлжилсэн.
Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дууссан бөгөөд Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойн 30 гаруй айл өрхийг дулааны шугамд холбож, үүнээс 12 айл нь дулаанаа авчээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд инженерийн шугам сүлжээнд айл өрхүүдийг холбож, дулаан, цэвэр ус, халуун усаар хангах ажлыг хамтран гүйцэтгэхээр Дархан дахин төлөвлөлт АТҮГ, Дархан дулааны сүлжээ ТӨХК, Дархан-Ус суваг ХК өнөөдөр /2021.01.13/ хамтрын ажиллах гэрээг баталгаажууллаа.
Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат урилгаар оролцох үеэрээ “Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын үр дүнд 4029 айл дулааны шугам сүлжээнд холбогдож, иргэд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх, мөн дахин төлөвлөлт хийгдэж тохилог орон сууцанд амьдрах зэрэг боломж бий болохын зэрэгцээ хөрс, агаар, орчны бохирдлоос ангижрах томоохон ач холбогдолтой юм” хэмээн онцоллоо.
7, 8 дугаар багийг төвийн шугамд холбох ажлыг “Цагаан зуун” ХХК 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийж байгаа бөгөөд ажил 80 хувьтай байна. Харин 5 дугаар багийн инженерийн шугам сүлжээний ажлыг 5.2 тэрбумын өртөгтэйгөөр “Бурхант Хясаат” ХХК гүйцэтгэж, 30 хувьтай явагдаж байгаа талаар аймгийн Барилга захиалагчийн албанаас мэдээлэлж байна.
6, 7 дугаар багийн инженерийн шугам сүлжээний ажлыг “Эс Энд Эй Трэйд” ХХК 7.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 30 хувьтай гүйцэтгэж байна. Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна.
Ингэснээр дээрх багуудын 4029 айл дулааны шугам сүлжээнд холбогдож, иргэд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх, мөн дахин төлөвлөлт хийгдэж тохилог орон сууцанд амьдрах зэрэг боломж бий болохын зэрэгцээ хөрс, агаар, орчны бохирдлоос ангижрах томоохон ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл ( 0 )