Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо соёлын баримтат өв хуулбарлан хэвлүүлсэн гэх асуудлаар дараах тайлбарыг хийж, мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд,
"Соёлын сайд, Академич С.Чулуунтай холбоотой соёлын баримтат өвийг хуулбарлан хэвлүүлсэн тухай маргаанд Монгол Улсын Үндэсний номын санг хамаатуулан, байгууллагын үндсэн үйл ажиллагааг таслан зогсоохуйц мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр албан ёсны тайлбаргүйгээр цацах болсон тул энэхүү мэдэгдлийг хийж байна.
Монгол Улсын Үндэсний номын сан нь Монголчуудын оюун санааны үнэт өв болсон соёлын баримтат өвүүдийг хадгалагч байгууллага бөгөөд харьяа яамны зөвшөөрлөөр хэвлэн нийтлүүлж, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй.
Бид Монгол Улсын Номын сангийн тухай хуульд заасны дагуу тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зөвшөөрлөөр “Өндөр гэгээний намтар”, “Үйсэн дээрх бичиг” бүтээлийг хэвлүүлснээ эрдэм шинжилгээний онц чухал ач холбогдолтой ажил хийсэн гэж үзэж байна.
Үндэсний номын сан харьяа яамны зөвшөөрөлгүйгээр ховор чухал баримтуудаас нэг ч хуудас хэвлүүлдэггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Үндэсний номын сангийн бүтээл “Үйсэн дээрх бичиг” каталогийг хэвлүүлсэнтэй Соёлын сайд, Академич С.Чулуун огт хамааралгүй бөгөөд цэвэр Үндэсний номын сангаас судалгааны эргэлтэд оруулсан бүтээл болно. Мөн Соёлын сайд, Академич С.Чулууны анх хэвлүүлсэн гэгдэх “Өндөр гэгээний намтар”-ыг урьд өмнө нь нэрт эрдэмтэн Л.Хүрэлбаатар, БНХАУ-ын Бээжингийн Ардын их сургуулийн профессор н.Оюунбилигтэй хамтран хэвлүүлж байснаас үзэхэд энэ баримт нь эрдэм судалгааны эргэлтэд хэдийнээ орсон болох нь харагдаж байна.
С.Чулуун нь “Өндөр гэгээний намтар”-ыг хэвлүүлэхдээ тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зөвшөөрөл, нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн гэр музейгээс эрдэмтний өв залгамжлагч А.Цендинагийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хэвлүүлсэн болохыг мэдэгдье.
100 жилийн түүхтэй Монгол Улсын Үндэсний номын сан бол эрдэм соёлыг түгээн дэлгэрүүлэгч байгууллага бөгөөд шинжлэх ухааны судалгаа эрдмийн ажил хийх зорилготой хүн бүрийн өмнө үүд хаалга нь нээлттэй байдаг.
Номын сан бол эрдэмтэн хэмээгдэгчийн шүлсээ хаях газар биш гэдгийг хатуу анхааруулан, эрдэм шинжилгээ судалгааныхаа тухай оюунлаг мэтгэлцээн өрнүүлэхийг уриалж байна" гэжээ.
Сэтгэгдэл ( 16 )
Ичинхорлоо чи монгол ардынхаа ”цээр үг” гэдэг сайхан уламжлалыг огт мэддэггүй хүн юм аа даа??? Хатуу үгүүд, олны өмнө хэлэх, бичихэд зохисгүй үгүүдийг ”цээр” үгээр зөөлрүүлж хэлдэг нь манай ард түмний боловсрол, соёл шүү дээ. ”Шүлсээ хаях” гэсэн чинь олон нийтийн сүлжээнд байж боломгүй бүдүүлэг, бохир үг гэдгийг яруу найрагч гэгч хүн та огт мэддэггүй юм уу? Зөвхөн Монголд биш, олон улсын олон хэлэнд ”эвфемизм” гэж цээр үгсийг нэрлэж авч үздэг юм шүү дээ. Улам л сайн уншиж гэгээрмээр байна даа. Бас ”эрдэмтэн хэмээгдэгчид” гэсэн чинь Монгол улсынхаа бүх эрдэмтдийг гутаах гэсэн бүдүүлэг үг.
Энэ авгай ямар ч зөвшөөрөл бсан чухал материалыг хятадад хэвлүүлэхээр гаргах хэрэггүй л бсан бхгүй юу. Гар бичмэл ганцхан хувь бдгын тэнэг шүлэгчээ. Энийг шалгах хэрэгтэй
ЭНЭ ХҮНИЙХЭЭР БОЛ ТЭР ХЯТАД ХЭЛ ДЭЭР ХЭВЛЭГДСЭН ОЛОН БОТЬ НОМЫГ ХЯТАДУУД ЗОХИОСОН БОЛОЖ ТААРАХ НЬ УУ? БАРИМТТАЙ НЬ НОТЛООД БАЙГАА ТВ-ИЙН НЭВТРҮҮЛГҮҮД ХУДЛАА БОЛОХ НЬ УУ? АРД ТҮМНЭЭ ЮУ Ч МЭДЭХГҮЙ ҮХЭРҮҮД ГЭЖ ХЯТАДУУДТАЙ АДИЛ БҮҮ ҮЗЭЭРЭЙ ХИЧНЭЭН ДАЛДЛАВЧ ДАРДАЙГААД ГАРААД Л ИРНЭ ШҮҮ ТЭР ЦАГ АРД ТҮМНИЙХЭЭ ХАТУУ ЯЛД УНАЖ Л ТААРАА...
Шалгах хэрэгтэй юм байна гэж ойлголоо.
монгоний толоо юу ч хийж мэднэ шуу сайн шалгаж унэн монийг нь олох хэрэгтэй энэ хун бас тэр ц. хулан гэж дарга хийх хоббитой улс
Миний нутгийн тэнгэрт бүргэд нисэн дүүлнэ, Харийн нутгийн бүргэд манай нутагт ясаа тавихгүй гэж уншдаг билүү МАНАЙХАН засаад өгөөрэй.
Бөмбийсөн час улаан хацартай охин Өвөрхангайгаас ирж байсан. Хүн хотжино гэж
ХӨДӨӨНИЙ ТЭНЭГ ОРК АВГАЙ ХУДЛАА БУРАХАА БОЛИО.ЧИНИЙ ШҮЛЭГ НАЙРАГЛАЛЫГ ҮНЭХЭЭР МЭДЭХГҮЙ.Нэг муу бэлэн үгтэй чхлчаа чавганчаас ялгаагүй дурхк чи.хэрээ мндэн чи
za bitgii hudalaa buraad bail daa.. ingej ajilaa hiigui shuu. ter barimt ni vnen bhad yugaa hudalaa yriad bgaa avgai be dee.
Ичинхорлоо манай нэрт яруу найрагч эмэгтэй. Хөдөөнөөс ирсэн нь үнэн, ирсэн даруйдаа Болор цомын эзжн болж байсныг мэддэггүй бол мэдэж ав.
Nomin sang sain shalgaarai.
t1 t1 OPK
t1 OPK
t1 OPK
Энэ ичинхорлоо гэж Өвөрхангайн орк авгай хачин бялдууч хоёр ааштай хогын авгай байна лээ.
Юун суртэй мэдэгдэл вэ Ичинхорлоогоос омнох дарга нарын уед элдвийн л юм болж сонинд бичуулж байсан даа номын сангийхан Ер нь шалгалт оруулж соелын унэт зуйлсийг хэрхэн хадгалж байгаа хэвлэн нийтлэх ажлынхаа толовлогоог уншигч олонтой хувааоцахад илуудэхгуй шуу Биеэ омоорох биш олон нийт уншигч судлаач эрдэмтэдтэй ойр ажиллах хэрэгтэй