УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг хорих ялаас чөлөөллөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 01 сарын 19

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2021.01.19/ боллоо. Шүүх бүрэлдэхүүн тэдэнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, суллах шийдвэрийг гаргасан талаар эх сурвалж мэдээллээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард /2020.08.27/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат болон Сангийн сайд Б.Болор нарыг гэм буруутайд тооцож, ял оноосон байдаг. Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр 1 дахь зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 4 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 3 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, тэднийг ялаас чөлөөллөө. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.47) 2021 оны 01 сарын 28

Эд нар чинь Батболд Баяр нарын хажууд бол жижигхэн хариугүй хулгайч нар шүү дээ

0  |  0
Зочин(66.181.183.34) 2021 оны 01 сарын 20

Бүгдийг нь ээлж дараатайгаар гаргана. Тэгээд л ял завшиж байгаа юм Жирийн иргэд бол яс сууна. Ийм л нийгмийг бид өөрсдөө бий болгосон тул харамсах юм алга.

0  |  0
Уб хот(122.201.21.31) 2021 оны 01 сарын 20

Эрдэнэтийн 49 хувь гэдэг нь буцаад оросоос авсан хүмүүстээ шилжинэ гэсэн үг юмуу

0  |  0
Иргэн(103.57.95.231) 2021 оны 01 сарын 20

Энэ авилгалч , хахууль авагч , хүйтэн сэтгэлтэй нөхдүүд цугласан Дээд шүүх, ҮХЦ гэх мэт газруудыг татан буулгаж эх орноо луйварчдаас цэвэрлэх хэрэгтэй болж. Төрийн өндөрлөг нэртэй энэ гуравч дийлэхгүй юм байна босож тэмцэж энэ новшнуудаа салах цаг нь болжээ.

0  |  0
Ё(192.82.70.234) 2021 оны 01 сарын 20

Шоронгийн бүх хүмүүсээ сулла. Эд ингээд салж байгаа бол тэд хэлмэгдсэн

0  |  0
Үнэн(202.9.46.77) 2021 оны 01 сарын 20

Дээд шүүхэд Эрдэнэтийн 49 шүүгч Батсуурь гэж эх орноосоо урвасан хүн бий. Түүний шийдвэрээр суллалаа.Өмнө нь Хурц, Ж.Эрдэнэбат нарыг сулласан. Гэтэл жирийн иргэн Чимгээ, Содномдаржаа нар шоронд тарчилсаар. Дээд шүүх урвагчдаар дүүрсэн, Үндсэн хуулийн цэц бөгс илэгчдээр дүүрсэн. Яана даа Монгол улс. Шударга ёсны хэлтэрхий ч алга.

2  |  0
Hi(150.129.143.235) 2021 оны 01 сарын 19

Vgvi Bailgvi dee

0  |  0
Сарнай(150.129.143.235) 2021 оны 01 сарын 20

Улс эх орноо худалдаж хувьдаа баяжиж болдог юм уу шүүгчид хахууль авсан байна

1  |  0
Төмөр(150.129.143.235) 2021 оны 01 сарын 19

Үгүй байлгүй дээ иргэд одоо байгаа хонгилын шүүгчидийг улам л үзэн ядаж байна шүү

0  |  0
л(139.5.216.158) 2021 оны 01 сарын 20

Угаасаа бүгд шоу байжээ Ял аваад шийтгүүлсэн улс төрч авлигачид бүгд суллагдлаа Бид үнэхээр үхэр гэдэг үнэн

1  |  0
Bi(64.119.17.182) 2021 оны 01 сарын 20

Doromjilj bain ard tumniig

1  |  0
зочин(192.82.74.231) 2021 оны 01 сарын 19

сонгууль ойртож байна хэдэн хүний санал хэрэгтэй

0  |  0
Top