Хамба Д.Чойжамц: Бурхан шашин, соёлын өвийн нөхөн олговрыг дээд зэргээр дэмжиж байна

2021 оны 01 сарын 20

Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, С.Бямбацогт, Ш.Адьшаа, Х.Нямбаатар, Ж.Ганбаатар нарын 54 гишүүн санаачлан боловсруулсан Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг өнгөрсөн 7 хоногт /2021.01.14/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.

Гэвч Төрийн байгуулалтын байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулаад байгаа. Учир нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цар тахлын үед тухайн хуулийг хэрэгжүүлэхэд зарцуулах мөнгө гаргах боломжгүй гэсэн юм.

Тэгвэл дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан Монголын Бурханы шашинтны төв Гандантэнчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц дараах байр суурийг илэрхийлсэн байна.

Тэрбээр "Азийн социалист байсан орнууд шашныхаа соёлд нөхөн олговор олгосноор богинохон хугацаанд сүм дуганаа орчин үеийн хүнд үйлчилж болохоор цэвэр цэмцгэр болгосон. Тухайн үед нь ямар нэгэн сөрөг зүйл гаралгүйгээр шашны үйл ажиллагаа нь жигдэрсэн. Манай улсын хувьд шашинтай холбоотой олон зуун жилийн түүхийг Монголын түүхээс салгаж, арчиж чадахгүй. Комунизм л ганцхан хасах гэж оролдсон. Өөр ямар ч улс орон ард иргэдийнхээ олон зуун жилийн турш шүтэж ирсэн шашныг түүхээсээ хасах гэж оролдож байгаагүй. Манай улс алдаа гаргаж байсан ч алдаагаа залруулаад шашинд эрх чөлөө олгосон.

Их хэлмэгдүүлэлтийн үед 700 гаруй томоохон сүм хийд нийтдээ 1200 орчим сум даганыг устгаж сүйтгэсэн. Дотор нь залаатай байсан бурхан шүтээнийг нь үгүй хийж бууны сумаар сольсон. Зөвхөн Егүзэр хутагтын ганцхан хийдээр тооцоод үзэхэд 500 сая ам.доллароор үнэлэгдэх эд зүйлсийг хураасан байдаг.

Шашны эдлэл хэрэглэлийг нь хэдхэн төгрөгөөр оросуудад өгсөн байдаг юм.

Гэтэл Өндөр гэгээн Занабазарын урласан ганцхан жижиг бурхан АНУ, БНХАУ-д хэдээр зарагдсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. 20-30 мянган ам.доллароор зарагдсан шүү дээ. Тэр олон бурхан тахилыг тухайн үед кг-аар нь хэмжээд зарчихсан байдаг.

Буддын шашинт орнуудын гүн ухааны бүтээл болсон ном судруудыг Их хүрээнд дэлгээд хаячихсан. Түүнийг нь авсан хүн эсэргүү болдог байсан. Тиймээс хятад хүмүүсийг хөлсөлж түүлгээд, галдан шатаасан түүхтэй.

Сүм хийдүүдэд байсан лам намыг 20, 30 мянгаар нь цаазалсан зэргийг нь их хэлмэгдүүлэлт гэхэд ч багадана.

1990 он гэхэд сүм хийдүүд боловсон хүчин, хөрөнгө мөнгө муутай байсан. Хадгаар цалингаа тавьж явсан цаг ч бий.

Одоо сүм хийдүүд өдөр тутмынхаа амьдралыг л авч яваа. Бидэнд төрөөс нөхөн олговор олгоогүй, гадаадын ямар нэгэн хөрөнгө оруулалт байхгүй учраас сүсэгтнүүдийнхээ хандиваар л үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраа сүм хийдүүд орчин үеийн сүсэгтнүүдийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа. Тиймээс энэ нөхөн олговрыг би дээд зэргээр дэмжиж байгаа"

НЭМЭЛТ: Хууль санаачлагчид 1930-1940 онд Монгол Улсад устаж үгүй болсон Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэх зорилгоор 6 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан байна. Уг хуулийн төслийг батласанаар Монгол Улс Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан уламжлалт шашинтай холбоотой заалтуудыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр Бурхны шашны ном сургаалаар дамжуулан иргэдэд зөв амьдрах ухааныг түгээх, оюун санааг соён гэгээрүүлэх, Монгол ёс, зан заншлыг хойч үедээ өвлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж буй юм.

 

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ан-ын гишүүн(202.126.89.30) 2021 оны 01 сарын 23

шарыншашин орж ирээд 700бөөг газарт амьдаар нь булжээ. Тэр сүм хийд чинь ард түмний хөрөнгөөр боссон тэдний өмч болохоос шар хувалзны өмч биш, манай үндэсний гүтээн бол төнхтэнгэрийн үзэл, ихэсийн сургаал. Гар хувалзнууд юу хийсэн юм? Зуд хариулсан уу? Ган тайлсан ууу? Өвчин эмгэг эдгээсэн үү? Хийморь лундаа зассан уу? Хөрөнгө булаалдаж хормойн явдал уршуулахаас өөр юу хийсэн юм? Төр төсвөөс мөнгө хуваарилана гэдэг бол шашины хэрэгт оролцож, ялгаварлах үзэл гаргаж байна гэсэн үг. Харин авсан өргөл барьцаа юм хийгээгүй тул буцаан төлөх ёстой. Хэдхэн мухар сүсэгтний төлөө төсвөөс өгөхгүй.

0  |  0
sur(64.119.26.28) 2021 оны 01 сарын 22

boliochee.uls oron irged yamar bgaa bilee..hamag amitnii tuluu gcheed ene hvnd ved yu ve..deer ved jinhene chadaltai.medlegtei lam nar b.san..odoo veiin lam nar ter veiin lam nariin hurungiig neheed bgaamuu..olon etserleg.surguuli huuchin barilgatai.modon 00toi gd b.a.yadaj teriigee zasaachee..

2  |  0
Энхээ(202.126.88.211) 2021 оны 01 сарын 22

Шарын шашин бол. Хар тамхи мөн

2  |  0
Чо(103.212.119.48) 2021 оны 01 сарын 22

Зоног лам.огцор

2  |  0
Иргэн(66.181.191.56) 2021 оны 01 сарын 22

Эд нар нийгэмд ямар тустай юм бэ?Тийм сайн юм. энэ цар тахлыг дарчих тэгвэл та нарыг шүтээ амьдаръя. Зовлон ихэдвэл лам таргалдаг,Зуднаар нохой зоолдог гэдэгдээ. Та нарын ажил иймэрхүүл байгаа. Тэгээд бас төрөөс мөнгө авна гэхээсээ ичээч

2  |  0
И(103.26.193.13) 2021 оны 01 сарын 22

Улсын төсвөөс мөнгө сааж, хөдөлмөрчин хүнийг шулах бузар оролдлого

2  |  0
zochin(202.21.104.234) 2021 оны 01 сарын 22

шашны хичээлииг бүр ерөнхии боловсоролын сургуульд заах хэрэгтэй тэгэж байж зөв сайн хүн иргэн бэлтгэгдэнэв Улс маань сайн сайхан болно сайн сайхан юмыг дэмжих хэрэгтэй хүн бурхан шүтэж байж адгууснаас өөр гэдэгээ нотолно

0  |  2
jj(64.119.27.220) 2021 оны 01 сарын 22

ajliin bairaa bii bolgoj.baigaagaa hadgalj chadahgvi tur bj soliorsiin. jdv.n zeel avah gheer.yasli.tsetserleg barih shinechleh gheer tuduvgvi gd gonginodg bj...yuch hiideggvi beleg temdeg ulsad yu uguh..heden dugan nemj bariad irgedeesee urgul avah biz..ervvl uhaan b.val irged.hamag amitnii tuluu bol tgj mungu nehehgvil b.maar yum..

2  |  0
ard(223.104.15.205) 2021 оны 01 сарын 22

odoo bolio uun mongo be muusain hudlaa lam nar herggui

3  |  0
зочин(66.181.187.218) 2021 оны 01 сарын 22

Нийгмийн тустай хөдөлмөр эрхэлдэггүй паразит амьдралтай хүмүүс. Нийгмийн тустай хөдөлмөр эрхэлдэггүй паразит амьдралтай хүмүүс.

2  |  0
зочин(66.181.187.218) 2021 оны 01 сарын 21

Нийгмийн тустай хөдөлмөр эрхэлдэггүй паразит амьдралтай хүмүүс.

0  |  0
Zochin(139.5.217.14) 2021 оны 01 сарын 21

Za zailaarai. Estoi 7 uuliin tsaaguur dald ormoor luivarchid shuu dee

0  |  0
Зараа(124.158.67.48) 2021 оны 01 сарын 22

Шар хувалз! Төвөд гэх орондоо очиж төвхнөөчээ, гандангаа нүүлгээд аваад явсан ч болно шүү дээ

2  |  0
Зочин (103.57.92.192) 2021 оны 01 сарын 22

Ганданд Монго огч болохгуй, лам нар сусэгтнуудийг дарамталж Шулж ирээд хагартлаа баяжсихсан юмнууд аахилж амьсгаадаад хэцуу байгаа шуу, одоо бас тосвоос Монго аваад яах естой юм бол, Цэрэнпунцаг Ховсголийн Могойн голын ухах нугэлт ажлаа гуйцэлдуулэхийн тулд хийж буй ажил

2  |  0
Зочин (203.91.118.249) 2021 оны 01 сарын 21

Миний бага нас аавынхаа эмээг дагаж гандангийн дэнжид өссөн. Би бурханы шашинтай. Гэхдээ энэ хэцүү цагт 12,0 тэрбумаар нь шашин дэмжиж хөрөнгө оруулна гэдэгт харуусч байна. Баялаг бий болгодог ААН-үүдэд хөрөнгө оруулалт олдохгүй байхад юун шашин өнөөдөр шарын шашин тогой байхгүй, бизнес хийдэг, татвар төлдөггүй, ядаж ихэнх нь уншиж байгаа номныхоо учрыг мэдэж байгаа үгүй нь мэдэгдэхгүй хүн загнасан их зантай хувьсгалын үеийн хэллэгээр шар хувалз руугаа хандаж байгааг хүн болгон мэдэж байгаа ш дээ. Аялал жуучлал гэдэг утгаар бол ойлгож байна. Гэхдээ өнөөдөр бол миний хувьд эсэргүүцэж байна.

1  |  0
Мөнгөндолгио (66.181.161.31) 2021 оны 01 сарын 22

Эд нар бидний татварын мөнгөөр баяжих ёсгүй

3  |  0
Бүдүүн шар хувалз(66.181.161.10) 2021 оны 01 сарын 21

Улсын төсвөөс жил бүр хувалзнуудад 10 гаруй тэрбум төгрөг май гээд зүгээр өгөх үү? Май шүү хувалзнууд аа! Зовлон болход лам, зуд болоход нохой таргалдаг гэж үнэн шүү!

1  |  0
Бүдүүн шар хувалз(66.181.161.10) 2021 оны 01 сарын 21

Улсын төсвөөс жил бүр хувалзнуудад 10 гаруй тэрбум төгрөг май гээд зүгээр өгөх үү? Май шүү хувалзнууд аа! Зовлон болход лам, зуд болоход нохой таргалдаг гэж үнэн шүү!

1  |  0
зочин(64.119.26.92) 2021 оны 01 сарын 22

эхнэртэй лам лам биш луйварчин

5  |  0
Бурхан багш(64.119.17.224) 2021 оны 01 сарын 22

Одоо энэ эцэс төгсгөлгүй тэнэглэлээ зогсоогоочээ. Үүний орон талхны цех, хүнсний дэлгүүр ажиллуулдаг жидүчин, монголынөв соёл ахуйгаа авч яваа малчидаа дэмжээчээ.

5  |  0
Бор(66.181.160.38) 2021 оны 01 сарын 21

Хамба та Хятадад кроно гарч байхад үрэл хийгээд эмчлэх тухай ярьж байсан юу болсон вэ хөл хорио кроно вирус гээд ард түмний амьдрал хүнд байхад юун та мөнгө өгөх, харин та нар ард иргэдээс цуглуулсан зүйлээсээ ядарсан олон түмэндээ туслаачээ

5  |  0
Mai shuu(66.181.179.116) 2021 оны 01 сарын 22

Uhsen atsnii nuhun olgovor vee... tatvar tulugchidiin mungiig iim yumand zartsuulah erh zasgiin gazart baihgui. Lam nar susegtenuudiinhee munguur amaaraa gartal l idej uusan nuhduud baigaa. Ter munguu huraagaad sum hiidee yanzalna biz...ene mui balin hamart arhichin choijamts yasan shunaltai hog vee

8  |  1
Ojhnv(14.48.87.172) 2021 оны 01 сарын 22

Svm dygan urgul baritsaar l tegj ix bayjsan bn shvv dee neg svm gexed iim bga ym chin ter olon svm dygan uy bolhyy shar xyvalznyyd

6  |  1
(64.119.23.133) 2021 оны 01 сарын 22

tuvdduul ochson ni deer bizdee,tend ih hereg boloh baih.

6  |  1
Монгол улсын иргэн(209.58.142.156) 2021 оны 01 сарын 22

Өлөн гахай вэ? Шарын шашинд тархиа угаалгасан хөгшчүүл удахгүй үхэж дуусаад наад хогын шашин чинь сөнөх болно. Гандан бас бусад суврага, бурхны нэртэй хөшөөнүүдийг нурааж нийгэмд хэрэгтэй зүйлс босгох болно. Монголчуудад шашин хэрэггүй мөнх хөх тэнгэртэйгээ дэлхийн талыг эзэлсэн юм шүү. шарын шашингаас болж Гамингуудад ялагдаж эзлэгдээд Мөнх хөх тэнгэр Орос улсын Барон унгерныг явуулж чөлөөлүүлсэн байдаг. Чингис хаан болон түүний монгол цэргүүдийн үр садыг ”муу хүн дайнд хөөрнө” гэх мэтийн хогийн номлолоор тархийг нь угааж Төвөд улс хувь тавилан руу явуулж байна.

7  |  2
Монгол улсын иргэн(209.58.142.156) 2021 оны 01 сарын 22

Өлөн гахай вэ? Шарын шашинд тархиа угаалгасан хөгшчүүл удахгүй үхэж дуусаад наад хогын шашин чинь сөнөх болно. Гандан бас бусад суврага, бурхны нэртэй хөшөөнүүдийг нурааж нийгэмд хэрэгтэй зүйлс босгох болно. Монголчуудад шашин хэрэггүй мөнх хөх тэнгэртэйгээ дэлхийн талыг эзэлсэн юм шүү. шарын шашингаас болж Гамингуудад ялагдаж эзлэгдээд Мөнх хөх тэнгэр Орос улсын Барон унгерныг явуулж чөлөөлүүлсэн байдаг. Чингис хаан болон түүний монгол цэргүүдийн үр садыг ”муу хүн дайнд хөөрнө” гэх мэтийн хогийн номлолоор тархийг нь угааж Төвөд улс хувь тавилан руу явуулж байна.

6  |  2
Top