-Тэднээс ялгаатай нь анхан болон давж заалдах шатны шүүхээс 5.5 жилийн хорих ял сонссон Н.Номтойбаяр өөрийгөө ямар ч гэм буруугүй гэж тайлбарладаг-
Цагтаа Засгийн газрын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын гомдлыг Улсын Дээд шүүхэд маргааш /2021.01.22/ хэлэлцэнэ. Олон нийтийн зүгээс Н.Номтойбаярт холбогдох хэргийн гурав дахь шатны шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардаж байгаа юм. Харин шүүх хурлыг нээлттэй явуулах эсэх нь шүүх бүрэлдэхүүнд хадгалагдаж байна.
Улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтийн зүгээс шүүхээс ял авсан төрийн өндөр албан тушаал хашиж байсан нөхдийн заримыг нь улс төрийн зорилгоор ялласан гэж үздэг, тайлбарладаг. Жишээ нь, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатын хувьд анхан болон давж заалдах шатны шүүхээс зургаан жилийн ял авсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт Улсын Дээд шүүхээс шүүгдэгч Ж.Эрдэнэбатад оноосон ялыг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан билээ. Ингэснээр Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийг дахин шалгаж, шүүхээр болсон. Гэхдээ түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.
Түүнчлэн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай адилхан шахуу цаг хугацаанд ял сонссон УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нар өнгөрсөн мягмар /2021.01.19/ гарагийн 21:00 цагийн үед суллагдсан билээ. Тэд гэм буруугаа хүлээсэн тул давж заалдах шатны шүүгч нар анхан шатны шүүхээс гаргасан хорих ялыг өөрчилж, мөнгөн торгууль оноож суллах шийдвэрийг гаргасан байдаг.
Тэгвэл анхан болон давж заалдах шатны шүүхээс 5.5 жилийн хорих ял сонсож, Төв аймгийн Мөнгөнморьт дахь 417 дугаар хорих ангид ялын хугацаагаа эдэлж байгаа Н.Номтойбаярын хувьд дээрх гурваас ялгаатай нь тэр өөрийгөө ямар ч гэм буруугүй гэж үздэг. Хэдийгээр түүнийг анх яллагдагчаар татахдаа хэд, хэдэн үндэслэлээр буруутгаж, ял оноосон байдаг ч Н.Номтойбаярын хувьд өөрийг нь ялласан хэрэг, түүнд оноосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй өнөөг хүрсэн гэдгийг Улсын Дээд шүүхэд гаргасан гомдлоос нь харж болно.
Товчхондоо Н.Номтойбаярыг ялласан хэрэг нь хохирол, хохирогч байхгүйгээс гадна улс төрийн зорилго агуулагдаж байгаа гэх хардлага юм. Энэ ч утгаараа түүнд холбогдох гурав дахь шатны шүүх хурал буюу маргааш /2021.01.22/ Улсын Дээд шүүхэд товлогдсон гомдлыг олон нийтэд нээлттэй явуулахыг шаардаж, зарим хэсэг нь цахим сүлжээнд үзэл бодлоо хүчтэй илэрхийлж байна.
Хэргийг сануулахад, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг анх 2019 оны арваннэгдүгээр сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 29 аж ахуйн нэгж, иргэдэд давуу байдал бий болгож, улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн ч дараах оных нь гуравдугаар сард үндэслэлгүй, гэмт хэрэг гэж үзэхэд хангалтгүй хэмээн буцаасан байдаг. Харин 2020 оны дөрөвдүгээр сард түүнээс нэг ч тайлбар, мэдүүлэг авалгүйгээр яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн байсан гэдгийг тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Н.Номтойбаяр Төрийн ордонд хэвлэлийнхэнд ярьсан билээ. Улмаар өнгөрсөн оны тавдугаар сарын 28-ний өдөр Н.Номтойбаярыг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байхад нь цагдан хорьж, түүнээс хоёр сарын дараа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5.5 жилийн хорих ял оноосон юм. Дараа нь давж заалдах шатны шүүх хурал болж, Н.Номтойбаярт оноосон ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл анхан болон давж заалдах шатны шүүхээс 5.5 жилийн ял авсан Н.Номтойбаяр өнгөрсөн оны аравдугаар сард Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан юм. Түүний гомдлыг маргааш /2021.01.22/ хэлэлцэнэ. Шүүгдэгчийн зүгээс "Монгол Улсын Үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан эрхүүд, Сонгуулийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой заалтууд илтэд зөрчигдсөн гэх мэт ноцтой зөрчил олон бий. Н.Номтойбаяр эрх мэдлээ урвуулж гэмт хэрэг үйлдсэн биш харин улс төрөөс зайлуулах санаархал, захиалгын гүйцэтгэгч болох мөрдөгч, прокурорууд, шүүгчид бүлэглэн, эрх мэдэл албан тушаалаа урвуулан түүнийг хэлмэгдүүлж хохироогоод байгааг гэмт хэрэг гэж үзэх хангалттай үндэслэл" гэж тайлбарлаж байгаа явдал нь эрхгүй анхаарал татаж байна.
Сэтгэгдэл ( 7 )
... аймгийн ХХҮГ-ын дарга, ХХҮЕГ -аас зарлагдаж дуусаад шалгаруулаад 14 хоноцон тендэрт хуурамч гарын үсэг он сар тавиад Номтын нэрийг бариад хувийн ашиг сонирхол шуналаа хууль бусаар бүтээж л байсан. Номтын итгэж ... аймагт ХХҮГ ын даргаар томилсон хүн авлига ашиг сонирхол хууль бус үйлдлүүд олон удаа хийсэн!! Тэр бүхэнд түүний нэрийг барина цаад хүмүүс ч Номтоос асууж зүрхэлдэггүй л байсан. 2016 онд томилсон тэр хүн нь одоо ажиллаж байгаа ч АТГ, цагдаа ... шалгагдаж эхэлсэн!!! тэр мэт гай болох вий.!!!
... аймгийн ХХҮГ-ын дарга, ХХҮЕГ -аас зарлагдаж дуусаад шалгаруулаад 14 хоноцон тендэрт хуурамч гарын үсэг он сар тавиад Номтын нэрийг бариад хувийн ашиг сонирхол шуналаа хууль бусаар бүтээж л байсан. Номтын итгэж ... аймагт ХХҮГ ын даргаар томилсон хүн авлига ашиг сонирхол хууль бус үйлдлүүд олон удаа хийсэн!! Тэр бүхэнд түүний нэрийг барина цаад хүмүүс ч Номтоос асууж зүрхэлдэггүй л байсан. 2016 онд томилсон тэр хүн нь одоо ажиллаж байгаа ч АТГ, цагдаа ... шалгагдаж эхэлсэн!!! тэр мэт гай болох вий.!!!
Номтой бол зүгээр л баян айлын дураараа хүүхэд. Гол нь эдний гэр бүлийн бизнесийн эрх ашиг гэгч юм л цаагуураа эрсдэлд ороод байгаа хэрэг шүү дээ. Эднийх 30 гэр бүлд багтах мандатаа алдах ууу яахав гэдэг дээр явна. Нямтайшир нэлээн баргар яваа. Тэр хятадуудтай хамтарч дажгүй менежмент хийсэн. Гэвч бас улсдаа хорлонтой зэвүүн зүйлийг ч бишгүй хийж байна. Цементийн зах зээлийг хар л даа. Ямар байсныг юу болгов? Үүгээр нь л гэхэд эдний гэр бүлийг яллах боломжтой. Номтой бол яахав дээ эцгийн дуулгаваргүй хүү. Өөр хэн ч биш. Буруу ургасан эвэр өөрт саадтай.
Болор, Эрдэнэбат нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Гэм буруугаа хүлээсэн хүн давж заалдахгүй шүү дээ. Ийм хачин зүйл бичиж байдаг.
Буруугуу шдээ .. суллаач ээ ... хонгил шүүх ялзарчээ ..... хүнийг ингэж шүүж болохгүй шдээ
Одоо маргааш суллах байхаа
Наад залуугаа суллаачаа