Улсын дээд шүүх УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын гомдлыг өнөөдөр /2021.01.22/ хэлэлцэн, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 5 жил 5 сарын хорих ялыг нэг жил болгон хөнгөрүүлж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, шийдвэрлэлээ.
Хэргийг сануулахад, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг анх 2019 оны арваннэгдүгээр сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 29 аж ахуйн нэгж, иргэдэд давуу байдал бий болгож, улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн ч дараах оных нь гуравдугаар сард үндэслэлгүй, гэмт хэрэг гэж үзэхэд хангалтгүй хэмээн буцаасан байдаг. Харин 2020 оны дөрөвдүгээр сард түүнээс нэг ч тайлбар, мэдүүлэг авалгүйгээр яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн байсан гэж тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Н.Номтойбаяр Төрийн ордонд хэвлэлийнхэнд ярьсан билээ. Улмаар өнгөрсөн оны тавдугаар сарын 28-ны өдөр Н.Номтойбаярыг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байхад нь цагдан хорьж, түүнээс хоёр сарын дараа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5.5 жилийн хорих ял оноосон юм. Дараа нь давж заалдах шатны шүүх хурал болж, Н.Номтойбаярт оноосон ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.
Сэтгэгдэл ( 5 )
Аав нь Цагаан суврагыг ард түмнээс булаасны гор дуусаагүй гэж байна даа. Хүү дээ мөнгөө мөнгөө багадуулжээ. Луухаан Эрдэнэбат бол тунгийн тааруулаад шааснаасаа хэдхээнийг өгөөд гарчихсан гэх юм. Шүүхээ гэж..... Ийм их ялгаатай шүүгээд байгаа чинь зөрүү нь нөгөө авилгал хэмээх чинь биздээ.
Turgvi niigem.Ydaa daraagiin zodoon hvn aminii heregt sejigten baij yagaad 1 hen jil avchihavaa.KKKKK.Bas ulaan mahnii heregten biz dee.Odoo irgeed turd garan daa .Dahiad hvn aminii sejigten bolchih ve dee.
mongolyn shuukh icheesei
Монголчуудыг ойлгохгүймаа. Бүгдээрээ л шоронд хий гээд л байсан. Одоо бүгдээрээ л их сайн хүн байсан гэж ярих болж. Ерөнхий сайд хийх хүн л гэнэ. Аав ээж нь их ч мөнгө зарж их олон хүнийг хөлсөлж байх шиг байна. Энэ нөхөр тийм сайн үйлс хийсэн хүн мөнүү. угийн увайгүй сагсалзуур хүн. Түрүүний бөөс толгойд гарсны тод жишээ. Хүрэлсүхийн бөгсөнд тултал нь мөнгө чихсэн гээд л яриа явдаг. Хүний амь хүүхний яриа хэл ам ихтэй. Монголчууд ер дээр дооргүй мөнгөнд сүнсээ худалддаг болждээ. Тусгаар тогтнолоо худалдах вий дээ.
5han sar suugaad garah n bn! Ymar ch bsn mongol ulsin shuuh buruutai gej uzsen bn! Er n deed shuuhiin shuugch nar dood shatnaasaa iluu medlegtein bol ter dood shatni 2 shuuhiin shuugchded tsalin ogoh hereg bnu?