Н.Номтойбаяр 7 хүнд холбогдох гэмт хэргийг зохион байгуулсан нь тогтоогдоогүй гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 23

Улсын Дээд шүүх УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын гомдлыг  /2021.01.22/ хэлэлцэн, анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон  5 жил 5 сарын хорих ялыг нэг жил болгон хөнгөрүүлж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр  хасаж, шийдвэрлэсэн талаар мэдээлсэн.

Шүүхийн шийдвэрийн талаар тодотгон хүргэе.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Номтойбаяр нарын 7 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн талаар дараах өөрчлөлтийг орууллаа.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, мөн газрын дэд дарга, “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Шижиржаргал, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Баттөгс нар нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаан, Хөдөлмөр Эрхлэлтийн Үндэсний Зөвлөлийн 2017 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхдээ албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр нэр бүхий 8 иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөг олгож, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Харин шүүгдэгч Н.Номтойбаярын хувьд Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс нарын үйлдсэн дээрх гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутай болох нь тогтоогдоогүй,  Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргын хувьд “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэв. 

Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн албаны дарга Н.Ууганбаяр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын ахлах мэргэжилтэн Д.Батмөнх, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын ахлах мэргэжилтэн М.Нямдэмбэрэл нарын хувьд   шүүгдэгч Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс нарын үйлдсэн гэмт хэрэгт санаатай нэгдэж хамтран оролцсон үйл баримт тогтоогдоогүй, харин үүрэгт ажилдаа хайнга хандаж, “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн хуралдааны хуурамч тэмдэглэлд мэдсээр байж гарын үсэг зурсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн байна.

Иймээс шүүгдэгч Н.Номтойбаяр, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл нарт холбогдох Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг мөн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж, Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, 1 жил хорих ял, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 1 жил хасаж, 5 сая төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс нарт холбогдох Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасаж, 2 жил хорих ял, Н.Баттөгсөд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасаж, 6 сая төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулж шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(139.5.218.227) 2021 оны 01 сарын 24

Ингэж л зөв бурууг нь ялгаж салгаж хэн нь ямар үйлдэл хийж байсан БАЙНА гэдгийг нь нарийн судалж буй сайн байна.

0  |  0
Эхорон(202.55.188.44) 2021 оны 01 сарын 24

Арайл бага Ял өглөө дөө Энэ Шүүгч нар нь авилгал авсан даа

0  |  0
Зочин(78.149.70.128) 2021 оны 01 сарын 24

Шүүх захиалгаар ажиллаж байна.caйхан л жүжиг байлаа.зохиолч нь хэн юм болдоо .зохиолын төгсгөл нь бүгд адал (гэм буруугүй).зохиолчийн нь хэн бэ?МАН-? АН -? МАНАН-?

0  |  0
Zochin D(202.126.89.83) 2021 оны 01 сарын 23

Муу хуультай авилгалд идэгдсэн шүүгчидтэй улсад холбогдогч нь хөрөнгөтэй ба эрх мэдэлтэй байхад энэ зэргийн хэрэг бол юухэн байхав дээ. Уснаас хуурай гарнаа.

0  |  0
Зочин (66.181.161.93) 2021 оны 01 сарын 23

Муусайн төрөөс тэр бумтан болсон хогын хулгайчид аь бүгд суллагдаж даж төр засаг эргээд хулгайчидаар дүүрэх юм байна

1  |  0
ZOCHIN(101.189.0.28) 2021 оны 01 сарын 23

AVILGACHID HUULICHIDTAIGAA HUVAAJ IDEHEER NEG IIMERHUU...HUVAAGFUI BOL URD UGSUN 5 JIL....

1  |  0
Ганаа(66.181.161.80) 2021 оны 01 сарын 23

ТӨРӨӨС ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ ИДСЭН ОЛОН ЛУЙВАРЧИД ӨНӨӨДӨР ШУДРАГА ЦАРАЙЛААД ЯАВЦГААЖ Л БН ОЧИЖ ОЧИЖ НЯМТАЙШИРИЙН ГАНЦ ХҮҮ ЮУГААР ДУТСАН ГЭЖ ТӨРӨӨСӨӨ ХУЛГАЙ ХИЙВ Л ГЭЖ САЙН ЭЦГИЙН БУЯН НЭР СҮР БН ОДОО ТИЙМ СҮРХИЙ ШУДРАГА ШҮҮХТЭЙ БОЛСОН НЬ ҮНЭН ЮМ БОЛ ТЭР ӨЛӨН ХУЛГАЙЧУУДЫГ ШУДРАГА ШҮҮХЭЭРЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАРИМТ НОТОЛГОО НЬ ХҮРТЭЛ БАЙДАГ Л ЮМ БАЙНЛЭЭ ХҮРЭЛСҮХ ЯАХАВ ХАР ТОЛГОЙГОО АВААД ЗУГААДАГ ЮМ БАЙЖ ОДОО ОЮУНЭРДЭНЭ НЯМБААТАР ХОЁРТ НАЙДАХ Л ҮЛДЛЭЭ

0  |  0
Мунзуй(202.9.47.22) 2021 оны 01 сарын 23

Мунзуй Нямдоржийг суллахыг шаардаж байна.

0  |  0
Зочин(202.9.46.229) 2021 оны 01 сарын 23

Яаж ийгээд ял өгөх захиалгаа биелүүлэх зорилт тавьсан бололтой.

0  |  1
БНМАУ.н иргэн(59.153.115.179) 2021 оны 01 сарын 23

Аль 1 шатны шүүгч алд дэлэм алдаа хийжээ.Нэг бол огт гэмгүй хүнийг захиалгаар хэлмэгдүүлж эсвэл гэмтнийг ялгүй шахам болгож байна.

2  |  0
Уншигч(64.119.24.232) 2021 оны 01 сарын 23

Цагаатгаж суллах хэрэгтэй бус уу, өдөр тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй доод албан тушаалтнууд байдаг биз дээ, тэдгээр хүмүүст нь хариуцлага тооцохгүй шууд сайдыг нь буруутгаж болохгүй шүү дээ

1  |  1
Зочин (192.82.74.221) 2021 оны 01 сарын 23

Одоо арай өөр болсон юм шиг. Шүүхчид захиалгаар ажиллаж байсан юм шиг. Ж.Эрдэнэбат, Номтой баяр, бусад зарим хүмүүсээс харахад.

1  |  0
Zochin(202.179.21.233) 2021 оны 01 сарын 23

Тогтоогдоогүй. Ажиллаа хийсний төлөө шууд шорон. Бидний хэнийг ч шоронд хийх боломжтой юм байна гэж харагдлаа

2  |  0
БРАВО(66.181.188.160) 2021 оны 01 сарын 23

Номтойг сулла цагаатга

1  |  0
Мөнхбат(103.57.93.113) 2021 оны 01 сарын 23

Шүүх хараат бус эхлэл гарч эхэлсэн бололтой Эрдэнэбат нар, Болор, Номтойбаярынхан хэргийг Дээд шүүх хянаад гаргасан шийдвэрээс харагдаж байх шиг бна Өмнөх шүүхүүд захиалгаар ажиллаж байждээ Улам гэрэлтэй байгаарай

0  |  0
Зочин(139.5.216.244) 2021 оны 01 сарын 23

Монголын шүүх мэргэн шийдвэр гаргажээ.Төрийн албан хаагчид ажлаа л хийсэн.Гэхдээ дарамт шахалт дээрээс л ирдэг шүү дээ. Номтойбаярт хорих йл оноосон нь арай л хатуудсан байна. ЖДҮ-чдэд ямар ял өглөө түүний хажууд өчүүхэн юм байна лээ шүү дээ Батзориг Номтойбаяр хоёрын хэрэг тэмээ ямаа шиг хэрэг гэж бодогдоод байна Монголын шүүх мэргэн байх болтугай

1  |  0
иргэн (202.179.26.88) 2021 оны 01 сарын 23

Дампуурсан Авилгажсан Шүүх шүүгчид

2  |  0
Top