Дээд шүүх Н.Номтойбаярын албан тушаалын хэргийг үгүйсгэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 01 сарын 26

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өнгөрөгч баасан гаригт УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хурлын эхлэл, төгсгөлд сэтгүүлчдийг оролцуулсан юм. Улмаар өмгөөлөгч, прокурор, оролцогчдын зүгээс ямар нэг гомдол санал гаргасангүй, хурал үргэлжиллээ. Шүүх хурал 14 цагт эхэлж, 16 цаг 55 минутын орчимд завсарлаад шүүгчид зөвлөлдөж, 22 цаг 50 минутаас тогтоолоо танилцууллаа. Тодорхой хэлбэл, Н.Номтойбаяр, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл нарыг үүрэгт ажилдаа хайнга хандсан, ажилтнууддаа хяналт тавиагүй гэж үзлээ.

Харин Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Д.Баттөгс нарыг гэм буруутай гэж үзэв. Ингээд Н.Номтойбаярт нэг жилийн ял оноож, төрд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасав. Мөн Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл нарын нийтийн албанд ажиллах эрхийг нэг жилээр хасаж, тус бүр таван сая төгрөгөөр торголоо. Шүүгдэгч Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарын төрд ажиллах эрхийг гурван жилээр хязгаарлаж, тус бүр хоёр жил хорих ял оноолоо. Н.Баттөгсийн нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, зургаан сая төгрөгөөр торгов. Дээрх хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг доор сийрүүлье. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 7-ны өдөр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн байдаг. Шүүхээс түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, 2017 оны гуравдугаар сард тогтоол гарган, орон нутаг , Нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан хэмээн буруутгасан. Мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Н.Баттөгс нарыг Н.Номбаярын заавраар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хуралдсан мэтээр барммт бүрдүүлэн түүнд багтсан гишүүдээр гарын үсэг зуруулж, найман иргэн, 21 аж ахуй нэгжид 3-9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт холбогдсон гэж үзсэн байдаг.

Анхан шатны шүүхээс Н.Номтойбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр буруутгаж, 5.5 жилийн хорих ял оноосон. Б.Нямдаваад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж гурав, Б.Шижиржаргалд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч дөрвөн жилийн ял оноосон. Мөн Н.Баттөгсөд нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч, 10 сая төгрөгөөр торгож, ялыг гуравн жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус, тус шийдвэрлэсэн. Мөн Д.Батмөнх, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл нарт нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч, 15 сая төгрөгөөр торгож, мөн ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх шийдвэр гаргаж байсан.

Нийслэлийн Эрүүгийн хэррийн Давж заалдах шатны шүүх хуралдаан өнгөрөгч есдүгээр сарын найманд болж, М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарт оноосон 15 сая төгрөгөөр торгох ялыг 10 сая болгон хөнгөрүүлж, бусад хүний ялыг хэвээр баталсан. 

Тэгвэл энэ хэргийг Улсын Дээд шүүх хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, дээрх шийдвэрийг гаргасан юм. 

“Нарны хүү, сарны охин” ХХК 456 иргэнийг найман тэрбум төгрөгөөр хохироожээ

Орон сууцтай болохын тулд хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөө урьдчилгаа болгон барилгын компанид тушаасан ч орон сууц ч үгүй, мөнгө ч үгүй хоцорсон иргэд бухимдалтай байна. Тэд өнгөрөгч баасан гаригт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадаа жагссан юм. Нийтдээ 456 иргэн “Нарны хүү, сарны охин” ХХК-д найман тэрбум төгрөгөө залилуулсан байна. Энэ хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 22-ний өдөр болох байсан ч прокурорт буцаагдах болсонд иргэд ихэд бухимдаж буй юм. Чухам ямар учраас хэргийг товлосон хугацаанд шүүхээс татгалзсаныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас тодруулахад 

“Яллагдагч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох Эрүүгийн хэрэг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр прокуророос шилжиж ирсэн. 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулж, 456 хохирогчтой, 58 хавтастай буюу 14 мянга 500 хуудас хэргийн материалтай шүүгч танилцсан. Яллагдагч Д.Гүрсоронз,, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох Эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн. Учир нь прокурор яллах дүгнэлтдээ нотлох баримтаар дурдсан шинжээчийн хоёр дүгнэлт хоорондоо зөрүүтэй, тодорхойгүй, ойлгомжгүй, хуульд нийцээгүй байна. Хохирлыг тооцсон шинжээчийн дүгнэлт хоорондоо 4 тэрбум төгрөгийн зөрүүтэй хууль бус дүгнэлт байсан. Нийт хохирогчийн эрх ашиг бүрэн хангагдах боломжгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй тул шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв, хуульд нийцүүлэн гаргуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна” гэлээ. 

Дагавар охиноо хөнөөсөн М.Баттулгад 20 жилийн ял оноолоо

Хойд эцгийнхээ хүчирхийлэлд харамсалтайгаар амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн оны есдүгээр сарын 20-нд гарсан. Есхөн насандаа хорвоогийн мөн бусыг үзүүлсэн охиныг хойд эцэг Б нь хөнөөсөн болохыг өнгөрөгч баасан гаригт шүүхээс тогтоолоо. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дагавар охиноо зодож, амь насыг нь бүрэлгэсэн М.Баттулгад холбогдох хэргийг хаалттай шүүлээ. Шүүх хурал энэ сарын 6-ны өдөр зарлагдсан байсан ч шүүгдэгч М.Баттулга өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас энэ сарын 22-нийг хүртэл хойшлуулсан байдаг. Дагавар охиноо хөнөөсөн М.Баттулга нь хэргийг үйлдэх үед согтуу байсан хэмээн мэдүүлжээ. Талийгаачийг урьд нь байнга зоддог байсан нь гэрчүүдийн мэдээллээр тогтоогдсон байна. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд чанга дэглэмтэй хорих ангид 20 жилийн ял эдлүүлэх шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ss(70.142.247.250) 2021 оны 01 сарын 29

Shuuh ch gej dee chaavaas!!! Har zah!!!Shuuhiig shuuh tsag bolson!!

0  |  0
zochin(122.201.31.229) 2021 оны 01 сарын 26

Cu Batbold ah ni cuglaad avlaadaa

0  |  0
Songuuliin show (150.129.142.168) 2021 оны 01 сарын 26

Ugasaa hereg hiigeeguishtt

0  |  0
Uttei tarhi(66.181.168.131) 2021 оны 01 сарын 26

Nomtod shiduuleed bayarlah bolj bna uu tegeed

0  |  0
Иргэн(66.181.190.23) 2021 оны 01 сарын 26

нам мөнгө дагасан шүүгчид гэж

0  |  0
Sulla(66.181.180.176) 2021 оны 01 сарын 26

Nomtiig sulla.

1  |  0
Заагч(202.9.46.208) 2021 оны 01 сарын 26

Бөөн жүжиг байх юмаа.Энгийн иргэн бол аль хэдийн шоронд баых байлаа ялзарсан шүүх бол нэг иймэрхүү.

2  |  0
Заагч(202.9.46.208) 2021 оны 01 сарын 26

Бөөн жүжиг байх юмаа.Энгийн иргэн бол аль хэдийн шоронд баых байлаа ялзарсан шүүх бол нэг иймэрхүү.

1  |  0
Зочин(59.153.115.151) 2021 оны 01 сарын 26

Номтойбаярыг суллаачэээ.. захиалгатай шоронд хийсэн шүү ... гэмгүй хүнийг ингэж болдог юм уу.. шүүхийн ялзарал гэж арай юмаа ...

0  |  0
иргэн (202.179.26.88) 2021 оны 01 сарын 26

за ингээд нэг Хэлмэгдсэн Улс төрийн Гэмт хэрэгтэн суллагдаж байгаа болотой , цаашдаа Эрх мэдэл Авилга Албан тушаалын Гэмт хэрэгтэнгүүд ийм маягаар бүгд суллагдана, эцэст Улс орон, Ард иргэд Хохироод л дуусж байна,

2  |  0
Top