Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” нэгдэл Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны банкны хөнгөлөлттэй зээлээр “Багануур”, “Шивээ-Овоо”-гийн уурхайд техникийн шинэчлэл хийж эхэллээ.
Нүүрс олборлолтын төлөвлөгөө болон уулын цулын ажил нэмэгдсэн, цар тахлын үед цахилгаан дулааны төлбөр тэглэсэн гээд ид ачааллын үед техникийн шинэчлэл хийж байгаа нь уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулж байна хэмээн тус компанийнхан онцолж буй. Тухайлбал, “Шивээ-Овоо”-гийн уурхайн нүүрс олборлолтын хэмжээ 76 мянган тонн хөрс хуулалт 330,0 мянган метр кубээр өссөн тул зохих арга хэмжээнүүдийг цаг алдалгүй төлөвлөн зохион байгуулснаар нүүрс борлуулалтын төлөвлөгөө 2020 оны арваннэгдүгээр сард 111,6 хувь, арванхоёрдугаар сард 113,5 хувь, 2021 оны нэгдүгээр сард (2021.01.25) байдлаар 101 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж төвийн эрчим хүчний систем болон орон нутгийн дулааны станцуудын хэрэглээг хангаж байна.
Техник шинэчлэлтийн хүрээнд уул уурхайн шалгарсан техник болох "KOMATSU" брэндийн өндөр бүтээлийн технологийн авто машин тав, гидроэкскаватор нэг ширхэгийг ажилд оруулаад байна. Харин “Багануур” ХК-ийн хувьд 12,5 сая ам.долларын техникийн шинэчлэлт хийхээр болсон. Үүнд, эхний ээлжийн есөн техникийн түлхүүрийг өнгөрсөн баасан /2021.01.22/ гарагт гардуулан өгч, уурхайчид нь шинэ техниктэйгээ анхны ажилдаа гарсан байна. Зуун тонны даацтай хөрс тээвэрлэлтийн зургаа, 60 тонны даацтай нүүрс тээвэрлэлтийн нэг автосамосваль, хоёр бульдозероор техникийн шинэчлэл хийж буй нь цахилгаан станцуудыг нүүрсээр найдвартай хангахад ихээхэн хувь нэмэр болох хөрөнгө оруулалт болж буй. Тус компанийн хувьд шинэчлэл хийснээр ашиглалтын зардлыг 2,9 тэрбум төгрөгөөр бууруулж, технологийн хувьд уурхайн хүчин чадал 500 мянган тонноор нэмэгдэж, жилд 4.5 сая тонн нүүрс олборлох боломжтой болж байгаа юм.
Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу тоног төхөөрөмжүүдийг “Трансвест Монголиа” ХХК нийлүүлж байгаа бөгөөд үлдсэн техникүүдийг ирэх хоёрдугаар сард нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Одоо тэгээд хамгийн гол нь ашигтай ажиллаж эхлэ л дээ. Хэдий болтол самбарын сүг болохов дээ.
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 33 7 55 02 55 59
Техникийн шинэчлэл нэрээр цусалцгаасан биз новшнууд.