Б.Мөнхбаатар:Оюутолгойн төслийг сайжруулахын тулд мэдлэгт тулгуурласан үндэслэлтэй, судалгаа нотолгоотой байж фактуудыг гаргаж тавих ёстой

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 26
Барилга, хот байгуулалтын сайд, Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Б.Мөнхбаатар МҮОНРТ-ийн Зочны цаг нэвтрүүлэгт оролцлоо.

 

 

Таны хувьд хоёр жилийн хугацаанд Оюутолгой ХХК-ийн ТУЗ-д ажилласан. Ер нь тухайн үед яг ямар байдалтай байсан юм бэ?

Оюутолгойн гэрээ 2009 оноос Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахад эхэлсэн. Дараа нь 2011 онд хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж байгуулагдсан. Сүүлд 2015 онд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулагчдын санхүүчдийн төлөвлөгөө буюу бидний ярьдгаар Дубайн гэрээг байгуулагдсан. Эхний хоёр төсдийн хүрээнд ил уурхай ажиллаж байна. Одоо бол далд уурхай бүтээн байгуулалт хийгдэж байгаа төсөл.

Ч.Сайханбилэгийн үеийн Засгийн газрын үед далд уурхайн төсөл батлагдсан. 2016 оны 9 сард Эрдэнэс Оюутолгой компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож, 2019 нэгдүгээр сард сайдаар томилогдсон.

2016 оны 10 сард Шинэ Засгийн газар бүрдсэн байсан. ТУЗ эхний ТУЗ-ийн хурал дээр бүх зүйл тодорхой. Далд уурхайн бүтээн байгуулалтын төсөлд арилжааны 15 банкуудаас 6 тэрбум төгрөг босгосон. Түүнээс дөрвөн тэрбум төгрөгийг авчихсан үлдэгдэл мөнгийг авах санхүүжилт хөндөгдсөн.

Ингээд Эрдэнэс Оюутолгой болон Эрдэнэс Монголын алба хаагчид судалж эхэлсэн. Дубайн гэрээ яаж хийгдсэн, 15 банкнаас яаж мөнгө босгосон.

Бид нар далд уурхайн төлөвлөгөөтэй холбоотой алдаа оноо, өгөөж юу байсан талаар судалсан. Дор нь судалсан юм байхгүй. Нөгөө Рио тинто компани 1870 онд байгуулагдсан юм билээ.

Гэвч энэ онд Монголд Манжийн, Богдын, Ардын төр байлаа. Бүхэл бүтэн дөрвөн төр өөрчлөгдсөн. Нэг компанийн хийсэн нэг чиглэлийн бизнес 150 жилийн түүхтэй болжээ. Гэвч хэдэн зуун жилийн түүхтэй. Харин Оюутолгой бол уул уурхай олборлогч гүйцэтгэгч компани.

Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашигтай байсан эсэх талаар судалсан юмуу?

Бид нар ашигтай байлгах талаар судлахын тулд Оюутолгойгоос тоо нэхэхэд эргүүлээд нэг тоо өгчихнө. Тэр тоог судлахын тулд их цаг хугацаа орно. Тэр их туршлагатай компани өндөр түвшний хөрөнгө оруулалт хийсэн. Адгийн наад зах нь судалж байгаа бид нар санхүүжилтийн хэлийг англи хэлээр төгс мэдэх шаардлагатай байна.

Тэр гэрээний цаана юу байгаа гэдгийг Монголын төр мэдэх ёстой. Ингээд үзэхээр бд нарт судлах хэд хэдэн шалтгаан байгаа юм байна гэж бодов.

Одоо өөрөөр хэлбэл, лайбар дээр нэмэх 6,5 гэсэн хувиар хувь нийлүүлэгчдийн зээлийн төслийн хүүг санхүүжүүлж байгаа хүүгийн зээл нь өндөр байна. Тэр зээлийн хүү дотор нийлмэл хүүгийн аргаар өгч байна гэж бид нар гаргаж ирсэн. Хоёрдугаарт зардлын хэтрэлт байна. Хоёр янз. Уул уурхайн хэсэг бол нөгөөх нь Дубайн гэрээнд нэмэлт төлөвлөгөө дотор тусгагдсан Рио тинто сервесийн олон менежментийн зардлууд гарч ирж байна.

Энэ ямар учиртай юм бэ?

Хамгийн гол асуудал бидний судалж ирснээр Хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсад өгөх өгөөж 53 хувь, хөрөнгө оруулагчийн хувь өгөөж 47 хувь байх ёстой. Тэгэхээр Монголчуудын авах ёстой өгөөж 53 хувь буурсан юм байна. Бидний судалгаагаар 34 хувь буурчээ. Ийм учраас Монгол Улсад авах ногдол ашиг асуудал болж байна гэж судалж гаргасан.

2017 оны зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Сонгуулийн дараа Засгийн газар огцроод шинэ Засгийн газар байгуулагдаад энэ хооронд бид нар хүлээж байсан. Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх дарга Засгийн газраа байгуулсан. Ингээд холбогдох сайдууд бид нар цаг авч Хүрэлсүх дарга дээр орж төслийг танилцуулж байсан. Үр өгөөжийн талаар бүгдийг нь танилцуулсан.

Тэр үед Хүрэлсүх дарга “Монголын төр ийм байж болохгүй ээ. Бүгдээрээ наад асуудлаа баталгаажуулж нарийн нягт гаргаж байж Монгол Улс алдаа оноо байвал бид нар үүнийгээ хөрөнгө оруулагч талдаа ярьж суух нь зайлшгүй шаардлагатай” гэсэн үүрэг чиглэлийг өгч ингээд 2017 онд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан Бодлогын зөвлөл байгуулагдсан.

Оюутолгойн төсөл чинь том нийлмэл төсөл. Өөрөөр хэлбэл, Уул уурхайн яам дээр гэхэд ТЭЗҮ-г нь судална. Санхүүжилтийн схемийг Сангийн яам хариуцна. Цахилгааны асуудлыг нь Эрчим хүчний яам хариуцах гэх мэт. Ингээд Занданшатар даргатай бид нар санаачлагатай ажиллаж бүх зүйлийг баталгаажуулж авсан.

Зуун дамжсан хөрөнгөтэй компани Монголын төрийг юу гэж үздэг юм байгаа бүү мэд. Гэрээ байгуулсан бидэнтэй харьцаж байгаа байдал нь өөр шүү. Ингээд бид нар дотроо баталгаажуулж аваад Монголын төр нэг нэгдмэл ойлголттой болоод алдсан алдаагаа мэдээд ирэхийн үед 2018 онд Рио тинто компанийн ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзах хүсэлт тавьсан.

Энэ үеэс эхэлж Монголын төрийн бодлогыг нэг цонхны бодлогоор явуулж эхэлсэн. Тухайн үед Ерөнхий сайд 30 минут уулзахдаа тов тодорхой хэлсэн. “Оюутолгойн төслийг Рио тинто компани хэрэгжүүлж байна. Сүүлд байгуулагдсан далд уурхайн төслөөр их хэмжээний хөрөнгө орж байна. Эндээс үзэхэд энэ төсөл Монгол Улсын үр өгөөжийг бууруулсан төсөл гэж харж байна. Эзэн нь юмаа мэдье, эрэг нь усаа хашъя. Ийм байгаа учир бид төслийг хэрэгжүүлэх хүсэлгүй байна. Дараагийн эрсдэлүүд юу гарахыг тал талаасаа тооцоод явах ёстой гэж хатуу байр суурийг илэрхийлсэн.

Зээлийн хүү өндөр байна. Мөн ТЭЗҮ-гийн асуудлыг хөндөхөд нөгөө талын Ерөнхийлөгч бидний асуудлыг ойлгож, та нарын юман дээр ойлголцож сайжруулъя гэсэн хүсэлтийг тавьсан. Ингээд Ерөнхий сайдын чиглэлээр Занданшатар даргаар удирдуулсан таван ажлын хэсэг байгуулагдсан. Санхүүжилтийн хүүг бууруулах асуудлыг тухайн үеийн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Наранцогт, Уул уурхайн асуудлыг нь ТНБД Нандинжаргал хариуцсан.

Үе үеийн Ерөнхий сайд нараас Монгол Улсын эрх ашгийг анхаарч зоригтой хэлж шахсан нь У.Хүрэлсүх сайдаас өөр байхгүй дээ. Ингээд Монголын төр алдаагаа харж, нэг болоод Оюутолгой компанийн үйл ажиллагаанд Татварын ерөнхий газраас 150 сая төгрөгийн акт тавьсан. Бас 2018 онд УИХ-ын дарга М.Энхболд даргаас хөрөнгөн оруулалтыг нь шалгах захирамж гарч, ажлын хэсэг байгуулсан. Ингээд Засгийн газар нь ороод АТГ болон Үндэсний аудитын газраас шалгалт оруулж бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ гэрээг шалгаж эхэлсэн юм.

Таны ярианаас ойлгоход бид нар том компанийн эсрэг ажиллахдаа, Монголынхоо үр өгөөжийг нэмэгдүүлэхдээ маш нарийн тооцоо судалгаатай, үг үсэг, цэг таслал бүрийн ард нэлээд нарийн ажилласан гэлээ. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдал бол мэдээж УИХ тогтоол гаргаад Оюутолгойн үр өгөөжийг Монголын талд үр ашигтай болго гэсэн чиглэлд анхаарч Засгийн газраас сүүлийн үед өөрсдийнхөө байр суурийг ч илэрхийллээ. Таны хувьд хоёр жил ажиллаж байгаа хүн бид үр ашгийг нь яаж нэмэгдүүлэх ёстой вэ. Бид эргээд 22 тэрбум төгрөгийн баялагаа ашиглуулчихаад их хэмжээний өртэй хоцорчих гээд байгаа юм бишүү?

Би өөрийнхөө ажиллаж байсан үеийнхээ тухай ярилаа. Хүн харахад юу ч хийгээгүй юм шиг харагдаж болно. Бидний, Засгийн газрын гаргасан энэ судалгаан дээр үндэслэл их хурал хүртэл ажиллаж, 700 гаруй хуудас судалгаа гаргаж, хүчний байгууллагууд шалгалтаа хийж байж өнөөдрийн бид нарын үндэслэлүүд гарч ирж байгаа юм. Том төсөл дээр ажиллахдаа эрсэдлээ бодох хэрэгтэй.

Тэгэхээр бидний цаашдаа өрсөлдөх гол юм бол аль ч тохиолдолд мэдлэг чадвартай хүмүүс Монголын төрд байх ёстой. Ялангуяа энэ төсөл дээр бид нар цаашдаа анхаарах нэг зүйл бол татвар. Татварыг өндөр авч чадвал. Өгөөж долоод, татвар дөрөвт байгаа. Долоог авах уу, дөрвийг авах уу гэдэг асуудал гарч ирнэ.

Гэрээг цуцална гэдэг асуудал нэг өөр. Нөгөө нэг хувилбар нь 34 хувиа өгөөд татвараа өндөр авах юмуу. Энэ бүгдийн цаана хэлэлцээрт орно. Хэлэлцээрт орохын тулд тоо судалгаа, баримт байх ёстой. Бид нарын хувьд татвараа өндөр авах нь үр ашигтай юм байна. Тэгэхээр дахиад хэлэхэд үе үеийн Ерөнхий сайд нараас У.Хүрэлсүх сайд зоригтой шийдвэр гаргаж байж өнөөдрийн энэ үндэс сууриуд тавигдсан.

Засгийн газрын гишүүний хувиар би энэ гэрээг цуцал гэж хэлэх хүн биш. Өмнө нь Оюутолгойд ажиллаж байсан хүний хувьд ийм ийм ажлыг Монголын төр хийж байсан юм шүү гэдгийг хэлж байгаа юм.

Бид нар хангалттай үндэслэлээ гаргаад ирсэн юм байна. Нөгөө талаар Монгол Улсад Оюутолгойгоос хөрөнгө орж ирэх болов уу, Арбитрын шүүх дээр ялагдчих вий гэсэн болгоомжлол байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

Хэд хэдэн давуу тал бий. Монголын төр нэг болсон. Бид нар эв нэгдэлгүй байгаад нэг бичгийг таван яам руу явуулахад өөр өөр хариу хүрээд ирдэг. Монголын төр нэг өнцөгтэй болсноор ямар цонхоор яаж харьцах нь нэг давуу тал болсон. Хоёрдугаарт манай улстөрчид тэр төслөөс зайлсхийж эхэлсэн. Ямар нэгэн ашиг сонирхол ороод ил далд эс үйлдлээрээ хамгаалах зүйл байхгүй болсон. Одоо энэ төслийг сайжруулъя гэж бодож байгаа бол мэдлэгт тулгуурласан үндэслэлтэй, судалгаа нотолгоотой байж фактуудыг гаргаж тавих ёстой. Одоо татварын актууд тавигдсан. Арбитрын шүүхэд Лондонд очно. Тэгэхээр сайн хамгаалах ёстой.

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Олон нийтийн радио телевиз

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.23.215) 2021 оны 02 сарын 18

Ер нь л их сул хүн юм ... өөр юу гэхэв ...

0  |  0
блд(66.181.160.55) 2021 оны 01 сарын 28

Иргэдийнхээ алга дарам өмчилж авсан газрыг элдэв төсөл гэдэг халхавчаар хувийн компанүдтай үгсэн тохирч цаад агуулгаараа дээрэмдэж авах хуулийн төсөл боловсруулж байсан этгээд шүү,

0  |  0
БАМ(66.181.160.55) 2021 оны 01 сарын 28

Хогийн эр,харваас ОТ монголын эрх ашгийг хамгаалж юу ч хийгээгүй байна шүү дээ,тэгээд бас авилгалд шалгагдсан гэхээр сонин л байна,Ж ИРИЙН АРДАД ИХ ДЭЭРЭЛХҮҮ НӨХӨР ДӨӨ,

0  |  0
Ард Түмэн(64.119.21.29) 2021 оны 01 сарын 27

энэ өөрөө оюутолгойгоос авилга авчээ,тэгээд,,,,//// Засгийн газрын гишүүний хувиар би энэ гэрээг цуцал гэж хэлэх хүн биш. Өмнө нь Оюутолгойд ажиллаж байсан хүний хувьд ийм ийм ажлыг Монголын төр хийж байсан юм шүү гэдгийг хэлж байгаа юм. /,,, гэж хэл байнаа

0  |  0
Matildal(154.66.132.133) 2021 оны 01 сарын 27

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 33 7 55 02 55 59

1  |  0
ЗОЧИН(192.82.72.235) 2021 оны 01 сарын 27

ӨӨРӨӨ ТУТ

0  |  0
Top