Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяр сонгогджээ.
Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр (2021.01.28) болж, тус холбооны XIV дэх ерөнхийлөгчөөр түүнийг сонгожээ.
Т.Мөнхбаяр нь 2013-2016 оны хооронд Монголын боксын холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.
Шинэ ерөнхийлөгч холбооны тулгамдсан асуудал болох Ахлах дасаглжуулагчийн сонгон шалгаруулалт, Хяналтын зөвлөл байгуулах, “ТОКИО-2020” олимпын наадмын дараа буюу 2021 оны дөрөвдүгээр улиралд багтаан холбооны Бага хурлыг зохион байгуулах зэрэг хэд хэдэн асуудлыг шийдсэн анхны тушаалаа гаргасан байна.
Сануулахад, Монголын боксын холбооны удирдлагууд 2020.10.28-нд хуралдаж, энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа хүлээлгэж өгөх шийдвэр гаргаснаа мэдэгдэж байсан юм. Тэрбээр 2013 оноос энэхүү сонгуульт албыг хашиж байсан юм.
Сэтгэгдэл ( 6 )
Боксчидоо та нар ямар мэдрэмжгүй юм бэ энэ хүн чинь Монголын нохойн холбоог самарсан хүн шүү одоо боксыг самрах гэж байна
Энэ хурал хүчингүй боллоо .
Хуулийн өмнө ингэж галзуурахыг чинь харнаа .
Ajnai zailjdee!!!!????ashgui mini.
Энэ хүн хууль бус ерөнхийлөгч болсноо удахгүй мэднээ МБХ удахгүй шүүхэд хандана тэр үед хүмүүс ойлгох байхаа
Zuv setgeltei hunee songojee. Ajliin amjilt husie.