Олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдын шагналыг гардууллаа.
Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын холбоо (NEAR) -оос зохион байгуулсан “Хүүхэд, сурагчдад зориулсан найм дахь удаагийн гар зургийн уралдаан”-д Өвөрхангай аймгийн сурагчид амжилттай оролцлоо.
Тус уралдаанд Монгол, Хятад, Япон, Солонгос, Орос Улсаас 323 сурагч бүтээлээ хүргүүлсний 46 нь Монгол хүүхдүүд юм. Тэдгээрээс Өвөрхангай аймгийн "Мэргэд" лаборатори сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Насанжаргал “Эрдэнийн эх орон” сэдэвт гар зураг, 10 дугаар ангийн сурагч С.Хишигтогтох “Хадгалж явах ёстой бидний соёл” сэдэвт гар зургаар тусгай байранд шалгарсан байна. Улс, аймгийнхаа нэрийг өндөрт гаргаж амжилт үзүүлсэн сурагчдадаа хичээл, сурлагын өндөр амжилтыг хүсье.
Сэтгэгдэл ( 0 )