Соёлын сайд Ч.Номин үүрэгт ажлаа хүлээн авлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 30

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Соёлын яаманд хүрэлцэн ирж, Соёлын сайд Ч.Номинд тамгыг нь гардууллаа. Ажил хүлээлцэхэд Соёлын сайд асан С.Чулуун байлцаж, шинээр томилогдсон Соёлын сайд Ч.Номинд ажлын амжилт хүсэв.

Соёлын сайд Ч.Номин “Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас соёл, урлагийн салбарт онцгой анхаарал хандуулж 24 жилийн дараа Соёлын яамыг шинээр эмхлэн байгуулсан. Богино хугацаанд соёл, урлагийн салбарын бодлого, үйл ажиллагааг тодорхойлон томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлсэн Соёлын сайдын ажлыг үргэлжлүүлэн ажиллах болно. Мөн соёл, урлагийн салбарын ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудалд хамгийн түрүүнд анхаарал тавьж ажиллана” гэлээ.

 

Соёлын сайд Ч.Номингийн намтар

 

  1. Тэрээр 1983 онд Улаанбаатар хотод төрсөн.
  • Санхүүч, эдийн засагч мэргэжилтэй.
  • Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль, Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгссөн.
  • 2006-2007 онд “Гацуурт” группийн гадаад харилцааны захирал, 2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий менежер, 2011 оны 2 сараас эхлэн Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж байсан.

Авсан шагналууд

 

  • 2010 оны Бизнесмен эмэгтэй шагнал- Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо
  • 2011 оны Fun Fearless Female шагналд нэр дэвшсэн- Космополитан сэтгүүл
  • 2013 оны Телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэг- "Hollywood Reporter"
  • 2015 Монголын Хэвлэл Мэдээллийн Ёс зүйн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ёсм(124.158.85.14) 2021 оны 02 сарын 01

дэд сайд нь хэнбээ, хэвээрээ юмуу, дэд сайдл монголын бас нэг 7 гайхамшиг шүү. хаха

0  |  0
зочин(66.181.179.71) 2021 оны 01 сарын 31

Нас залуу, шинэ хүн гарч ирлээ, Хойшид яаж ажиллахыг нь харж байж бичнэ дэ. Ямар ч байсан тангараг өргөхдөө төрийн далбаагаа үнсэхдээ түүх соёлоо огт мэдэхгүй хүн шиг алдаа гаргаж байна лээ. Аав нь хүмүүс мэдэх, хөдөлмөрч хүн юм бол охиндоо монгол заншилаа, уламжлалт ёсоо хэлэ хүн болгох байлгүй дээ.\n

0  |  0
О(202.126.88.138) 2021 оны 01 сарын 31

Үхдэл гиччий

0  |  0
Сайн(202.179.26.3) 2021 оны 01 сарын 30

Аав нь хөдөлмөрч учраас ажлыг цалгардуулахгүй, олон түмнээр хүрээлүүлэн салбарынхаа асуудлыг өөд нь татаж чадах залуу хүн томилсонд талархаж байна. Асуудлын гол нь хүн, хүмүүсийн сайн сайхан амьдрал гэдгийг тугаа болгон ажиллаарай. Амжилт.

1  |  1
зочин(203.91.112.133) 2021 оны 01 сарын 30

За яах вэ, харж л байя. мөнгөтэй айлын охидууд сайхан юмаа.

1  |  0
ЗОЧИН(103.26.194.155) 2021 оны 01 сарын 30

ЭНЭ ОХИН ИХ Л ХИЧЭЭХ БОЛЖДЭЭ. ЭНЭ ЧИГЛЭЛИЙН БОЛОВСРОЛ БАЙХГҮЙ НЬХАРАГДАНА ЛЭЭ. ЯМАР УЧРААС ЗАЙЛУУЛ САЙД БОЛСОН ЮМ БОЛДОО. МОНГОЛ УЛСЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАДГАЛАХ АВРАН ХАМГААЛАХ ХӨГЖҮҮЛЭХ ХҮН ЭНЭ МӨН ҮҮ?

2  |  0
Shine ue(66.181.161.80) 2021 оны 01 сарын 30

Ёстой новш юмаа. Соёл түүх мэдэхгүй амьтан

2  |  0
Od(124.158.80.136) 2021 оны 01 сарын 30

Ene ohin chin8 horongo mongo ber oron ene tergui ym bn shdee zailuul horongo orlogiin meduu\neg gej baihgui* bodohod. Yaag manai Hymka shig. Ydarsan ch gesen ard irged mini sain sanaanii uzuurt tos gel handiv tsugluulj ogoh ni zuitei bhaa. Unen sanaanaasaa utialj bn shuu. Hoshignoj bn gej buu bodooroi !

0  |  1
Top