Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Н.Уртнасан сайд тамгаа гардлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тамга, тэмдгийг салбарын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл гардуулж шинэ сайдын цаашдын үйл хэрэгт амжилт хүслээ. Тамга гардуулах үйл ажиллагаанд Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан болон БОАЖЯ-ны удирдлагууд оролцлоо.
БОАЖ-ын сайд асан Д.Сарангэрэл: “Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллахаар томилогдсон Н.Уртнасан сайд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Байгаль орчин болон Аялал жуулчлалын салбарын томоохон зорилтуудыг хэрэгжүүлж, үр дүнтэй ажиллана гэж итгэж байна. Таны цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ.
Шинээр томилогдсон Н.Уртнасан сайд цаашид эх орныхоо унаган байгаль, ховор амьтдыг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхааран ажиллахаа онцоллоо.
БОАЖ-ын сайд Н.Уртнасангийн намтар:
Ажилласан байдал:
Сэтгэгдэл ( 3 )
экологч мэргэжилтэй олон эрдэмтэд байдаг. Байгаль гээчийг огт мэдэхгүй барууны орнуудаар баахан явсан сайядтай боллоо илтгэх хуудас илтгэлээ гаргуун сайн бичдэг хүн нэгээр гнэмэгдэв.Би баруунд сурсан ухаан нэмэгдсэн гээд дарга болохоор улайран зүтгэх хүмүүс олон өболлоо.Ухаан гэгч үзүүлэлт хүнд нэг л удаа нэг л хэмжээгээр оногддог билээ,куриный мозг бүхий нөхдүүдэд 10 л-н бидон мэдээлэл өгөөд яах билээдээ.тархинд багтахгүй мэдээлэл авч ирээд курица шиг орилно биздээ
ene salbar ulam unasaar
Энэ хүн байгаль орчны талаар юу ч мэдэхгүй. Сарангэрэлийн өрөөсөн дугуй. Манай улс уруудсаар уруудсаар