Л.Энх-Амгалан: Энэ хамт олныг өөрчилж, айдас хүйдэст автуулахгүй

2021 оны 01 сарын 31

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт багтаж, Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан яамныхаа удирдлагын баг, өмнөх сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга газар, хэлтсийн дарга нартай уулзсан байна.

Тэрбээр "Шинэ сайд ирлээ гээд энэ хамт олныг хөдөлгөж, өөрчилж айдас хүйдэст автуулахгүй, хувь хүний хувьд мөнгө төгрөг, тендерээс хол ажиллана, ямар нэгэн салбарын лоббинд орохгүй, элдэв шантаажыг үл тоож ажиллана.

Миний ажлын арга барил бол хүнд их итгэдэг (заримдаа энэ чанар маань алдаа болдог), хүнд суртлыг үзэн яддаг. Гагцхүү бүтээлч байдал, ажил хэрэгч санал, зөв бодлого, зөв шийдлийг эрэлхийлж ажиллахыг зорьдог.

Хамт олны дулаан, эрч хүчтэй уур амьсгал дунд ажиллахыг хүсдэг. Хариуцлага, ёс суртахуунтай, хурдтай, бүтээлч байхыг шаардана гэдгээ хэлэв. Би өөрөөсөө улс төрийн манлайлалыг, салбарынханаасаа мэргэжлийн манлайлыг нэхнэ...!!!" гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hunhuuz(66.181.183.183) 2021 оны 02 сарын 01

ene jungaa nuguu hujaa MYIS-ia reklamdaad udahgui chinatown mongold hed hed boltson baina geed shulsee uschuuleed baisandaa

0  |  0
Зочин(203.91.115.56) 2021 оны 01 сарын 31

Боловсролын яамны хүнд сурталтан боловсролгүй новшнуудыг хуйгаар нь солихгүй бол ч яг ажил явж харагдаач. Нэг ч хүн үлдээхгүй бүгдийг нь шинэчил. Энэ салбарын онцлог нь боловсон хүчин сайтай шүү.

0  |  0
Зочин(103.10.23.129) 2021 оны 01 сарын 31

Миус н удирдлагатай тулж ажиллахыг хүсье оюутнуудаар бүр маш ихээр тоглож доромжилж бна

0  |  0
Боловсролын ахмад (122.201.22.1) 2021 оны 01 сарын 31

Та бол цөхөрсөн бидний эцсийн найдвар! Та яамыг мэдлэг чадвартай залуу хүмүүсээр ерөнхийд нь бэхжүүлж, хэлтэс, газруудын дарга нараар ажил хэрэгч шинэ залуус томилохгүйгээр яамны үйл ажиллагаанд олигтой ахиц дэвшил гарахгүй. Үүрэг гүйцэтгэгч нэртэйгээр удсан, ахимагдуу насны дарга нар нь ёс суртахууны тухай бараг ойлголтгүй, хоцрогдлын манлай хүмүүс. Яагаад БШУЯ-ны ажил түмэн олонд муу нэртэй, төр засагт луу данстайг нэн удахгүй ойлгож, боловсон хүчний шинэчлэл хийнэ гэдэгт эргэлзэхгүй байнаа, Сайд минь!

0  |  0
Өнөрзул(89.233.249.31) 2021 оны 01 сарын 31

Ийм л байх ёстой. Итгэж байна амжилт хүсье

0  |  0
Kio(66.181.161.37) 2021 оны 01 сарын 31

Hi

0  |  0
зочин(150.129.143.185) 2021 оны 01 сарын 31

Цогзолмаагийн, долдойнуудыг , аваад ,сайн , юм,болохгүй. Хов ,хутгана, цаг ,алдана.

0  |  0
bid(192.82.76.221) 2021 оны 01 сарын 31

xedxen sariin nastai alban tushaald ochood xamt olniig bujignuulaad yaxav ee zuv zuv.

0  |  1
M(66.181.161.99) 2021 оны 01 сарын 31

Зөв амжилт

1  |  0
Top