СЭЛЭНГЭ: Аварга малчин, фермер, тариаланч, ногоочин шалгаруулна

Г.Билгүүн | Zindaa.mn
2021 оны 02 сарын 02
Сэлэнгэ аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.
 
Энэ удаагийн хурлаар:
-Сэлэнгэ аймгийн 2020 оны салбарын аваргуудад ирсэн материал,
-“Ковид-19” цар тахлын үед тэргүүнд эгнээнд ажиллаж байгаа байгууллагуудыг урамшуулах асуудлуудыг хэлэлцлээ.
 
“Аймгийн аварга малчин”-аар 19, “Аймгийн аварга фермер” –ээр 5, “Аймгийн аварга тариаланч хамт олон”-оор 4, “Аймгийн аварга тариаланч”-аар 6, “Аймгийн аварга ногоочин” –оор 9, Аймгийн “Тэргүүний хамт олон”-оор 2 байгууллага, “Салбарын аварга”-аар 14 хүнийг тодруулахаар шийдвэрлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top