Ээж хад дуутай боллоо

2021 оны 02 сарын 04

“Ээж хадны домог” монголын уран сайхны бүрэн хэмжээний киноны дуу сонсогчдод хүрч эхэллээ. Уг дууг “Номин талст” хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн дуулсан бол аялгууг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг Соёлын тэргүүний ажилтан, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичжээ. Харин хөгжмийн найруулгыг “Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг гүйцэтгэсэн байна.

Дээрх киног Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт тогтож мөнхөрсөн Ээж хадны түүхээс сэдэвлэн бүтээжээ. Уг хайрханыг хүн бүхэн шүтэж, залбирдаг тул киноны дууг олон хүний аманд аялагдсан дуу болох байх хэмээн уран бүтээлчид хэлж байлаа. Мөн дээрх киноны найруулагчаар соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Эрдэнэцэцэг ажиллаж, кино зохиолыг Б.Мөнхтуяа бичиж, продюсерлосон юм.

Дашрамд дуулгахад, “Ээж хадны домог” киноны нээлтийн арга хэмжээ ирэх хоёрдугаар сарын 11-нд буюу Цагаан сарын битүүнд онлайнаар болох нь ээ.

 
"ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ" МУСК АЛБАН ЁСНЫ TRAILER

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шударга иргэн(64.119.25.160) 2021 оны 02 сарын 04

Энэ үхэрнүүдэд хад чулуунд зориулж дуу зохиож мөөрөлдөхөөс өөр ажил алгаа. Ичиж үхмээр. Хэддүгээр зуунд амьдраад ч байгаан.

0  |  0
ЧИНГИС ХААН(66.181.180.137) 2021 оны 02 сарын 04

ИЙМ ЮМАНД ДУУ ХИЙГЭЭД ДУУЛЖ БАЙНА ГЭХЭЭР МОНГОЛЧУУД ДЭНДҮҮ ТЭНЭГТЭЖ, БУДДЫН ШАШИНД ХЭТ АВТАН ТЭР ХАР БУЛ ”ХАД”-НААСАА ЯЛГАРАХГҮЙ БОЛЖЭЭ, ЭЙ ЧААВААС ГЭЖ.

0  |  0
Зочин(203.91.115.56) 2021 оны 02 сарын 04

Энэ зургийг нь хальт хараад дээл өмсүүлчихсэн ээж хад байна гэж андуурлаа.

0  |  0
Top