Сэлэнгэ аймаг Улаанбаатараас нутаг буцахаар бүртгүүлсэн иргэдээ авахад бэлэн боллоо.
2021 оны хоёрдугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос Сүхбаатар сум болон бусад сум руу явах иргэдээ "Зэлтэрийн зам" ХХК-ийн нийтийн тээврээр авчирах бэлтгэл хангагдлаа.
Дээрх өдрүүдэд нутаг буцах 117 иргэн рүү "Зэлтэрийн зам" ХХК-аас утасдаж суудал баталгаажуулж дууссан байна.
2020.02.07-нд 11:30-д 1 автобус /явсан/.
2020.02.08-нд 11:30-д 2 автобус тус тус зорчихоор болжээ.
Драгон төв тасалбар бичихгүй байгаа тул бөөгнөрөл үүсэхээс урьдчилан сэргийлж "Зэлтэрийн зам" ХХК-ийн захиргаа сумдын Онцгой комисоос өгөгдсөн бүртгэлтэй иргэд рүү утасдаж шаардлагатай мэдээллүүдийг өгч, суудлаа баталгаажуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )